Нvvр хуудас
>> Тvvхэнд нэр нь vлдсэн
алдартай чулуунууд
Чулууны жинг хэмжих нэгж болох каратыг /1 карат нь 0.2 гр / бvгдээр хэрэгжvvлдэг болсноос ємнєх vеийн алга болсон, єнгєлгєєнд орсон vнэт чулуунуудын анхны жингийн хэмжээний тухай бичигдсэн зvйлд тєєрєгдєл их бий. Хэмжилтийн нарийвчлалын тухай асуудал эртний чулуунуудын хувьд мєн босч ирнэ. Тэглээ ч гэсэн ойролцоо тоо баримтууд нь эртний нэрд гарсан эрдэнийн чулуунуудын тухай ерєнхий мэдээллийг бидэнд єгдєг юм.
Алмаз / доржпалам, очир эрдэнэ /
100 каратаас илvv жинтэй алмаз ховор / ємнєд африкийн ордуудыг нээснээр ихээр
нэмэгдэх болсон / бєгєєд, тэдгээрийг жирийн гоёл чимэглэл гэхээс илvvгээр
vзсээр ирсэн юм. Эдгээр нь агуу их хvч чадлын илэрхийлэл, аз жаргал уй гунигыг
аль алиныг нь даллан авчирч чадах увдистай гэж vздэг байв. Эрт дээр vед vзэсгэлэнтэй
сайхан алмаз арай хvч дорой нэгны гарт очсоныг мэдсэн хvчирхэг хєрш нь уулгалан
дайрч цусан мєр vлдээх нь олонтоо байжээ. Арай боловсронгуй соёл иргэншлийн
vед vнэт чулуунууд нь хєрєнгийн баталгаа болж зээл авахад нь нэмэр болж байсан
байна. Жишээ нь Напалеон «Питт» алмазаа барьцаалан зээл авч чадаагvй бол тэр
их нэр алдар гавъяа нь ганхах байсан гэж ярих нь бий.
«Кох-и-Нор»
Ємнєд Энэтхэгийн Голкондын орд газраас илрvvсэн гэж vздэг ба анхны жин нь
800 карат байжээ. Тvvний тухай эртний ярианууд нь vнэн худал нь мэдэгдэхгvй
домог мэт. Энэ алмаз Их Могол улсыг vндэслэгчдийн гарт ороод улмаар шах Жеханд
очсон байдаг. Персийн шах Надир энэтхэгийг эзлэн их хэмжээний эрдэнэс баялгыг
нь олзлон Исфагенд авчирсны дотор энэ чулуу байсан байна. 1747 онд тvvний
эзэнт гvрэн нуран унасны дараа Ахмад Абдали / хаант тєрийг авах гэж зvтгэгчдийн
нэг/ гэдэг афган хvн тус алмазыг мєн «Тємєрын Рубиныг» эзэмших болсон. Тэрээр
Кандагарт Дур-и-Дауран хэмээх хаант улсыг байгуулсан ба тvvнийг 1773 онд нас
барсны дараа тvvний хvv Тємєр улсынхаа нийслэлийг Кабулд шилжvvлсэн байдаг.
Тэрээр 1793 онд нас барсан ба тvvний 23 хvvхдийн 5 дахь нь болох Зиман Нирза
урт удаан самууны дараагаар залгамжлагч болжээ. Ах дvv нарын хааны титмийн
тєлєх тулаан vргэлжилсээр, сvvлд гарч ирсэн Шужа-уль-Мулька олны дэмжлэгийг
авч чадалгvй 1813 онд амь хоохойлон зугтааж Лахорыг эзэлж авсан байсан Ража
Ранжит Сингхд очин орогнол хvсэхэд оронд нь бvх эрдэнэс баялгаа тvvнд шилжvvлэхийг
шаардсан байдаг. Алдартай алмаз маань 1849 он хvртэл Лахорын ойролцоох Тошаханд
байсан бєгєєд улмаар Ост Энэтхэгийн компаний мэдэлд шилжин лорд Далхаузи 1850
оны 6-р сарын 3 нд хатан хаан Викторийд гардуулсан тvvхтэй. 1851 онд vзэсгэлэнд
тавигдаж байжээ. 1852 онд Жеймс Теннантын удирдлага дор засаж єнгєлєн намхан
бриллиант болгожээ. Жин нь 191 метрийн каратаас 108.9 болтлоо буурсан байна.
Тэрээр хатан хаадын эзэмшилд байсаар сvvлд нь Хатан хаан Елизаветагийн титэмд
байрласан.
«Питт» / «Регент» /
1701 онд ємнєд Энэтхэгийн Партиалийн ордоос олсон чулуу. Персийн худалдаачин
Жамчундаас Мадрасын гэгээн Жоржийн амбан захирагч У.Питт 20400 фунтаар худалдан
авч Англид авчран 140.5 каратын бриллиант богон засч єнгєлсєн байна. Засч
янзлах ажиллагаа хоёр жилийн турш vргэлжилж 5000 ф-ийн зардалтайгаар бvтсэн
гэдэг. Засалтаас vлдсэн хэлтэрхийнvvдээс 7000 фунтын орлого олсон байдаг.
