Бичсэн: Шилагарди   

2005/07/11

Та бvхэндээ МУИС-ийн ФЭС-ийн багш доктор профессор Шилагардийн "Нvvрстєрєгчийн гайхамшиг" гэсэн сонирхолтой танин мэдэхvйн єгvvллэгийг толилуулж байгаа билээ. энэхvv єгvvллэгийн тєгсгєлийн хэсгийг эндээс vзнэ vv! 

Алмаз гэх мэт эрдэнийн чулууны гайхамшиг нь тvvний єнгєлж олон ирмэг гаргаж боловсруулсаны дараа дээр нь туссан туяа кристаллд нэвтрэн орж, дотор талын хануудаас дахин дахин ойж гадагшаа гарахдаа цагаан гэрэл олон єнгє болон задарч солонгын долоон єнгєєр туяаран цацарч гялалзан гялтаганана. Олон талтай болгон єнгєлсєн энэ эрдэнийн чулууны тал бvхнээс гарах гэрэл єнгє бvрээр ээлжлэн туяарах нь vлгэрийн оронд аялах мэт сэтгэгдлийг тєрvvлдэг. Ялангуяа баян чинээлэг алт сувданд умбасан залуу сайхан эмэгтэйн тансаг хувцас, гэгээн царайтай хослохдоо тамын vvдийг сахиж буй чєтгєрийг ч нэг хэсэг алмайруулна.

Эрт дээр vед хvмvvс алмазыг тэнгэр бурханаас заяасан бэлэг, тvvнийг зvvж байгаа хvмvvсийн ухаан санаа нь гэгээрч, євчин зовлон гай гамшигаас ангижирч хvч чадалтай болдог хэмээн vздэг байлаа. Иймээс баян чинээлэг хvмvvс тvvнийг єндєр vнээр худалдан авч ахуйдаа хэрэглэдэг болсноос тvvний vнэ vргэлж єссєєр эдvгээ хvрлээ. Алмазын vнэ тvvний хэлбэр хэмжээ, єнгєлсєн байдал олон талтай эсэх, дотор нь байгаа холцын хэмжээ зэргээс хамаарна. 1750 онд нэг карат алмаз одоогийнхоор 30$ байснаа 1865 онд 85$, 1939 онд 1,5-2,0 мянган доллар болтлоо єсч, vнэ нь алтнаас хол давжээ. 3106 каратын “Куллинан” алмазын vнэ 145 сая $ буюу 94 тонн алтны vнэтэй тэнцэж байв.

 Байгалиас олдсон алмаз єнгє муутай, гадаргуу дээр нь хог наалдсан барзгар хамуулаг чулуу байдаг. Юуны ємнє тvvний гадаргууг цэвэрлэж, ан цав, эвдрэлтэй хэсгийг нь зvсэн аваад олон єнцєгт талтай болтол засаад дараа нь гялалзтал єнгєлдєг. Ингэж боловсруулахдаа янз бvрийн хэлбэр дvрстэй болгоно. 5-р зурагт сарнай ба зvрхэн хэлбэртэй эрдэнийн чулуу ба тvvний дотор гэрлийн туяа хэрхэн нэвтрэн орж гардагийг харууллаа.

Зураг 5. а)бриллиантаас гэрлийн туяа цацрах, б)сарнай хэлбэртэй єнгєлсєн алмаз, в)зvрх хэлбэртэй єнгєлсєн алмаз

Дэлхий даяар олзворлож байгаа алмазын зєвхєн 20% нь ямар ч хольцгvй, цэвэр тунгалаг усан алмаз байдаг. Бусад нь хольцтой улаан, ногоон, цэнхэр, ягаан, хєх, тэр ч байтугай тас хар єнгєтэй ч байдаг. Орчин vед алмазын ихэнх хувийг техникт хэрэглэдэг.

Алмазыг техникт єргєн хэрэглэдэг шалтгааны нэг нь тvvний асар их хатуулаг чанартай байдагт оршино. Дэлхий ертєнц дээр байгаа бvх биетийг хатуулаг чанраар нь 10 ангилан, хамгийн хатуу биетийн хатуулаг чанарыг 10 гэж авдаг “Моосын шаталбар” хэмээн нэрлэгдэх хатуулгийн энэ шаталбараар алмазын хатуулаг 10-тай тэнцэнэ. Иймд суурь машины зордог, огтолдог хутганы хошуунд алмаз суулгадаг. Хатуу ган суулгасан хутгаар 8 км урт зvсмэл хийдэг бол хатуу хайлшаар 20 км, алмазан хутгаар 2000 км урт зvсмэл бэлтгэдэг ажээ. Ялангуяа нефтийн цооног єрємдєхєд хатуу чулуулгийг зєвхєн єрємнийхєє хошуунд алмаз наасан єрмєєр єрємддєг.

