корунд |
.
Корунд
Хатуулгаараа алмазын дараа орох корунд нь рубин /бадмаараг/, сапфир /индраанил/ хэмээн нэрлэгдэн vнэт чулуун дотроо тэргvvлэх байр суурийг эзэлнэ. Корунд гэсэн vг нь /францаар corindon/ эртний энэтхэгийн korund гэсэн vгнээс гаралтай. Энэтхэгээс анх Европт авчирсан чулууг ийн нэрлэдэг байжээ. Корунд нь тунамал, бялхмал, гидротермаль, пегматит гаралтай байх ба vндсэн ба шороон ордод голдуу талст хэлбэртэй байдаг. Тvvнийг гоёлд єргєн хэрэглэдгээс гадна сvvлийн vед техникт ихээхэн хэрэглэдэг болов.
Рубин гэдэг нь ruber, rubinus /улаан/ гэсэн латни vгнээс гаралтай бєгєєд дундад зуунд бvх улаан vнэт чулуунуудыг ингэж нэрлэдэг байв. Эцэст нь улаан корундыг л ингэж нэрлэх болсон. Олон зуун жилийн турш ихэд нэр гарсан капийн рубин нь vнэн хэрэгтээ пироп /гранат-анар/ юм. Гайхалтай сайхан энэ чулууны тухай мэдээлэл манай эрины ємнєх 4-р зуунд хамаарагдах бєгєєд эртний энэтхэг, бирмын бичгийн євд хадгалагдан vлдсэн байдаг. Гvн ягаан єнгєнєєс эхлэн єтгєн улаан єнгє хvртэлх єнгєтэй тааралддаг ба хамгийн vнэтэйд «тагтаан цусны» хэмээх єнгєтэй нь тооцогддог.
Ромын эзэнт гvрний vед маш их vнэлэгддэг байсан ба алмазнаас хавьгvй илvv
vнэ хvрдэг байжээ.
Янз бvрийн vед Клеопатра, Мессалина, Мария Стюарт рубиныг шvтдэг байсан
бєгєєд кардинал Ришелье Мария Медич нарын рубинын цуглуулга Европ даяар
алдартай байлаа.
Дэлхийд хамгийн алдартай рубинууд: Нью–Йоркийн байгаль шинжлэлийн музей
дэх «Алтан гадас» рубин, Лондон дахь Британийн байгаль шинжлэлийн музейн
«Эдуард»-ийн рубин.
Бадмаарагтай оронд Мьянма, Тайланд, Шриланк, Кени, Танзан, Австрали, Афганистан,
Пакистан, АНУ, ОХУ зэрэг улс орно. Монголд бадмааргийг зориуд хайж байгаагvй
бєгєєд томоохон орд олдоогvй ба Баян–Єлгий, Сэлэнгэ, Хэнтий, Сvхбаатар зэрэг
цєєнгvй аймгаас илрэц олдсон мэдээ байдаг.
Цэвэр єнгийн чанар сайтай бадмаараг хаана ч гэсэн маш ховор байдаг. Энэ
нь гол єнгє бvрдvvлэгч хромоос шалтгаалж буй хэрэг. Тvvний ачаар л гайхамшигтай
сайхан єнгє нь олон сая жилийн ємнє бий болсон хэрэг. Мєн тvvний нєлєєгєєр
олон тооны хагаралууд бий болсон байдаг. Ийм учраас чанар сайтай 3 каратаас
дээш жинтэй рубин маш ховор байдаг бєгєєд єндєр vнэ нь ч vvнтэй хамааралтай.
Сапфир гэдэг vгний vvсэл гарал нь тодорхойгvй бєгєєд грек
vгний sapphirus гэсэн латин хувилбараар орж ирсэн бєгєєд тєстэй vг перс,
хуучин еврей хэлэнд байдаг. Хєх єнгєтэй корундыг сапфир хэмээн нэрлэж иржээ.
Нэг єнгєний нэрээр нэрлэсэн байдаг боловч олон тєрлийн єнгєєрєє гайхагдана.
Yvнд: ногоон, шар, єнгєгvй, улбар шар, ягаан-улбар шар, цэнхэр гэх мэт.
Цаг vедээ сапфирээр хаадын титмийг чимэхэд ихээр хэрэглэдэг байжээ: «Ариун
Эдвардын» бараан-цэнхэр сапфир Британийн эзэнт гvрний титмийн загалмайн
голд байрлуулсан байсан бол Оросын эзэнт гvрний титмийг 258 ба 200 каратын
2 том сапфир чимж байжээ. Америкийн 3-н ерєнхийлєгчийн цээжин хєшєє-бvтээлийг
сапфираар хийсэн байдаг: Вашингтоных (1997 карат), Линкольн (2302 карта),
Эйзенхауэр (2097 карат).
Индранилтай оронд Мьянма, Тайланд, Шриланк, Кампуч, Австрали, Кени, Танзани,
Энэтхэг, Пакистан, Афганистан, АНУ, ОХУ, Канад, ЄАБНУ, Мальгаш, Финлянд
зэрэг улс орно. Чулуу судлаачид, мэргэжилтнvvдийнхээр хамгийн vнэтэй, хамгийн
сайхан нь кашмирийн хєх єнгєтэй сапфир юм. Кашмирт 1880 онд 5000 метрийн
єндєрт болсон уулын нурангын vеэр энэ чулууг олж 8 жилийн турш идэвхитэй
олборолтыг хийсэн байдаг. Хэдхэн жилийн ємнє Мадагаскарын зvvн ємнєд хэсгээс
олон км vргэлжилсэн vлэмж баян орд илрvvлжээ. Эндээс єндєр чанарын хєх єнгийн
мєн тунгалаг ягаан, шар сапфирыг илрvvлсэн байна.
Монголд индраанилын судалгаа хайгуулыг тєдийлєн хийж байгаагvй бєгєєд сvvлийн
vед тvvнийг анхаарч зарим компани хайгуулын лиценз авч ажиллаж эхэлсэн мэдээ
бий. Дорнод, зvvн урд, тєвийн бvсэд зарим илрэцvvдийг тогтоосон эдгээр нь
ихэвчлэн цэнхэр єнгєтэй байгаа ажээ.