Тєгс сайхан бриллиант болсон тул єнгє гэрлээрээ vнэхээр гайхагддаг чулуу.
Питт чулуугаа хулгайд алдахаас байнга эмээдэг байсан гэх бєгєєд удаан наймаалцсаны
эцэст 1717 онд Орлеаны герцогт 3750000 франкаар зарсан тvvхтэй. Энэ нь тэр
vедээ асар их мєнгє бєгєєд фунтээр бол 135000 юм. 1722 онд 14-р Людовикийг
хаан ширээнд залах ёслолын vеэр тvvний титэмд байрлуулсан. 1792 оны 8-р сарын
17 нд францын хувьсгалын эхэнд хулгайлагдсан боловч хулгайлсан эзэд нь тус
чулууг бvтнээр нь яаж ашиглах аргаа олоншvйн улмаас ч юм уу ямартаа ч буцаан
орхижээ. Наполеон тvvгээр барьцаа хийн зээл авч байсныг ємнє нь дурдсан билээ.
Тvvнээс хойш Луврт хадгалагдаж байгаа.
«Орлов» / «Амстердам», «Лазарев» /
Тvvнийг Энэтхэгт олдсон алмазнуудаас хамгийн гайхамшигтай нь гэлцдэг. 17-р
зууны эхээр олсон бєгєєд том алмазны 300 карат жинтэй хэлтэрхий гэж vздэг.
Эх чулуу нь 450 орчим каратын дугуй додекаэдр байсан бололтой. Чулууг Шах-Жехан
эзэмшиж олон давхар бvхий талстуудтай энэтхэг сарнай маягаар засаж єнгєлсєн
байдаг. Тус єнгєлгєє нь єнєєг хvртэл хадгалагдаж байгаа тул энэ чулуу нь тvvхэн
ач холбогдолтой юм. Чулуу 199.6 карат жинтэй болсон ба цэнхэрдvv ногоон туяатайгаараа
гайхагддаг. Домог мэт яригдах нэгэн хувилбараар бол уг чулууг 18-р зууны эхээр
Мадрасын нэгэн сvмээс франц цэрэг хулгайлан английн усан онгоцны ахмадад 2000
фунтаар худалдсан ажээ. Тэр нь цааш Лондонд нэгэн худалдаачин еврейд 12000
фунтаар зарсан гэдэг. 1773 онд Амстердамд арменийн наймаачин Лазереваас тайж
Г.Орлов худалдан авч хатан хаан Екатерина 2 т єргєсєн тvvхтэй. Одоо энэ чулуу
Москвад алмазын фондод хадгалагдаж буй.
«Шах»
Шах нэртэй энэ гайхамшигтай чулууг 16-р зууны vед мєн л Голкондоос олсон бололтой.
Тvvн дээр Низам-шах 1000 /1591/, Шах-Жехан 1051 /1641/, Фатх-Али-Шах 1242
/1826/ гэсэн 3 бичээс байдаг. Мусальман он тоолол нь 642-с эхэлдэг бєгєєд
1 жилд 354 єдєр 8 цаг 48 минут байдаг. Тэр vеийн болхи багаж хэрэгсэлээр хамгийн
хатуу эд болох алмазан дээр юм бичнэ гэдэг ямар хvнд, тэвчээр шаардсан ажил
болохыг тєсєєлж байгаа байх аа. Шах чулууг персчvvд энэтхэгийг эзлэх vеэр
эзэмшсэн боловч эцэст нь оросын элчийг хєнєєснийхєє тєлєєсєнд оросын засгийн
газарт шилжvvлсэн тvvхтэй.
«Шах-Акбар»
Их Моголын хаан Шах Акбарын ємч байсан тул тvvний нэрээр нэрлэгдсэн чулуу.
Тvvний залгамжлагч Шах-Жеханы зарлигаар тэр хоёрын нэрийг араб vсгээр сийлсэн
байдаг. Чулуун дээр бичигдсэн он нь нийтийн тооллоор бол 1618, 1629 юм. 1739
онд шах Надирын Персид аваачсан эрдэнэсийн дунд байсан бололтой бєгєєд улмаар
100 гаруй жил хаана байсан нь мэдэгддэггvй. Эцэст нь Туркээс «тэнэмэл чулуу»
нэртэйгээр олджээ. Тvvнийг дээрхи бичгээр нь таньсан байдаг. 1866 онд тvvнийг
дусал хэлбэрээр засч єнгєлсєн, харамсалтай нь тэр хоёр агуу их хvний нэр чулуунаас
арчигдсан билээ.