Иймээс жилээс жилд олборлох алмазын хэмжээ тасралтгvй нэмэгдэж байна. 1981 онд алмаз олборлодог орнууд жилд 29,85 карат алмаз олборлосны 7,9 сая каратыг эрдэнэсийн зvйл vйлдвэрлэхэд, 74%-ийг vйлдвэрлэлд ашигласан байна. Алмазыг боловсруулах, єнгєлєх, эрдэнэсийн зvйл хийх талаар Белги улс дэлхийд тэргvvн байр эзлэдэг байна. Зєвхєн белгид байгаа алмаз боловсруулах 2000 vйлдвэрт 16000 ажилчин ажилладаг байна.

Алмаз хамгийн хатуу чулуулаг тул тvvнийг єєрєєр нь зvсч, єєрєєр нь єнгєлдєг. Алмазын физик шинж чанар чиглэлээсээ хамаардаг анизотрп чанартай. Жишээлбэл: тетраэдрийн хоёр оройг холбосон чиглэл дагуух хатуулаг чусад чиглэлээсээ арай илvv байдаг. Алмазыг зvсэхэд гарсан нунтаг алмазыг єєрийг нь єнгєлєхєд ашигладаг. Орчин vед фосфорт гуулин дискэнд єндєр даралтаар хvчтэй шахаж суулгасан алмазын нунтаг бvхий 0,05-0,09 мм зузаан 60-90 мм диаметртэй дискийг 3-1500 эрг/мин хурдтай эргvvлж аажуухан хєрєєдсєєр алмазыг зvсдэг. Зvсэхэд гарах алдагдал 1,5% орчим байдаг. Зvсэхэд гарсан алмазын нунтгийг тусгай зунгаг шингэнтэй хольж алмаз агуулсан оог бэлтгэнэ. Ийм ооны доторхи алмазын жижиг хэсгийн хэмжээ 1 мкм байвал 1 карат нунтаг алмаз агуулсан оонд 60 миллиард алмазын жижиг ширхэг байдаг. Ийм оог олифийн тостой хольж тусгай саванд хадгалж хатахаас хамгаална.

Орчин vед алмазын тунгалаг чанар, єнгє хольцын хэмжээ, дотоод ба гаднах эвдрэлээс хамааран 38 ангид хуваана. Хамгийн тунгалаг “усан алмаз”-ыг маш єндрєєр vнэлэх ба тvvгээр vнэт эрдэнийн чулуу буюу бриллиантыг хийнэ. Гэхдээ ягаан ба ягаавтар улаан, гvн цэнхэр єнгєтэй алмазыг онцгой єндрєєр vнэлэдэг.

Сvvлийн vед алмазын 1МэВ-ээс их энергитэй, электрон ба γ туяагаар шарж дотор нь “єнгєт тєв”-ийг vvсгэж, янз бvрийн сайхан єнгєтэй болгодог. Гэвч нилээд хугацааны дараа “єнгєт тєв” нь эдгэхэд єнгєє алддаг. Ихэнх алмазыг рентген туяагаар шарахад цайвар цэнхэр єнгєєр гэрэлтдэг. Рентген туяаг ашиглан “усан болор” уу эсвэл “усан алмаз” уу гэдгийн амархан ялгаж болдог. Болорыг рентген туяагаар шарахад огт гэрэлтдэггvй. Ємнєд африкийн алмазын уурхайд ажиллаад гарч ирсэн уурхайчдыг рентген туяагаар шарж нууцаар алмаз авч гарч байгаа эсэхийг хянадаг.

Одоо зарим нэг алдар цуутай алмазын тvvхээс дурьдая. Хvн тєрлєхтний тvvхийн туршид олдсон том хэмжээний алмазууд данстай, эзэнтэй, хаа хадгалагдаж байгаа нь тодорхой байдаг тул тvvнийг бараг нэг хvн эзэмшихийн аргагvй болжээ. Тэдгээрийн vнэ тэнгэрт хадаж, гоёл чимэглэлийн зvйл байхаа нэгэнт больж єєртєє агуу их хvч чадал хуримтлуулан, асар их баялаг ба аюул заналын эх vvсгэвэр болдог тул голдуу музей, хаад ноёдын эзэмшилд шилждэг байна.

