Нэвтрэх

Нээлттэй самбар

Сүүлд нэмэгдсэн: 1 сар -н өмнө
  • erka : goviin gruopiin iher bers klubiin neremjit temtse 5 sariin 4,5,6 nd bolno 88074444
  • Тэнүүн : Дүнг байрлуулав: «link»
  • AminErdene : osworiin ulsyn awargiin 8s dooshih jagsaaltyg yaaj harah weee
  • Тэнүүн : МоШХ ны албан ёсны веб сайт руу хандана уу
  • batbaatar : usvuriin ua-iin onoolt yaj harah ve
  • batbaatar : usvuriin ulsiin avragin temtseenii 3 udruun onoolt hariy
  • erka : Dovdon bagshaa horvoogiin munh busiig uzuulsend gunee emegnel ilerhiilie
  • Даваас : Энэ сайт ажлаад эхэлчихсэн юм байна. Амар амар.
  • erka : shatriin program suulguulna
  • erka : sar shiniin mend

Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид бичиж болно

Шинэ сэтгэгдлүүд

  • Ирээдүйн одод тодров
  • Даваанаа 31.03.2012 23:23
    Ирээдүйн одод тэмцээнд амжилттай оролцсон бүх шатарчиддаа баяр хүргэе :D

МҮСТО-ны нэрэмжит тэмцээний удирдамж

mycca-logo

                                                 МИНИ ШАТАР-2012

Зорилго: Өсвөрийн хүүхэд багачуудыг төлөвшүүлэх, шатрын спортыг цэцэрлэгийн наснаас нь  эхлэн зааж сургах, тэдний  оюун ухаан,  сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд  чиглэгдэнэ.

Тэмцээний  ерөнхий зохион байгуулагч: МҮЭ-ийн Соёлын Төв Ордон

                                 Хамтран зохион байгуулагч: МӨШКХолбоо

Цааш унших: МҮСТО-ны нэрэмжит тэмцээний удирдамж

Анхдугаар Гран при амжилттай эхэллээ.

2012-05-17 15.03.07

Энэ сарын 17-ноос МҮЭСТО-д Нимонс ХХК-ийн нэрэмжит өсвөрийн шатарчдын Гран при цуврал тэмцээн амжилттай эхэллээ. Тэмцээн тойргийн системээр 7 өрөг явагдаж 4-р сарын 20-нд дүнгээ гаргах бөгөөд 3-н өргийн дараах байдлаар А хэсгийг Ү.Агьбилэг, В хэсгийг Ц.Батэрдэнэ тус тус 3 оноотойгоор хошуучилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг chess-results.com сайтаас хүлээн авна уу.

Нимонс ХХК-н нэрэмжит "Гран при-1" тэмцээн амжилттай эхэллээ.

2012-05-17 15.03.07

Энэ сарын 17-ноос МҮЭСТО-д өсвөрийн шатарчдын Гран при цуврал тэмцээн амжилттай эхэллээ. Тэмцээн тойргийн системээр 7 өрөг явагдаж 4-р сарын 20-нд дүнгээ гаргах бөгөөд 3-н өргийн дараах байдлаар А хэсгийг Ү.Агьбилэг, В хэсгийг Ц.Батэрдэнэ тус тус 3 оноотойгоор хошуучилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг chess-results.com сайтаас хүлээн авна уу.

Гран-при 1-р тэмцээний удирдамж

mycca-logoМӨШКХ-ноос жил бүрийн өсвөрийн УАШТ-д  эхний 8 байр эзэлсэн шилдэг хүүхдүүдийн дунд (12 хүртэл нас) “Өсвөрийн шатарчдын Гран-при” тэмцээн зохион явуулахаар шийдвэрлэсэн билээ. Тэмцээний зорилго нь өсвөрийн шатарчдад аль болох бага наснаас нь  олон улсын уралдаан тэмцээний дэг жаягийг таниулах, тоглолтын арга барил суулгах, дадал эзэмшүүлэхэд орших бөгөөд улмаар тив дэлхийн энтэй шилдэг шатарчид бэлтгэн гаргахад чиглэгдсэн болно.

Гран-при тэмцээн нь цуврал 4 тэмцээнээс бүрдэх бөгөөд дараахь шагналын сантай байна.

