ангилал | хатуулаг ш/ч | зурхай ба чулуу | чулууны магтаал | хєєрєг | тvvхт чулуунууд
Нvvр хуудас >> Шинж чанар

.

Хатуулаг шинж чанар

Чулууны хатуулаг шинж чанар нь тvvний атомын бvтцийн холбоосны байдлаас шалтгаална. Энгийнээр тайлбарлавал нэг чулууг нєгєє чулуугаар юм уу ямар нэг зvйлээр зурах, сэв гаргах гэж оролдоход vзvvлэх эсэргvvцлийг хэлж байгаа юм. Алмазан шигтгээ бvхий бєгжтэй хvн тvvгээр цонхны шилэн дээр хэрхэн хялбар зураас гаргачихаж байгааг анзаарсан байх. Бусад vнэт чулуунууд ч шилэн дээр зураас гаргах боловч алмаз шиг тийм гvн зvсэж чадахгvй. Молор шилийг зvсэх боловч тvvн дээр корунд зураас гаргаж чадна. Харин корунд бvхнээс хvчтэй алмазанд л дийлдэнэ. Чулуунууд янз бvрээр элэгдэнэ, єнгєлєгдєнє, єєрєєр хэлбэл хатуу шинж чанараараа ялгагдана. Энэ шинж чанарыг хялбарчилж нэг мєр болгохын тулд 19-р зууны эхээр чулуу судлаач Фридрих Моос хатуулагын шатлал бий болгосон нь єнєє vед ч гэсэн єргєн хэрэглэгдсээр байна.

Хvний хумс 2.5 хатуулагтай байдаг тул гипсэн дээр зураас гаргаж чадна. 2-с бага хатуулагтай зvйлсийг гараараа тэмтэрж барьж vзэхэд тослог байдаг. Сайн ган хутга /6.5/ жирийн цонхны шилэн /5.5/ дээр мєр гаргана. Ихэнх vнэт чулуунууд кварцтай адил 7 хатуулагтай байдаг тул тэдгээрийг дууриалган хийсэн шилнvvдээс ялгахын тулд хуурайгаар /хатаасан хуурай 6.75/ vрж /зурж/ vзэж болно. Рефрактрометрийг ашиглаж эхэлхээс ємнє vед vнэт чулуунуудыг шалгадаг цорын ганц арга нь энэ байжээ. Гэвч ийм аргыг vнэт эдлэл дээр хийж vзэхдээ маш их болгоомж анхаараалтай байхгvй бол сэвтээж гэмтээх боломжтой. Уг чулууныхаа ирмэгээр єєр хатуулагтай гэж vзсэн чулууг зурж vзэх маягаар хатуулгыг нь тогтоож ч бас болно. 7-ийн хатуулагтай чулуу нь кварцанд зураас гаргаж чадахгvй бєгєєд кварц ч тvvнд мєн зураас гаргахгvй гэж ойлгох хэрэгтэй.
Хатуулагын шатлал нь хатуулгын шинж чанараар нь байрлуулсан дэс дараалал болохоос биш ямар нэгэн тоон юм уу єєр утгыг агуулаагvй юм. Yvнийг сайн ойлгож авахгvй бол чулуу сонирхогчид алдаа гарган ярих нь их бий. Жишээ нь алмаз апатитээс 2 дахин хатуу гэж vзэж болохгvй. Молор, шпинель /8/ нь хатуугаараа алмазны 80% тэнцэнэ гэсэн vг биш юм. Жинхэнэдээ бол алмаз корунд /10-9/ хоёрын хоорондох зай нь корунд тальк /9-1/ хоёрынхоос хамаагvй их байдаг. Хризоберилл молорыг зурдаг мєртлєє корундад дийлдэнэ. Ийм учраас 8.5 хатуулагтай гэсэн vг. Анар пироп нь кварцаас арай хатуу боловч 7.5 хатуулагтай бериллээс арай зєєлєн. Ийм тул хатуулгыг нь 7.25 хэмээн тогтоосон байдаг.

Чулууны хатуулгыг хэмжих гэж янз бvрийн аргуудыг /цоолох, элэгдэлт, гадаргуугын деформаци гм/ хэрэглэж vзсэн боловч vр дvнгvvдын илт зєрєє нь ямар нэгэн дvгнэлт хийхэд хvргэдэггvй бєгєєд энэ нь чулууны бvтцийн шинж чанартай холбоотой. Хатуулаг шинж чанарыг тогтоох нь vнэт чулуунуудыг ялгахад нэг их тус болохгvй боловч гоёл чимэглэл, хэрэглээ талаасаа ихээхэн учир шалтгаантай. Yнэт чулууны єнгєлгєє, гялалзах чанар, он удаан жилийн эдэлгээ зэрэг нь юун тvрvv тvvний хатуулгаас хамаарна. Ердийн тоос нь ихэнхдээ кварцийн /7/ маш жижигхэн хэсгvvдээс бvрдэх тул гоёл чимэглэлд хэрэглэх vнэт чулуунууд 7-с доош хатуулагтай баймааргvй. Шилэн тvрхлэгээгээр /хатуулаг нь 5-с бага зэрэг их/ єнгєлсан зvйлс хэдэн долоо хоногын байнгын эдэлгээг ч даадгvй зэргээс vзэхэд уншигч та хатуулаг шинж чанарын ач холбогдлыг ойлгосон байх аа.

4
5
Copyright 2005 Ulaanbaatar
сайтын тухай - холбоо барих