ангилал | хатуулаг ш/ч | зурхай ба чулуу | чулууны магтаал | хєєрєг | тvvхт чулуунууд
анар
Нvvр хуудас >> Анар

.

Анар / гранат/

Гранат гэсэн ерєнхий нэрээр нэрлэгдсэн нэг хэсэг чулуунуудыг vнэт чулуунуудын ангилалд оруулдаг нь тvvний ховор байдгаас vvсэлтэй. 19-р зууны сvvлийн хагасаас Богемийн орд газруудаас тийм ч vзэмжтэй биш шаргалдуу улаан гранатыг их хэмжээгээр олборлон хямд, тєсєр гоёл чимэглэлийн зvйлд ашиглан ирсэн нь их vнэд хvрдэггvй байв. Кимберлийн ордоос алмазын хамт олдсон улаан гранат, Уралаас олборлож эхэлсэн ногоон гаранат зэрэг нь дээд зэрэглэлийн vнэт зvйлс хийхэд ихэд нєлєєлсєн билээ. «Капийн рубин», «уралын изумруд», «хризолит» хэмээн буруу нэрлэж ирсэн ба ялангуяа гранатын ангилалд багтдаг чулууг хризолит хэмээн нэрлэх нь байж боломгvй алдаа билээ.
Гранат хэмээх нэрний vvсэл гарал нь маш тодорхойгvй бєгєєд нэг хувилбар нь латины «grenatus».

Анар нь магм, пегматит, хувирмал гаралтай чулуунд байна. Хагас vнэт чулуунд ордог бєгєєд 7-7.5-ын хатуулагтай, шилэн гялгатай, талст болон мєхлєг хэлбэртэй байдаг. Гранатын бvлгийн чулуунд пироп /манайхан анарцэнт хэмээн орчуулсан нь бий/, альмандин, спессартин, андратит, гроссуляр, уваровит зэрэг орно.

Гранат нь нилээд хэдэн янзын єнгєтэй байх ба пироп нь тод улаан, альмандин нь улаан, спессартин нь балан шаргал, шар улбар, уваровит нь ногоон єнгєтэй байна. Том хэмжээтэй анар ховор тохиолдох бєгєєд тахианы , тагтааны єндєгний хэмжээний чулуунууд байсан ба 633.4 каратын том анар Дрездены музейд хадгалагдаж байна. Манай Архангайн Тариатаас зангидсан жижгэвтэр гарын дайтай пироп олдсон нь дэлхийд томд тооцогдож мэдэх юм. Мєн анараар хийсэн гэх хєєрєгний зураг номонд хэвлэгдэн гарсан нь бий.

Анарыг гоёл чимэглэлд ээмэг, бєгж, титэм, бугуйвчны шигтгээ, зvvлт зэрэгт єргєн хэрэглэхээс гадна голчлон зvлгvvр хйихэд ашиглана.

Анартай оронд Танзан, Шриланк, Бразил, ОХУ, АНУ, Австрали, Аргентин, Норвег, Чех, Зимбамве, Малгаш, Энэтхэг, Канад, Австр, Замби, Хятад, Япон зэрэг олон улс орно.

Манай улсын хувьд 1970-1990 онд Архангай, Булган, Євєрхангай, Сvхбаатар, Говь–Алтай зэрэг аймгуудад анарын зарим судалгаа, хайгуулыг хийж Архангайн Тариатын Шаварын царамаас пироп, хризолит олборлож эхэлсэн юм. Yндсэн ба шороон ордын нєєцийг тогтоон олборлолт явуулж зарим хэсгийг нь гадаадад экспортолж байсан боловч 1988 оноос борлуулалтгvй болж улмаар удалгvй олборлолтын ажил нь vндсэндээ зогссон байна.

Пироп нь алмазын адил маш єндєр даралтын дор газрын гvнд vvсэн бий болсон байдаг. Гvний гаралтай тул кимберлитийн хоолойд агуулагддаг ба анх якутад пиропын илрэцийг хєєн судалж алмаз бvхий кимберлитийн хоолойг илрvvлсэн тvvхтэй. Монголоос 1917 онд Оросод хvргэгдсэн пиропыг оросын нэрт геологич А.Е.Ферсман 1962 онд судалж vзээд уг чулуу нь олон шинж тєрхєєрєє Ємнєд Африкийн Кимберлит дэх чулуутай тєстэй бєгєєд тvvнийг агуулсан базальтыг олсон газар нь тодорхойгvй байна хэмээн бичиж байжээ.

Copyright 2005 Ulaanbaatar
сайтын тухай - холбоо барих