| алмаз
|
.
Алмаз /Доржпалам/
Алмаз гэсэн vг нь грекийн «адамас» ялагдашгvй гэсэн vгнээс гаралтай. Плинийн vед энэ vгээр алмазаас гадна зарим нэг эрдсийг ч нэрлэж байсан бєгєєд дундад зууны vеэс diamond гэж нэрлэгдсэн . Энэ чулууны гайхамшигтай шинж чанар нь vлгэр домог мэт яригдах болсон. Энэ чулуу нь дэлхий дээрхи хамгийн vнэтэй, хамгийн хатуу эрдэс юм. Тvvний хатуулаг нь Моосын шаталбараар 10 байдаг ба болороос 1000 лахин илvv хатуу. Тэрээр хvчил шvлтэнд уусдаггvй бєгєєд голдуу магмын гаралтай юм.
Алмаз нь манай эриний ємнєх 5-6 зуунд Европт нэвтэрсэн гэж vздэг ба vнэт чулуу хэмээн vнэлэгдэн нэрд гарсан нь харьцангуй саяхан юм. Байгаль дээр янз бvрийн давхаргаас олдсон алмаз нь харахад єнгє vзэмжээр тийм ч сайн биш тэр болгон нvдэнд тусаад байхааргvй байдаг. Ийм ч учраас 13-р зууны vед персvvд алмазыг сувд, рубин, изумрудын дараа оруулдаг байсан ба дундад зууны vед ихэвчлэн изумруд, рубиныг илvv vнэлдэг байв. Энэтхэгийн эртний урчууд анх алмазыг алмазан нунтагаар єнгєлж болохыг олж тогтоон тvvнийг ямар гайхамшигтай гялалзсан чулуу болон хувирахыг анзаарчээ. Гэвч тэд ямар нэгэн хэлбэрт оруулан засаж байсангvй зєвхєн байгалийн талстуудыг нь л єнгєлж зарим нэг сэвийг нь тэгшилж байлаа. Хvмvvс тvvнийг талст гарган янзалж чадах болсон 500 гаруй жилийн ємнєєс тэрээр vнэт эрдэнийн чулуунуудыг тэргvvлэх болсон. Нvд гялбуулам гайхамшиг нь бриллиант хэлбэрээр янзалж зассанаар л бий болдог. Зєвхєн жижиг алмазуудыг л сарнай юм уу єєр бусад хэлбэрээр засна. Сонгодог гэж хэлэгдэх болсон бриллиант засалт нь 58 талсттай байх бол жижиг алмазуудыг 44 хvртэл талст гарган засдаг.
Єнгєт алмаз нь хамгийн ховор зvйл. Шар, ягаан, шаргал, ногоон, улаан, хєх, хар гэх мэт єнгєтэй байдаг ба тэдгээр нь хэмжээлшгvй их vнэтэй. 42,5-каратын "Hope" бриллиант дэлхий дээрх хамгийн vнэтэй жижиг эд хэмээн тооцогдсоор ирсэн. Тvvнийг 200 сая $-р vнэлдэг нь 1 карат нь бараг 5 сая $ дєхєж байна гэсэн vг.
Алмазны vнэ цэнэ нь чулууны жингээс ихээхэн шалтгаална. 1 каратын vнэ
нь 4 карат хvртэлх чулуунд ойролцоо байснаа 5 каратаас эхлэх чулуунд огцом
єсдєг. 1 карат алмаз нь чанараас хамаарч 10000 $ -т хvрнэ. Алмаз нь их ховор
бєгєєд 1 тн хvдрээс дээд тал нь 3-4 каратыг олборлоно. Yнэт чулуунууд дотроос
хамгийн энгийн химийн бvтэцтэй нь алмаз – кристалл нvvрстєрєгч С.
Нvvрстєрєгчийн кристаллын нэг тєлєєлєгч нь бал /графит/. Химийн нэг элементээс
хатуу, гялалзсан, тунгалаг эд болох алмаз мєн зєєлхєн єнгє vзэмжгvй эрдэс
болох графитийг бvтээсэн нь байгаль эхийн нэгэн гайхамшиг. Алмазыг гоёл
чимэглэлд хэрэглэхээс гадна хvдэр єрємдєх єрєм, суурь машины хутга, хєрєє,
зvлгvvрээс эхлэн эмнэлгийн нарийн багаж, хэрэгсэл, сансрын техникт хvртэл
ашигладаг.
Алмаз нь Австралиас Швед, Бразилаас Якут хvртэлх єргєн нутагт цєєнvй тааралдана.
Алмазаар баян оронд Авсрали, Ємнєт Африкийн Холбоо, ОХУ, Бразил, Конго,
Намиби, Ангол, Танзани зэрэг 20 шахам улс ордог. Эртний алдартай нэрд гарсан
бvх алмазууд / “Кох-Нор”, «Питт», «Орлов», «Деринаур», «Санси», «Шах», «Шах
акбар», «Пигот», «Хоуп», «Таж-Мах», «Дорнын Од», «Алтан гадас»... гм/ Энэтхэгийн
Голкондоос гаралтай байдаг. 17-р зууны vед ордуудынх нь нєєц нь багассан
мєн Бразил, Ємнєд Африкаас алмаз олборлох болсноор Энэтхэг улс алмазын гол
нийлvvлэгч байхаа больжээ. 18-р зууны эхээс Бразилаас алмазыг ихээр олборлох
болсноор тvvний vнэ маш ихээр унаж португалчууд гаалийн єндєр татвар тогтоож
ч байжээ. 1822 оноос Бразил тусгаар улс болсноор мєн 1844 онд Байя мужаас
алмазны асар том нєєц бvхий талбай илрvvлж энэ салбар хурдтай хєгжих болсон.
