Нээлттэй самбар
- Тэнүүн : МоШХ ны www.mongolchess.mn веб сайт руу орно уу
- tsagaanhuu : шинэ ретинг яаж харах вэ
- Тэнүүн : Монголын шатарчдын шинэ жилийн цэнгүүн 2011 оны 12 р сарын 25 нд Хэрлэн ресторанд болно. Зохион байгуулагч Монголын Шатрын Холбоо, Монголын Өсвөрийн Шатарчдын Клубуудын Холбоо. Утас: 99094303 , 99107697
- Kh.Erdenedor : Ene saitig ajilluulsan Sumiya Togsoo 2-too ih bayarlalaa.
- Kh.Erdenedor : Kh.Erdenedorj
- Kh.Erdenedor : Aguu ih am jilt gargaj baigaa osborin shatarchdadaa ih am jilt khusi.
- MongolChess : MongolChess.com тавтай морил
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид бичиж болно
Шинэ сэтгэгдлүүд
-
57 өдөр -н өмнө
A.Enhtuuldaa ih am jilt khusi.
-
57 өдөр -н өмнө
Osborin shatarchdadaa ih am jilt khusi.
Бодолтын Уралдаан
- Details
- Нийтэлсэн: togookhuu , 2012 оны 1-р сарын 29, Ням 11:27
Хос Мастер шатрын академийн нэрэмжит Бодлого бодолтын онлайн уралдааны даалгаваруудыг доорхи хаягаар орж үзнэ үү!
Гэр бүл-2012
- Details
- Нийтэлсэн: МӨШКХ , 2012 оны 1-р сарын 28, Бямба 21:52
Монгол улсад зохиогдож ирсэн шатрын олон төрөл тэмцээнүүдийн нэг болох гэр бүлийн гишүүд нэг баг болон хоорондоо өрсөлддөг "Гэр бүл" шатрын тэмцээн уламжлал ёсоор 6 дахь удаагаа зохиогдох гэж байна. Тус тэмцээн зохиогдож эхэлснээсээ хойш олон түмэн болон шатар сонирхогч гэр бүлүүдийн талархлыг хүлээсэн тэдний хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг болж чадсан билээ. Энэ удаагийн тэмцээн нь Уран нүүдэл шатрын клуб дээр 2-р сарын 18, 19-ний өдрүүдэд зохиогдох гэж байна. Удирдамжийг доор хавсаргав. Гэр бүл -2012 тэмцээний удирдамж Гэр бүлийн хэмжээнд шатрын спортыг хөгжүүлэх ,эцэг эхчүүдийн хооронд харилцан бие биенээсээ туршлагаа солилцох, шатарчин гэр бүлүүдийн найрсаг уур амьсгал үүсгэхэд уг тэмцээний зорилго оршино. Тэмцээн 2012 оны 2-р сарын 18,19-ны өдрүүдэд 3,4-р хорооллын Дүүхээ төвийн Уран нүүдэл шатрын клуб дээр болно. Тэмцээний бүртгэл 2-р сарын 18-ний 9,30 аас бүртгэж 10,00 цагт тэмцээн эхэлнэ. Багийн бүрэлдэхүүн нь 2 хүний бүрэлдэхүүнтэй аав (ээж, эмээ, өвөө, ах эгч) , хүү (охин, дүү, ач, зээ) байх бөгөөд багийн бүрэлдэхүүний нэг хүн нь 18 наснаас доош байх ёстой. Тэмцээн Щвейцарь системээр 6-7 өрөг тоглох бөгөөд цагийн хяналт талдаа 30-40 мин байна.
- Тэмцээний шагнал: 1-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал 2-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал 3-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал.
- Мөн тусгай 1 байр шагналтай
- Тэмцээний хураамж 20000₮
- Ивээн тэтгэгчээс 200.000₮
Монголын өсвөрийн Шатарчдын Клубүүдийн Холбоо
Хотын аваргын удирдамж
- Details
- Нийтэлсэн: МӨШКХ , 2012 оны 1-р сарын 17, Мягмар 21:43
МШХ-ноос зохион байгуулах нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээний удирдамж гарсан байна.
