ангилал | хатуулаг ш/ч | зурхай ба чулуу | чулууны магтаал | хєєрєг | тvvхт чулуунууд
опал
Нvvр хуудас >> Опал

.

ОПАЛ /Эрдэнийн гэрэлт чимэд/

Опалийн гарал vvслийн талаар нэгдсэн нэг ойлголтонд хvрээгvй байгаа бєгєєд голдуу гидротермаль гаралтай єгєршлийн vр дvнд бий болдог гэж vздэг ажээ. Чулууны нэр нь латины opalus гэдгээс гаралтай ба уг vндэс нь санскрит хэлнээс vvсэлтэй бололтой.
Опал нь цагаан , хар, хєх, ногоон, цэнхэр, улаан, шар, саарал, ягаан зэрэг єнгєтэй байна. Шаазан шиг цагаан єнгєтэй / барзгар, хэлэнд наалддаг/ гэрэлт чимэдийг кахолинг, єнгєгvй ус шиг тунгалагийг гиалит /анх нээсэн хvний нэрээр нь мюллерийн шил гэж заримдаа нэрлэдэг/, ногооныг празопал, бvдгэвтэр цагааныг гидрофан гэхчлэн нэрлэнэ. Улаандуу эсвэл шаргалдуу єнгєтэй галт опалыг /fire-opal/ мєн гиразол хэмээн бас нэрлэдэг.
Опалийн нэг онцлог нь тvvнийг бvхий л эрдэнийн чулуунуудын гялгыг /блеск/ агуулсан гэж vздэг. Тєрєл бvрийн єнгєєр гялалзан харагддагаараа онцгой. Энэ тухай римийн эрдэмтэн, зохиолч Плиний тун онож хэлж тэмдэглэн vлдээсэн байдаг. Энэ чанарынх нь нууцыг єнгєрсєн зууны 60 аад онд австралийн эрдэмтэд электрон микроскопын тусламжтайгаар илрvvлжээ. Опалийг бvрдvvлэх цахиурын маш жижигхэн бємбєлгvvд нь гэрлийн интерференц, дифракцийн нєхцєл болж єгдєг ажээ. Чухам тэд л чулууг нэвтрэн гарах гэрлийг солонгын долоон єнгє болгон задалж харах болгонд єєр єєр єнгєєр гялалзан харагдуулдаг байна. Опалыг эртнээс гоёл чимэглэлд хэрэглэж, ээмэг бєгж, бугуйвч, зvvлт зэргийг хийхэд ашиглана.
19-р зууны эхний хагас хvртэл опал нь харьцангуй ховор байсан ба германы Идар-Оберштайны vнэт чулууны тєвийн vйл ажиллагаанаас эхтэйгаар ихэд дэлгэрсэн.
Опал нь бусад эрдэнийн чулуунуудаас ялгагдах нэг онцлог нь кристалл бvтэцтэй биш бєгєєд цахиурын хvчил, уснаас бvрддэг юм. Тодруулбал цахиурын хvчил, усны гель гэж хэлж болно. Опалын 6-10 хувь нь ус байдаг.
Австрали нь опалын хамгийн гол олборлогч, экспортлогч улс юм. Австралийн орд газруудад опалын 95 хувь нь ноогддог. Yлдсэн 5 хувийг Мексик, хойд Бразили, АНУ–ын Айдахо, Невадо муж, Эфиопи, Мали улсуудын ордуудаас олборлодог ажээ. 1849 онд австралид Тарравилл нэртэй фермийн газарт опалыг анх олж илрvvлсэн байдаг ба 1890 онд Уайт-Клиффст анхны ордуудад олборлож эхэлсэн тvvхтэй.

Хар опалыг Лайтнинг-Риж хэмээх газраас олборлох ба опалийн хамгийн том хавтанг /6843 кг/ Андамукаас олж «Андамук цєлийн дєл» хэмээн нэрлэжээ.
Гялалзах єнгийг нь сайн тодруулахын тулд ихэвчлэн кабошон хэлбэрээр засаж янзалдаг ба зєвхєн маш сайн чанарын галт опалыг л талст гарган засдаг байна. Мєн обсидиан, оникс зэрэг дээр опалын нимгэн ялтсыг наан улмаар тvvн дээр хамгаалалтын зориулалтаар усан болор, шил, синтетик материал зэргийг нааж гоёл чимэглэлд хэрэглэх нь бий. Найрлаган дахь усаа алдсанаар опалд хагарал vvсдэг тул чийг багатай, хуурай газар хадгалж болдоггvй. Ийм учраас опалаар хийсэн эд зvйлсийг байнга зvvж байх шаардлагатай, учир нь агаараас юм уу хvний арьснаас шаардлагатай чийгээ авдаг тул. Мєн опал нь хатуулаг /5.5-6.5/ муутай тул
хамгаалалт шаардана. Дээр vед гадаргууд нь тос тvрхдэг байсан ба єнгєгvй давирхай тvрхэх нь бий.
Манайд гэрэлт чимэдийн хайгуулыг хйиж байсангvй бєгєєд тэр ч байтугай таньж мэдэхгvй байсан гэхэд хилсдэхгvй. Манай олон аймгийн нутагт тєрєл бvрийн єнгийн опалын илрэц бий гэсэн мэдээлэл байдаг ба мана, гартаам, чvнчигноровтой хамт байх тохиолдол багагvй байдаг байна.


Copyright 2005 Ulaanbaatar
сайтын тухай - холбоо барих