молор |
Молор
Молор/Топаз/ нь Улаан тэнгисийн Зебергет арлын эртний Топазос нэрээс гаралтай. Оросод сибирийн алмаз ч гэж нэрлэж байсан. Хvн тєрєлхтєн молорыг маш эртнээс хэрэглэж ирсэн бєгєєд Уралийн нуруунаас неолитийн vеийн давхаргаас хурц ирмэгтэй молорон хавтгай олдож байжээ. Молор нь олон янзын єнгєтэй /шар, алтан шар, єнгєгvй, ягаан, цэнхэр, улаан шаргал, ногоовтор, хvрэн.../ тааралддаг болохоор тvvнийг бусад чулуутай андуурах нь элбэг.
Хуучин цагт шар єнгєтэй чулуу болгоныг л топаз хэмээн нэрлэдэг байжээ. Гэвч энэ нь ихэвчлэн шар кварц болох цитрин байдаг байв. Яваандаа мэдлэг нь ихсэх тутам эхлээд бразилийн топаз хэмээн ялган нэрлэж байгаад олон улсын тохироогоор фторжсон хєнгєн цагааны силикатыг л топаз хэмээн нэрлэж байхаар болсон юм. Хамгийн алдартай молор эрдэнийн нэг болох португалийн титэмд байрлуулсан "Браганза"-г (1680 карат) удаан хугацааны турш маш том алмаз хэмээн андууран vздэг байжээ.
Топаз нь ихэнх тохиолдолд пегматит гаралтай байхаас гадна зарим тохиолдолд гидротермаль гаралтай тааралдана. Топазын vндсэн ордын зэрэгцээгээр тvvний шороон орд байдаг. Тэрээр биндэръяа, болор, халтмар зэрэг эрдэстэй хамт байх тохиолдол багагvй байна.
Молор эрдэнэ нь талсттай, шилэн гялгатай ихэвчлэн єнгєгvй байдаг ба ягаан єнгєтэй нь ихэд vнэ хvрнэ. Тvvнийг ихэвчлэн бриллиант маягаар засч єнгєлєх бєгєєд катодын болон хэт ягаан туяанд єнгє нь хувирна.
Молорыг юуны ємнє гоёл чимэглэлд хэрэглэнэ. Монголчууд молорыг эрт дээр vеэс эрхэмлэж морин толгойн чинээ молор эрдэнэ олохыг ерєєдєг байв. Том хэмжээтэй молор ховор бєгєєд 500кг молор ОХУ–с олдож байжээ. Норвегийн Сетерсдалаас 62кг єнгєгvй молор мєн олдож байжээ. ОХУ–ын Урал, Сибирь байгалийн чанадаас ихээхэн хэмжээгээр олборлодог. Молорт эрдэнэтэй улсад Бразил, Шриланк, АНУ, Япон, Австрали, Пакистан, Нигери, Норвег зэрэг улс орно.
Монголд болор хайх явцад бага хэмжээний молор олж байжээ. Молорын хайгуулыг
тусгайлан хийж байгаагvй бєгєєд судалгааны материал ч ховор. Тєв, Ємнєговь,
Дундговь, Сvхбаатар, Хэнтий, Баян–Єлгий, Ховд, Завхан зэрэг аймгаас цэнхэр
голдуу єнгєтэй молор олддог гэсэн мэдээ бий.