“Төрийн банк”-ны нэрэмжит өсвөрийн шатарчдын 2012 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний удирдамж
НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ
1.1 Шатрын спортыг дэлгэрүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг ахиулах, 2012 оны Улаанбаатар хотын өсвөрийн аваргуудыг тодруулах, Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд сонгон шалгаруулахад оршино.
Т.Батчимэг: Шатрын олимпод оролцоно гэж найдаж байна
- Details
- Нийтэлсэн: Тэнүүн , 2012 оны 1-р сарын 13, Баасан 20:18
“Спортын шуудан” шинэ оны анхны дугаарынхаа зочноор Монголын шатрын холбооны 2011 оны шилдэг шатарчин “Мончесс” клуб, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Т.Батчимэгийг урилаа. Түүний ярилцлагыг хүргэе.
-Юуны өмнө Монголын шатрын холбооны шилдэг шатарчин болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?
-2011 оны дөрөвдүгээр сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүлсэн. Түүнээс хойш рапид, блиц, оюутны гээд дөрвөн улсын аварга шалгаруулах тэмцээний түрүүг авлаа. Мөн монгол шатрын тэмцээний аварга болсон. Хамгийн сүүлд Чин ван Ханддоржийн нэрэмжит дэлхийн монголчуудын анхдугаар олон улсын тэмцээнд амжилттай оролцож эрэгтэй олон улсын мастерын болзол хангалаа. Энэ бүхнийг маань үнэлж, бас ирэх онуудад илүү өндөр амжилт гаргаарай гэж шилдэг шатарчнаар тодруулсан байх. Өмнөх холбоодоос би ямар нэгэн шагнал хүртэж байгаагүй. Анх удаа ийм шагнал хүртсэндээ баяртай байна. Мөн миний багш Ц.Батсайхан оны шилдэг дасгалжуулагч болж баяр дээр баяр нэмсэн.
Цааш унших: Т.Батчимэг: Шатрын олимпод оролцоно гэж найдаж байна
Б.Мөнгөнтуул: ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд их л сонин болсон
- Details
- Нийтэлсэн: Тэнүүн , 2012 оны 1-р сарын 13, Баасан 20:13
VIP булангийн маань энэ оны анхны зочин бол шатрын спортын олон улсын мастер Батхуягийн Мөнгөнтуул. Энэ нь түүний эрчүүдтэй өрсөлдөж байж хүртсэн цол бөгөөд эмэгтэйчүүдийнхээ ноён оргил их мастерын болзлыг 15-хан настайдаа биелүүлсэн нь манайдаа анхных юм. Тэрбээр Монголын шатрын спортод олон зүйлээр анхдагч. 2000 онд спортын мастер, эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолыг хамгийн залуудаа (12 настайдаа) хүртэж, өсвөрийн ДАШТ-ий анхны хүрэл (2001 он), мөнгөн (2005) медалийг эх орондоо авчирсан гавьяатай. Басхүү насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орон нэгтнүүдээсээ анхлан оролцсон (2008) билээ.Цааш унших: Б.Мөнгөнтуул: ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд их л сонин болсон
Бодолтын нэрэмжит тэмцээний дүн
- Details
- Нийтэлсэн: togookhuu , 2012 оны 1-р сарын 08, Ням 15:22
Шатрын бодлого зохиомжийн Олон улсын өдрийг (жил бүрийн 1-р сарын 4) тохиолдуулан шатрын зүтгэлтнүүд - М.Баасанжав, Н.Энхнасан нарын үүсгэн байгуулсан “Хос мастер” Шатрын Академиас зохиосон Бодолтын тэмцээнд бодлого зохиомжийн СМ Б.Буяннэмэх түрүүлж ДМ Б.Галмандах, ФМ Ж.Лхагваа нар удаах байрт шалгарав.
Энэ тэмцээнийг Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дэд захирал Д.Мөнхжаргал ивээн тэтгэсэн юм.
Шатрын бодлого зохиомжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай www.mongolchess.com“ -ийн Бодлого зохиомж болон ” www.hosmaster-chess.mn -ийн “Уран мад” буланд тус тус үзнэ үү.