  1. «Кох-н Нур » хэмээх нэртэй 800 каратын энэ алмаз Ємнєд Энэтхэгээс олдсон бєгєєд 1304 онд Их Монголуудын удмын эзэмшлийн хєрєнгє болсон байна. «Кох-н Нур » Дели хот дахь Их Моголуудын тогосын єдєєр чимсэн хаан ширээг 1739 он хvртэл чимэглэж байв. 1739 онд Баруун Хойт Энэтхэгийн хэсгийг байлдан эзэлсэн персийн хаан Надир энэ алмазыг Персид аваад явжээ. 1747 онд Надир нас бармагц тvvний улс сарнин бутарч самуурах vед Афганы улсын байгуулсан Ахмад Абдали гэдэг хvн тvvнийг Кандахард аваачсан байна. Тvvний vе залгамжлагч Тимур 1773 онд нийслэлээ шилжvvлэхдээ энэ эрдэнээ Кабулд авчирлаа. 1793 онд Тимур нас барж тvvний 23 хvv хоорондоо хаан ширээний тєлєє тэмцэлдэн самуурахад тvvний нэг хvv 1813 онд «Кох-н Нур »-ыг Лахард авчирсан. Лахар 1849 онд Энэтхэгийн Пенджаб мужид нэгдтэл энэ алмаз тэндээ байв. Дараа нь энэ эрдэнийн чулуу Английн Дорнот Энэтхэгийн компанийн хєрєнгє болсон ба 1850 онд английн хатан хаан Викторид єргєн барьжээ. 1851 онд анх удаа «Кох-н Нур »-ыг том vзэсгэлэнд тавьсан ба 1852 онд тvvнийг дахин зvсч єнгєлєн 106.9 каратын хавтгай бриллиант болгон хатан хаан Викторийн зvvлт болгон хувиргасан ба сvvлд хаан ширээнд нь шигтгэн байрлуулжээ.
  2. «Питт» Энэ эрдэнийн чулуу 410 карат байсан ба уурхайд ажиллаж байсан боол олж єєрийнхєє хєлнийхєє шарханд нуун гаргасан байна. Тэр боол энэ vнэт чулуугаа нэг далайчид худалдан єгч тэр мєнгєєр єєрийгєє боолчлолоос чєлєєлvvлэх гэж яваад алагджээ. Энэ эрдэнийн чулуу vл мэдэгдэх замаар персын худалдаачин Джамчундийн гарт орсон ба тvvнээс Мадрас хотын ариун Георгийн Фортиний комендант Вильям Питт 20.4 мянган фунт стирлингээр худалдан авчээ. Шинэ эзэн англидаа буцаж ирээд тvvнийг 104.5 карат жинтэй бриллиант болгон хувиргажээ. Тvvнийг 2 жилийн турш зvсч єнгєлсєн ба хэлтэрхийнvvдээ 7000 фунт стирлингээр заржээ. Тvvнийг алдахаасаа айсан Питт 1717 онд Францын Орлеанскийн герцогт 135000 фунт стирлингээр худалджээ. Шинэ эзэн нь тvvнийг «Регент» хэмээн нэрлэжээ. 1792 онд францын ардчилсан хувьсгалын vеээр <<Регент>> вангийн ордноос хулгайлагджээ. Энэ хулгайч тvvнийг нийтэд зарлан зарж чадахгvй баригдчих гээд байхлаараа хаяжээ. Хожуу энэ алмазаар император Напелеоны сэлмийг чимэглэсэн байна. Напелеон энэ алмазаар дэнчин тавьж, аян дайн хийх анхныхаа зардлыг олж байв. Эдvгээ «Регент» Париж хотын дахь Луврийн vндэсний музейд vзвэр болгон тавигджээ.
  3. Ємнєд Африкаас олдсон 7106 карат жинтэй «Куллинан» хэмээх алмазыг зvсэн, єнгєлж 530.2 каратын «Африкийн од», 317.4 каратын «Куллинан II» гэдэг 2 бриллиант болгон хувиргажээ. Эхнийх нь дусал хэлбэртэй 74 талтай хоёрдох нь 66 талтай хавтгай хэлбэртэй эрдэнийн чулуу юм.
  4. ЗХУ-ын vед Якутын алмазын «Мирный» уурхай дэлхийд алдартай билээ. Эндээс 105.88 каратын «Мария» 232 каратын «Якутын од» , 51.66 каратын «Валентина Терешкава» зэрэг эрдэнийн чулуу олджээ. Одоо манай их дэлгvvрийн Якутын алмазтай алтан бєгж зардаг тасагт 2 грамм алттай, 0.18 карат хар алмаз агуулсан бєгжийн vнэ 1.8 сая тєгрєгийн vнэтэй байна.

Орчин vед техникийн алмазыг єндєр температурт их даралтанд графитит шахах замаар гарган авч байна. Хагас дамжуулагч ба интеграл схемийг зvсдэг зохиомол аргаар гарган авсан 5 см радиустай алмаз шигтгэсэн диск 0.05 $ (60тєг) байдаг байна.

Манайхны олон тvмний дунд єргєн дэлгэрийг олсон vнэт чулуу эрдэнэс хvний биеийг євчин зовлонгоос хамгаалдаг хvч чадал єгдєг, ариун нандин, ариусгах чанартай, ямар нэгэн далдын хvч ялгаруулдаг гэдэг бол шинжлэх ухааны vндэсгvй бєгєєд харин их хэмжээний эрдэнэстэй хvмvvс vргэлжийн асар их эрсдэлтэй байдаг нь дэлхийд алдартай эрдэнэсийн тvvхэн замнал харуулж байна.