«Таж–е–Мах»
Сарны титэм нэртэй энэ чулуу нь мєн л Голкондоос гаралтай бєгєєд энэтхэг сарнай
хэлбэрээр зассан бєгєєд 1739 онд шах Надирын олзолсон эрдээсийн дунд байсан.
115,06 каратын жинтэй ба ираны хаадын алдартай чулуудын нэг байсаар ирсэн.
«Их Могол»
1665 онд Аурангзебын ордонд харснаар бол 280 франц каратын жинтэй сарнай хэлбэрээр
зассан чулуу байжээ. Засч янзлаагvй байхдаа 787 франц каратын жинтэй байсан
гэдэг. Энэ алмазны дараа нь хаачсан нь тодохойгvй бєгєєд энэ талаар олон тооны
домог мэт тvvх байдаг ба энэ бvхэнд итгэхэд ч бэрх юм. Yзсэн хvн болох Таверньегийн
зурсан зураг, тэмдэглэгээгээр бол «Орлов» алмазтай их адилхан боловч жин нь
таарахгvй байгаа юм. Нэг биш єєр єєр чулуунууд ч байж болох юм. Кох–и–Нор
, эсвэл Орлов 2 уулаа энэ чулуунаас vvдэлтэй байж болох юм.
«Куллиниан»
Дэлхий дээр олдсон ямар ч алмаз 1905 оны 1–р сарын 25 нд Трансваалиас \Ємнєд
африк\ олдсон энэ том чулуутай єрсєлдєж чадахгvй. Премьер даймонд майн компаний
ерєнхийлєгч Томас Куллинаны нэрээр нэрлэгдсэн энэ чулуу 3109 карат байсан
ба 3 жилийн хойно амстердамын нэгэн фирмд шилжvvлэн 2 хэсэг хагалан /2029.94
ба 1068.09 жинтэй 2 хэсэг болгон / засаж бриллиант болгосон тvvхтэй. 1 дэхийг
нь Георг 5–ийн нэрлэснээр «Африкийн Од» нэр єгсєн ба 530 карат 74 талстай.
Нєгєєх нь 317.4 караттай 66 талсттай бриллиант болжээ.
Бусад чулуу
«Хар Хан хvvгийн рубин»
Их британийн титмийн эрдэнэст орж байсан чулуунуудаас хамгийн их сонирхолтой
чулуу бол яах аргагvй «Хар Хан хvvгийн рубин» хэмээх улаан чулуу юм. Анх хаанаас
олдсон нь тодорхойгvй бєгєєд тvvний талаархи дурдагдсан мэдэгдэж буй он бол
1367 он юм. Гранадын хааны мэдэлд байсан бєгєєд Кастилийн дон Педро булаан
авсан ба Виторийн ойролцоох тулаанд тvvнд тусалсан Эдуардийн хvv Хар Хан хvvд
тvvнийг бэлэглэжээ. Английн бvгд найрамдах улсын \1549–1653, 1659–1660\ захирамжаар
хааны эрдэнэсийн санд байсан бvх эрдэнэсийг зарах шийдвэр гарсан бєгєєд тvvн
дотор энэ чулуу багтаж байсан ба 4 фунтээр vнэлэгдсэн байжээ. Хааны талыг
баримтлагч нэгэн худалдан авч хааныг ширээнд залармагц буцаан єргєжээ. Єнєєг
хvртэл хадгалагдан vлдсэн Карл –2 хааны титэмд тvvнд зориулагдсан бололтой
vvр байдаг юм. «Хар хан хvгийн рубин» нь єнєє ч гэсэн хvндтэй байрыг эзэлдэг
бєгєєд улсын хаан титмийн урд талын загалмайн голд байрласан байдаг. Тvvнд
анхнаасаа л засалт хийгээгvй єнгєлсєн тул зєв биш хэлбэртэй, ойролцоогоор
5см урттай. Зvvлт болгох зориулалтаар нэг vзvvрт нь нvхэлсэн байсан ба тvvнийг
нь жижиг рубинээр бєглєсєн байгаа. Эрт vед бvх л улаан чулууг рубин гэдэг
байсан тул рубин хэмээн нэрлэгдсэн байдаг ба vнэндээ бол шпинель юм.
«Тємєрийн рубин»
Британийн титмийн эрдэнэст бас нэгэн улаан шпинель онцгой байр суурийг эзэлнэ.
Энэ чулуу нь дорнодод 600 жилийн турш «Хираж–е–Алам» нэртэйгээр Баруунд бол
«Тємєрийн рубин» нэртэйгээр алдаршсан. 1851 онд Ост–Энэтхэгийн компанийн удирдлагаас
Викторий хатан хаанд єргєн барьсан байдаг. Урт хугацааны турш энэ чулууг алга
болсон гэж vзэж байсан ба тvvн дээрхи бичгээр нь сvvлд таньсан байдаг.
Yргэлжлэл бий...