Удирдамж
- Details
- Нийтэлсэн: МӨШКХ , 2011 оны 12-р сарын 27, Мягмар 21:57
Фиде мастер Сонирхогчдын шатрын дэлхийн аварга С.Билгүүний нэрэмжит хагас шигшээд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээний удирдамж
Фиде мастер Сонирхогчдын шатрын дэлхийн аварга С.Билгүүний нэрэмжит хагас шигшээд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн нь А,В,С гэсэн 3 ангиллаар 2012 оны 01-р сарын 7-8-ны өдрүүдэд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд явагдана.
А ангилалд дотоод,гадаад чансаагаараа 2000-с дээш чансаатай тамирчид
В ангилалд дотоод,гадаад чансаагаараа 2000-с доош чансаатай тамирчид оролцох бөгөөд тус ангиллалаас шалгарсан эхний 25 хүн хагас шигшээд шалгарах эрх авна.
С ангиллалд Эмэгтэй тамирчид оролцон тоглоно.Шилдгүүдээ шалгаруулав
- Details
- Нийтэлсэн: МӨШКХ , 2011 оны 12-р сарын 27, Мягмар 21:34
Монголын шатрын холбоо, Монголын өсвөрийн шатарчдын клубуудын холбоо хамтран 2011 оны шатарчдын шинэ жилийг 2011 оны 12-р сарын 25-нд тэмдэглэн өнгөрүүллээ.МШХ-оос дараахь номинациудаар шилдгүүдээ шалгаруулсан байна.2011 оны шилдгүүд
- Details
- Нийтэлсэн: Тэнүүн , 2011 оны 12-р сарын 27, Мягмар 21:34
Монголын оюутны спортын холбооноос энэ оны шилдэг тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг баг сургуулийг тодруулсан байна: 8-р сард урд хөршийн Шиньжинь хотноо болсон Дэлхийн оюутны спортын зуны 26-р их наадмын шатрын төрөлд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн амжилтаар их мастер Б.Мөнгөнтуул 2011 оны “Шилдэг тамирчин” боллоо.- Авъяас билэг, авхаалж самбаа, оюун ухаан, нийгмийн амьдралд бусдыгаа манлайлан оролцож, олон улсын болон үндэсний хэмжээнд амжилт гаргасан нэр бүхий 20 хүүхэд 2011 оны шилдэгээр шалгарлаа. Биеийн тамир, спортын номинацид:Баяржаргалын Баярмаа. Нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн II ахлах сургуулийн 11б ангийн сурагч
Дөрвөн жил хүлээсэн амжилтандаа хүрсэндээ баяртай байна
- Details
- Нийтэлсэн: Тэнүүн , 2011 оны 12-р сарын 24, Бямба 21:41
Дөрвөн жил хүлээсэн амжилтандаа хүрсэндээ баяртай байна
Цэгмэдийн Батчулуун. "Монгол туургатан 2011" Олон улсын тэмцээнээс Их мастерын болзол хангасан. Өсвөрийн УАШТ-ний зургаан удаагийн аварга. Насанд хүрэгчдийн тэмцээнээс нэг алт, хоёр хүрэл, бүх ард түмний спартакиадын аварга, түргэн тоглолтын улсын гурван удаагийн аварга, Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртсэн гээд тэрээр манай шилдэг, амжилт нь ид гялалзаж яваа шатарчдын нэг юм. Ингээд түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авснаа хүргэе.
-Юуны өмнө Их мастерын болзол хангасанд баяр хүргэе?
-Баярлалаа. Мэдээж зорьж байсан зорилгодоо хүрсэн болохоор сэтгэл өндөр байна. Гэхдээ нэгэнт их мастерын болзлоо хангасан болохоор одоо Дэлхийн шатрын холбооны хурлыг л хүлээж байна. Уг нь надад 2007 онд энэ болзлыг хангах боломж байсан. Харамсалтай нь чадаагүй. Сая болсон тэмцээний бүрэлдэхүүн нэлээд хүчтэй. Оролцсон арван шатарчны тал нь Их мастер цолтой чансаа өндөртэй тамирчид байсан.
Цааш унших: Дөрвөн жил хүлээсэн амжилтандаа хүрсэндээ баяртай байна