Цааш унших: Гран-при 1-р тэмцээний удирдамж

Монгени тэмцээний удирдамж

Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайдын яам,Монгени сургууль, МӨШКХолбооны хамтарсан тэмцээний удирдамж

mycca-logoЗорилго:Өсвөрийн шатарчдын дунд Бүгд Найрамдах Чех Улсыг танин мэдүүлж сурталчлах, 2006 онд Бүгд Найрамдах Чех Улсад болсон Сурагчдийн багийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээний аварга баг болсон эмэгтэй өсвөрийн шатарчдыг сурталчлан таниулах, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх.

Болох газар:2012 оны 5-р сарын 12-13-нд Монгени цогцолбор сургууль дээр явагдана.

Цааш унших: Монгени тэмцээний удирдамж

Румын улсын тэнгэрт Монголын далбаа хоёронтоо мандлаа

Саяхан Румын улсад зохиогдсон Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээнд Монгол улсын өсвөрийн шатарчид амжилттай оролцож 2 алт, 2 хүрэл медаль хүртэж монголын шатрын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн үйл явдал тохиов. Тэмцээний 9 хүртэлх насын ангилалд их мастер Д.Шаравдоржийн шавь Орчлон сургуулийн сурагч Э.Баасансүрэн, 17 хүртэлх насны ангилалд Цэцэн нүүдэл клубын багш  Х. Эрдэнэдоржийн шавь 15-р сургуулийн сурагч Ц.Лхагвасүрэн нар тэргүүн байр эзэлж сурагчдын дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэд болцгоов. Мөн тэмцээний хамгийн бага нас болох 7 хүртэлх насны охидын ангилалд Багануур дүүргийн шатарчин Г.Маралгуа хүрэл медаль, тэмцээний түргэн тоглолтын төрөлд 9 настай Х.Баясгалан мөн хүрэл медаль хүртэж монгол түмнээ баярлуулав. Нийт шатарчиддаа спортын өндөр амжилт хүсье!

МӨШКХ

"Тэмүүлэл" өсвөрийн шатарчдын тэмцээний удирдамж

МБТСДСургуулийн нэрэмжит "Тэмүүлэл" өсвөрийн шатарчдын уламжлалт тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Спортын төв ордонд зохиогдоно. Удирдамжийг доор хавсаргав. Мөн МӨШКХ болон БНЧУ-ын элчин сайдын яамтай хамтарсан тэмцээн / 4 сарын 21-22 / хойшлогдож 5 сарын 12-13-нд Монгени сургууль дээр зохиогдох болсныг мэдэгдэе.

МӨШКХ

Цааш унших: "Тэмүүлэл" өсвөрийн шатарчдын тэмцээний удирдамж

Хан Алтайчууд тэргүүлэв

МҮЭСТО-ны дэргэдэх "Цагаан бэрс" клубын 5 жилийн ойн нэрэмжит "Ханхүү-2012" тэмцээн 4 сарын 14-15ны өдрүүдэд МҮЭСТО-д амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээн 7 хүртэлх, 8-11, 12-15 гэсэн 3 насны  ангиллаар охид хөвгүүд холилдон тоглосон бөгөөд дээд 2 насны ангилалд Хан Алтай клубын Ү.Агьбилэг, Э.Болдоо, бага насны ангилалд Монгени клубын С.Төгөлдөр нар тэргүүлж энэ жилийн Ханхүүгээр тодров. Ангилал тус бүрт эхний 5 байр эзэлсэн тамирчид:

Цааш унших: Хан Алтайчууд тэргүүлэв

Ханхүү тэмцээний удирдамж

2012 оны өсвөрийн болон насанд хүрэгчдийн УАШТ-нд амжилттай оролцсон нийт тамирчиддаа МӨШКХолбооны нэрийн өмнөөс болон хувиасаа спортын өндөр амжилт хүсье. Энэ сарын 14-15нд болох "Ханхүү-2012" тэмцээний удирдамжийг хүрээн авна уу. Т.Сумъяа

Цааш унших: Ханхүү тэмцээний удирдамж

“Мастерууд” хүүхдийн тэмцээний дүн

Энэ сарын 2-ноос 3-нд Хан уул дүүргийн 52-р сургууль дээр Мастерууд хүүхдийн шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд хот хөдөөгийн 21 багийн нийт 285 өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорьсноос тэргүүн байрыг 29 оноогоор Х.Эрдэнэдорж дасгалжуулагчтай Чингэлтэй-ЦН клуб, удаах байруудыг Хөвсгөл, Дорнод аймгуудын баг эзлэв.

Цааш унших: “Мастерууд” хүүхдийн тэмцээний дүн