Чухам энэ мужаас л хар алмазыг /карбонадо/ анх олсон. Бразилийн алмаз нь
ихэнхдээ жижгэвтэр боловч 1-р зэрэглэлийн алмаз юм. Нэрд гарсан том чулуунууд
нь: «Ємний Од», «Дрездений англи алмаз», «Египтийн Од», «Минасын Од», «Минас-Жерайс»,
Ерєнхийлєгч Варгас».
1867 оны эхээр Хоуптоны ойролцоо амьдардаг фермер Жекобсын хvvхдvvд Оранж
гол дээр тоглож байгаад нэгэн цагаан чулуу олсон нь алмаз олборлолтын шинэ
эрин vеийг эхлvvлсэн тєдийгvй, Ємнєд Африкийн тvvхийн хvрдийг єєрчилсєн
vйл явдал болсон юм. Тэр чулууг хєрш амьдарах ван Ньекирк ихэд сонирхон
худалдаж авахыг санал болгоход хатагтай Жекобс жирийн чулууны тєлєє юу гэж
мєнгє нэхэх вэ хэмээн зvгээр л єгж орхижээ. Ван Ньекирк чулууг олон хvнд
vзvvлж явсан боловч хэн ч тоогоогvй бєгєєд нэгэн удаа хээр хаячихаад дараа
нь тэрийгээ хайн олж авч ч байжээ. Эцэстээ чулуу судлаач У.Г.Атерстонд очсоноор
21.73 каратын алмаз болохыг нь тогтоожээ. Тэр жилдээ Парист vзэсгэлэнд тавигдсан
мєн дараа нь Ємнєд Африкаас том хэмжээний хэд хэдэн алмаз олдож байсан ч
хэн ч алмазын асар том орд байж болох тухай таамагласангvй. 1869 оны 3-н
сард нэг малчин хvvхэд алмаз олсныг нь сонссон Ван Ньекирк яаран очиж 500
хонь, 10 vхэр, мориор сольж авчээ. Энэ нь малчин хvvхдэд хэмжээгvй баялаг
мэт байсан боловч хожим Ван Ньекиркийн цааш нь зарсан 11200 фунт стерлингийн
дэргэд юу ч биш байлаа. Уг гайхамшигтай алмаз хожим «Ємнєд Африкийн Од»
хэмээн нэрлэгдсэн билээ. Энэ vеэс л Ємнєд Африк чулуу сонирхогчид, хагуулчидаар
дvvрэн маш их нєєцтєй ордуудыг олж эхэлцгээсэн. 1871 онд де Биср фермийн
газарт алмазын асар их баян талбайг олж Корлсберг хэмээн нэрлэгдэж байгаад
хожим тэр vеийн колонийн сайдын нэрээр Кимберли гэх болсон.
Улмаар алмаз агуулсан босоо байрлал бvхий хоолойг кимберлитийн хоолой гэж
нэрлэх болжээ.
ОХУ–ын хувьд Уралын нуруунд бага зэргийн талбайд алмаз олборлож байсан бєгєєд
дэлхийн 2-р дайнаас хойш Сибирт алмазыг идэвхийлэн хайх болсон. 1949 онд
Якутын нутагт алмазын илрэцийг илрvvлж 5 жилийн дараа алмаз бvхий кимберлитийн
хоолойг нээжээ. Дараагийн 5 жилд 120 гаруй хоолой илрvvлсний ихэнх нь хоосон
байсан ба найдвар тєрvvлсэн хоолойнуудыг тусад нь нэр єгч байсны нэг нь
«Мир» хоолой юм. Байгалийн хатуу маш хvнд нєхцєлд хайгуул, олборлолтыг явуулж
байсан боловч цэцэглэн хєгжсєн Мирный хот бий болжээ. Хоолойнууд нь юvлvvр
хэлбэртэй байх ба ихэвчлэн жижиг хэмцээний алмазыг ихээр олборлох болсон.
Монголд алмазын хайгуулыг тусгайлан єргєн хvрээтэй хийж байсангvй. Харин Архангай, Сvхбаатар аймгийн нутагт хийсэн зарим судалгааны vр дvнд маш жижиг хэмжээтэй цєєн тооны алмаз, тvvний дагавар эрдсийг олжээ. Yvнээс гадна Хэнтий, Тєв, Увс, Завхан зэрэг аймгаас техникийн алмазын илрэц олоод байна. Алмазыг хиймэл аргаар vлэмж vйлдвэрлэдэг болсон тул байгаль дахь техникийн зарим алмазыг хайх, олборлох явдлыг ашгаар тааруу гэж vзэх болсон.





алмазны тухай интернетэд гарсан нэгэн материал:


