шпинель |
.
Шпинель
Шпинель нь корундын тєрлийн чулуу болох сапфир, рубинд тvрэгдэн vнэт чулууны
зиндаан дотроо тийм ч єндєр байр суурийг эзэлж чадахгvй байгаа юм. Харьцангуй
vнэд хvрдэг улаан єнгийн шпинель нь рубинтэй тєстэй тул андуурах нь их бий.
Шпинелийн найрлаганд хром, цайр, тємєр, маргенец зэрэг орно. Тэрээр олон
янзын єнгєтэй, шилэн гялгатай, 8-8.25 хатуулагтай байна.
Улаан єнгєтэй шпинелийг рубин–шпинель /рубин–балэ/ хэмээн нэрлэдэг нь оновчгvй
бєгєєд харин улбар улааныг рубицелл гэж нэрлэдэг нь арай боломжийн. Yнэт
чулууны мэдлэг муутай хvн дээрх маягийн нэрийг сонсоод шпинелийг бадмааргын
нэг тєрєл юм байна гэж ойлгоход хvрч болох ба vнэн хэрэгтээ эдгээр нь эрс
ялгаатай чулуунууд билээ. Yнэт чулууны дэлгvvрийн худалдагч ягаан шпинелийг
«дорнын аметист», цэнхэр шпинелийг «индраанилин шпинель» хэмээн санал болгож
байх нь ямар тєєрєгдєлд оруулж болох нь ойлгомжтой. Тvvхэнд нэрээ vлдээсэн
«Хар Принцийн рубин», «Тимурын рубин» хэмээн нэрлэгдэн алдартай чулуунууд
нь vнэн хэрэгтээ шпинель байсан билээ. 1762 онд Екатерина 2-ын титэмд байрлуулж
байсан гайхамшигтай улаан чулуу бол мєн л шпинель юм.
Нарны гэрэлд болон хэт ягаан туяанд єнгє нь єєрчлєгдєж харагдах бєгєєд одтой шпинель нь илvv гоё цацрагдана. Хатуу чулуу учраас єнгєлж гоёлд , тухайлбал ээмэг, бєгж, зvvсгэл зэрэгт хэрэглэхэд тохиромжтой.
Шпинель нь голдуу 10-12 каратын хэмжээтэй байх ба эдvгээ Памирын уулнаас олдоод байгаа 5.1кг жинтэй ягаан шпинель нь дэлхийн хамгийн том шпинелд тооцогдож байна. 1 карат улаан шпинель 600 доллар хvрдэг.
Шпинельтэй улсад Мьянма, Шриланк, Кампуч, Тайланд, ОХУ, Афганистан, Тажикстан,
Австрали, Энэтхэг, Бразил, Малгаш, АНУ, Итали, Канад, Франц, Япон, Шинэ
Зеланд орно. Манай орны хувьд тvvнийг илрvvлсэн тухай албан ёсны мэдээ байхгvй
байна.






