мана,
чvнчигноров |
.
Халцедон
Микрокристал кварцийн хольц бvхий бvтэцтэй халцедоны тєрлийн чулуунуудад мана, хас, гартаам, чvнчигноров, цахиур зэрэг чулуунууд орох ба халцедон хэмээх нэр нь бага азид байх Халкедон хэмээх газрын нэрнээс гаралтай байж мэдэх юм.
Карнеол /сердолик, шар мана / гэж улаандуу, шаргалдуу улаан халцедоныг хэлнэ. Улаан єнгийн толботой ногоон халцедоныг гелиотроп, улаан ба шар, хvрэн єнгєтэй ихээхэн хольц бvхий тунгалаг бус халцедоныг хас / jasper, яшма, элгэн чулуу /, никелийн ислээр будагдсан алиман ногоон єнгєтэй халцедоныг хризопраз хэмээн нэрлэдэг.
Цахиур нь /flint/ бараан єнгийн халцедон ба хурц эрмэг гаран хагардаг байсан тул балар эртний хvмvvсийн гэр ахуйн болон хєдєлмєрийн чухал багаж хэрэгсэлийн нэг болж байжээ. Тємєртэй хашхад оч гардаг нь чvдэнз бий болохоос ємнєх vед гал гаргах хэрэгсэл болж байв.
Монголчууд мана хэмээх ерєнхий нэрээр олон тєрлийн халцедоныг нэрлэж ирсэн ба халтар, чон, замагт, судалт, тархит гэх зэргээр маш олон тєрлєєр нэрлэж, ялгаж иржээ. Маныг гартаам, чvнчигноровын адил хєєрєг хийхэд ихэд ашигладаг.
Нэг vе улаан мана их vнэд хvрч байсан бол сvvлийн vед хар мана давамгайлах болов. Байгаль дээрх мана нь нилээд хагаралтай байдаг ба харин бялхмал чулууны завсар судал болж тогтсон нь хагарал багатай. Мана, гартаамтай газарт манайхны устай чулуу хэмээн нэрлэдэг дотроо талст бvхий кварцтай чулуу тааралдах нь бий.
Чvнчигноров нь голдуу хvрэн, улаан, шар, ухаа, ногоон єнгєтэй байх ба зарим тохиолдолд мана, гартаамаас хэмжээгээр их урт, єргєн судал болж тогтсон байдаг.
Манайд мана, гартаам, чvнчигноровын гол нь Дорноговь, Дундговь, Хэнтий, Ємнєговь, Євєрхангай, Дорнод, Баянхонгор зэрэг аймагт байдаг.
Хас нь улаан, хvрэн, саарал, алаг, цагаан зэрэг єнгєтэй солонгорсон судалтай байна. Єнгєлєхєд сайн єнгє ордог тул тvvнийг барилга, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын болон бичгийн хэрэгсэл хийхэд єргєн ашигладаг. Манай орон хасаар тэргvvлэх баян орны нэг гэж vзэх болох тул олборлолт хийн vйлдвэрлэлд ашиглах єргєн боломжтой юм.












