гартаам |
.
Агат /гартаам/
Агат гэсэн нэр нь Сицилийн Дирилло голын эртний нэр болох Ахатес, эсвэл «агатес» /аз жаргалтай/ гэсэн грек vгний аль нэгнээс vvсэлтэй бололтой.
Гартаам нь олон тооны vелсэн судал бvхий бvтэцтэй халцедон юм. Тэрээр бялхмал гаралтай бєгєєд галт уулын базальттай газар байна. Гартаам нь элбэг тархсан байх ба Бразил, Урагвай, Энэтхэг, Австрали, АНУ, ОХУ зэрэг улсуудын нутагт томоохон ордууд бий. Монголд нилээн хэдэн жилийн ємнє єнгєт чулууны жижиг анги ажиллаж мана, нартаам, чvнчигноровын 6 орд, 18 илрэцийг олж зарим хэсгийг аж ахуйн эргэлтэнд оруулж байжээ.
Гартаам нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтах бєгєєд ээмэг, бєгж, бугуйвч, зvvлт зэрэгт хэрэглэхээс гадна жижиг оврын бэлэг дурсгалын зvйлс хийх ба монголчууд гартааман хєєргийг ихэд эрхэмлэнэ. Харьцангуй хатуулаг сайтай тул /7.0/ гоёл чимэглэлийн зvйлсээс гадна лабораторид нарийн хэмжvvрийн багажны тулгуур призм, єнгєлєгч нунтаг зэрэг зvйлст єргєн хэрэглэж иржээ.
Маш эртнээс гартаамыг хэрэглэж ирсэн бєгєєд гартааман сийлбэрvvдийн шинж тєрхийг ажвал манай эриний ємнєх 2-р зуунд нилээд єндєр тvвшинд хvрсэн байжээ. Гартаамаар хийсэн эртний бvтээгдэхvvнvvдээс томхон нь 5 мянган жилийн ємнє Трирт хийгдсэн 75см-ийн диаметртэй хавтгай таваг юм.
Загалмайтны аян дайны vед олон тооны эртний эдлэлvvд Европт ирснээс ихэд
дэлгэрсэн бєгєєд 19-р зууны vеэс Урагвай, Бразилаас их хэмжээгээр олборлох
болжээ.
Гартаам нь дугуй, шулуун єнгє бvрийн маш нарийн солонгон судалтай байх ба
1см єргєн хэсэгт 7000 судал байдаг. Судлууд нь ихэвчлэн саарал єнгєтэй байх
ба мєн ягаан ба улаан, цагаан ба хар зэрэг байдаг. Мєн єєр тєрлийн хольц
орж тєрєл бvрийн єнгєтэй болсон гартаам ч тааралддаг.
Эрс єєр єнгийн зєв судалтай гартаамыг оникс гэх ба улаан судалтай ониксыг
сардоникс гэдэг.









