берилл |
БЕРИЛЛ /Биндэръяа/
Ямар нэгэн єнгє нь бидэнд янз бvрээр нєлєєлнє, баяр баясгалантай эсвэл
сэргэлэн цовоо болгоно, эсвэл тайвшруулна. Эрдэнийн чулуунуудаас єєр тийм
гайхалтай сайхан тєрєл бvрийн єнгєтэй зvйлс бий гэж vv.
Yнэт эрдэнийн чулуун дотроо маргад эрдэнэ /emerald, изумруд/
ногоон єнгєєрєє онцгойлон ялгардаг. Морганитийн сэтгэл булаам ягаан єнгєнд
татагдахгvй эмэгтэй хvн ховор. Тєрєл бvрийн цэнхэр єнгєєр аквамарин
гялалзана. Ийм єєр єєр чулуунууд нэгэн тєрлийн эрдэнийн чулууны ангилалд
багтдагыг та мэдэх vv. Энэ бол берилл юм. Мєн энэ ангилалд алтан берилл,
шар ногоон гелиодор, єнгєгvй гошенит бас орно.
Берилл гэдэг vг нь латины berillus гэдгээс гаралтай бєгєєд уг vндэс нь эртний грек хэлнээс vндэсэлсэн бололтой. Маргадын emerald нь гэдэг нь эртний перс хэлнээс vvсэлтэй юм. Берилл нь Ве-Аl –ийн силикат бєгєєд цэврээрээ бол єнгєгvй байх аж. Тєрєл бvрийн элементvvдийг янз бvрийн байдлаар агуулснаараа олон янзын єнгєтэй болсон байна. Тємрийн хольц нь далайн єнгийг бий болгож тvvнийг бид аквамарин хэмээн нэрлэдэг. Хром, ваннадийн хольц нь ногоон єнгийг бий болгосноор берилл дотроо хамгийн vнэтэй нь болох маргадыг бий болгожээ. Маш нарийн хагарал, хольц зэрэг нь тvvний нэг ёсны таних тэмдэг болдог юм. Ягаан бериллийг 1911 оноос Нью Йоркийн чулуу цуглуулагч, банкир Жон Морганий нэрээр нэрлэх болсон. Єнгєгvй берилл гошенит нь АНУ–ын Массачусетс мужийн Гошен хэмээх газрын нэрээр нэрлэгджээ. Тэрээр vнэт чулууны хувьд тийм их ач холбогдолтой биш боловч єнєєгийн бидний нvдний шилний євєг хэмээн нэрлэгдсэн тvvхтэй билээ.
Берилл нь гялалзсан сайхан єнгєнєєсєє гадна эдэлгээ сайн даадаг /хатуулаг нь 7.5/ тул єндєр эрэлт хэрэгцээтэй байдаг. Бериллийн зургаан єнцєгт кристаллыг ємнєд Америк, тєв болон баруун Африкаас олборлодог юм. Мєн Мадагаскар, ОХУ, Украйн, АНУ–д тааралдана. Ихэвчлэн тэгш єнцєгт, шаталсан квадрат талст болгон янзалж єнгєлдєг.
Маргад эрдэнэ нь бусад ногоон чулуунуудаасаа байгалийн бус гэрэлтvvлэгт
єнгєє алдаж харагдаггvйгээрээ ялгагдана. Эрт дээр vед ихэвчлэн Египтийн
нэгэн орд газраас олборлодог байсан бєгєєд гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна
шашны зан vйлд ашигладаг байжээ. Эртний хаадын сан хємрєгт ихээр цугларснаас
Савска хатан хаан ихэд vнэлдэг байсан гэх бєгєєд эзэн хаан Нерон гладиаторуудын
тулааныг изумруудаар хийсэн шилээр хардаг байсан гэх домог ч бий.
Єнєєдєр хамгийн алдартай маргад бол Лондон дахь Британийн байгалийн тvvхийн
музейд буй «герцог Девонширийн» маргад.
Манай орны хувьд бериллийг онцгойлон хайгаагvй бєгєєд зарим аймгийн нутагт
нилээдгvй илрэц олдсон мэдээ бий. Тухайлан маргадын хувьд илрэц олдсон мэдээлэл
байхгvй байна.












