циркон |
.
Циркон
Чанар vзэмж сайтай боловч vнэт чулууны ангилалд дээгvvр байр суурь эзэлж чадахгvй байгаа чулуу бол циркон.
Циркон гэдэг нь алтан єнгєтэй гэсэн перс vгнээс гаралтай гэх ба янз бvрийн таамаг бий. Тэрээр ихэвчлэн пегматит базальтын гаралтай, 6.5-7.5-ийн хатуулагтай байх бєгєєд маш олон єнгєтэй байдаг. Тунгалаг цагаан єнгєтэй цирконыг матур, цэнхэр, ногоон цэнхэрийг старлит /starlite/, улаан шар, улаан ягаан, улаан, улаан хvрэн, хvрэнг гиацинт, шар, сvрлэн шар, бvдэг саарлыг жаргон /jargon/ гэхчлэн нэрлэнэ.
Цирконы химийн найрлага нь энгийн бєгєєд цирконы силикат юм. Тэрээр тєрєл бvрийн тємєр, зэс, кальц, титан мєн газрын ховор металл, радиоидэвхит элементvvдийг агуулж байдаг. Химичид удаан хугацааны туршид тvvний найрлагад нэгэн vл мэдэгдэх элемент байна гэж vзсээр ирсэн ба 1923 онд тvvнээс гафнийг ялган гаргаж авсан билээ. /Гафний гэдэг нь Копенгагены хуучин нэр/
Цирконыг гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна тvvний галд тэсвэртэй, химийн урвалд амар ордоггvйг нь харгалзан тусгай багажны болон хуягны ган, халуун хvчилд тэсвэртэй хайлш хийх, цэвэр тємєр гаргаж авах, оптикийн шилийг єнгєлєх зэрэгт ашиглахаас гадна пуужинт техникт хэрэглэнэ. Сvvлийн vед манай бvсгvйчvvд тод цагаан голдуу єнгєтэй цирконон шигтгээтэй ээмэг, бєгжєєр их гоёх болсон бєгєєд оросоос цирконон зvvлт, тvлхvvрийн оосор ихээр орж ирдэг.
Циркон ихтэй улсад Австрал, Энэтхэг, Шриланк, Бразил, АНУ, Кампуч, Тайланд, Вьетнам, ОХУ зэрэг орох бєгєєд бvх цирконы 50 хувийг Австрал улс далайн эргээсээ олборлодог ажээ.
Манайд цирконы судалгаа хайгуулыг жич хийж байсангvй ба геологын зарим
зураглал, эрдсийн хайгуулын явцад жишээ нь Ємнєговь аймгаас 10кг шорооноос
4-5 кг циркон ялган авч болж байжээ. Мєн Баян–Єлгий, Ховд, Тєв, Увс зэрэг
цєєнгvй аймагт цирконы илрэц бий.







