|
2009 оны 6-р сарын 26, Баасан гариг, 09:49 |
|
Өндөр зэрэглэлтэй шатарчдын Гран При тэмцээн 2009 оны 6-р сарын 17 с 21 ний өдрүүдэд Эрдэнэт хотноо явагдлаа. Тэмцээн нь 2010 онд ОХУ д болох Дэлхийн Шатрын олимпиадад оролцох шатарчдыг сонгон шалгаруулах цуврал тэмцээний эхнийх нь юм. А тэмцээд ОУХМ Б.Гүндаваа түрүүллээ.
Дүн: А тэмцээн | В тэмцээн | С тэмцээн
Тэмцээний удирдамж
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 6-р сарын 26, Баасан гариг, 16:28 )
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
2009 оны 6-р сарын 19, Баасан гариг, 09:05 |
|
Ирээдүйн их мастер эндээс төрнө
"Манлай Говь" шатрын клуб зуны шатрын сургалтаа эхэллээ. Хичээлийг спортын мастер, FIDE ийн шүүгч Ж.Мөнхбаяр заана. Сургалт физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн 11-р сургуулийн байранд явагдана. Ирээдүйн их мастер эндээс төрнө.
Холбоо барих утас: 95121318. E-mail:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 6-р сарын 19, Баасан гариг, 09:19 )
|
|
2009 оны 6-р сарын 18, Пүрэв гариг, 21:16 |
|
Дэлхийн шилдэг шатарчин бүсгүйчүүд Монголд өрсөлдөнө
Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчид 2010 онд манай улсад хүрэлцэн ирэхээр болжээ. Учир нь Монгол Улс 2010 оны долдугаар сард болох дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран-при тэмцээн болох “FIDE Women’s Grand Prix”-ын нэг цувралыг зохион байгуулах бөгөөд саяхан FIDE-гийн худалдаа хариуцсан захирал Ж.Борг манай улсад хүрэлцэн ирж, тэмцээнтэй холбогдох гэрээнд гарын үсэг зурсан байна.
Ж.Борг FIDE-гийн удирдлаган дор зохион байгуулдаг шилдэг эмэгтэй шатарчдын гран-при тэмцээний нэг шатыг Монголд зохион байгуулах эрхийг баталгаажуулах, бэлтгэл ажилтай нь танилцах, Монголын шатрын холбоотой хамтран стратегийн урт хугацааны төлөвлөгөө боловсруулах зэрэг зорилготой ирсэн байна.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 6-р сарын 18, Пүрэв гариг, 21:30 )
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн. Блиц, Рапид, Бодолт |
|
|
|
|
2009 оны 6-р сарын 01, Даваа гариг, 21:36 |
|
Блиц, Рапид тоглолт, Бодлого бодолтын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээнүүд 2009 оны 6-р сарын 6-7 нд Монген цогцолбор сургуулийн байранд явагдлаа.
Блицийн УАШТ Дүн: Эрэгтэй | Эмэгтэй
Рапид УАШТ Дүн: Эрэгтэй | Эмэгтэй
Бодолтын УАШТ: Дүн Хариу
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 6-р сарын 09, Мягмар гариг, 09:33 )
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
2009 оны 5-р сарын 20, Лхагва гариг, 17:25 |
|
"МобиКом" корпорац их мастер цолтон төрүүлнэ
Оюуныг дэмжигч МобиКом корпорацийн нэрэмжит "Global Chess 2009" олон улсын шатрын тэмцээн Чингис зочид буудалд 2009 оны 5-р сарын 19 с 24 нд явагдлаа. Давхар тойргийн системээр зохигдсон тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн МУГТ GM Б.Хатанбаатар, МУГТ IM Л.Мягмарсүрэн, FM Д.Эрхэмбаяр, WIM Т.Батчимэг нар оролцож байна. Харин урилгаар ОХУ-ын шатарчин IM Тимур Иванов, Данийн шатарчин IM Торбен Соренсен нар оролцлоо. Тэмцээнд 8 оноогоор Т.Соренсен түрүүлж, 7,5 оноогоор Т.Батчимэг, 6 оноогоор Б.Хатанбаатар нар удааллаа. Дүнгийн хүснэгт
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 5-р сарын 31, Ням гариг, 09:50 )
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 1 -с 6 |