хаш, жадейт |
.
Хаш /нефрит/, Жадеит
Хаш нь гидротермаль гаралтай, 5.5-6.5-ын хатуулагтай гоёл чимэглэлийн чулуу. Тэрээр юуны ємнє толигор ихтэй газар тааралдах бєгєєд цагаан, шар, ногоон, саарал-хvрэн, цэнхэр, хар зэрэг єнгєтэй бvдгэвтэр гялгатай байна.
Хашийг дээр vеэс гоёл чимэглэлд єргєн хэрэглэж иржээ. Хашаар янз бvрийн зvйлс урлах талаар Хятад улс тэргvvлдэг. Монгол хvмvvсийн ихэд vнэлдэг эдлэл болох хєєрєг, гаанс, даалингийн тээг зэргийг цагаан голдуу хашаар хийсэн байдаг. Хаш, жадейтийг шилээр орлуулсан нь байх ба тvvнийг шилэн гялга /хаш, жадейт тосон гялгатай/, хатуулаг зэрэг шинж чанараар нь ялгадаг.
Хашаар баян оронд Хятад, ОХУ, Канад, Австрали, АНУ, Бирм, Шинэ зеланд, Герман, Польш, Итали улс ордог. Манайд хамгийн ойрхон байгаа ОХУ–ын хашийн орд нь Байгал нуураас баруун тийш Дорнод Саяаны нурууны салбар уулсад хэд хэдэн газарт байх ба голдуу ногоон єнгєтэй байдаг ажээ. Энд уулнаас тасарч унасан цулаараа 5 тн хvнд хаш тааралдана. Энэ газрын тухай анх 19-р зууны 20 иод оны vеэс мэдэгдэж эхэлсэн бєгєєд 524.5 кг-ийн жинтэй цул британийн байгалийн тvvхийн музейд хадгалагдаж байдаг.
Манай улсын єнгєт чулууны анги дээрхи хашийн vргэлжлэл нь Хєвсгєл аймгийн баруун хойд хэсэгт байж магадгvй хэмээн хайгуул хийж хайгуул буухын ємнєхєн сайн чанарын ногоон хаш олсон тvvхтэй. Шишхэдийн хєндийгєєс олдсон гэсэн ногоон хаш байгалийн тvvхийн музейд хадгалагдаж байсан билээ. Манайд Хєвсгєлєєс єєр газар хаш олоогvй байгаа бєгєєд Дундговиос нэг илрэц олсон бєгєєд ОХУ–ын хайгуулчид Ємнєговиос хаштай тєстэй толигор олсон нь эдvгээ тусгай хамгаалалтын бvсэд оржээ.
Жадейт нь хашаасаа ховор олдох бєгєєд хятадууд тvvнийг vнэт чулуун дотроос хамгийн сайн нь хэмээн тооцдог. Хятад хэлний дуудлагын онцлогоос болон хаш, жадейт нь янз бvрээр хэлэгдэн их тєєрєгдєл vvссэн байдаг. Бvр ємнє нь жадейт нь ногоон хашийн нэг тєрєл гэж хэлэгдэж байжээ.
Хятадын радиогийн нэгэн материалыг та бvхэнд толилуулья.
Хятадын баруун хойд нутгийн Шинзянгийн Уйгарын єєртєє Засах Районы Хэ тиан
хотод гурван эрдэнэ байдаг юм. Хэ тиань хот бол тvvхэн дээр торгон замын
чухал суурин юм.
Хэ тианы хаш бол Хэ тианы гуравдугаар эрдэнэ нь болох юм. Хятад даяарт Хэ
тиан хаш гэж ярихтай зэрэг энэ ньхашын доторхи дээд зэргийн хаш гэдгийг
цєєн бус хvмvvс мэддэг юм. Ялангуйяа гєлтгєнсєн єєхєн цагаан хашын ширхэг
нь тун нягт байдгаараа хvмvvст хатуу зєєлєн хослосон сэтгэгдэл тєрvvлнэ.
Дэлхий дээр ганц Шинзянгийн Хэ тианд л гардаг маш ховор цухаг хаш болохоор
олдошгvй эрдэнийн чулуу гэж нэрлэж болох юм. Єєхєн хашаас гадна Хэ тианд
бас цагаан хаш, цэнхэр хаш, хар хаш, ногоон хаш, кvнлvн хаш гэх зэрэг олон
тєрлийн хаш гардаг юм.
Хэ тианд хаш элбэг гардаг. Энэ талаараа Хятад даяарт алдартай тєдийгvй дэлхийд
ч алдартай. Хэ тиан бол дэлхий дээр хамгаас цэвэр хаш гардаг нутгийн нэг
юм. Хэ тианы хаш их тєлєв хоёр тєрєл байдаг. Нэг нь уулнаас олворлосон уулын
хаш, бас нэг тєрєл нь голоос тvvсэн жижиг хаш. Голоос тvvсэн хаш нь єндєр
vнэ цэнтэй. Тэр мєртєє уран сийлвэрчид хашаар янз янзын гар урлалын бvтээгдэхvvн
урлаж бvтээснээс хойш, хаш нь ёстой ховор эрдэнэ болж байна. Тийм ч учраас
алт мєнгийг vнэлж болно, хашыг vнэлэхийн аргагvй гэж хэлдэг.








