|
Улсын Аварга Шалгаруулах Шигшээ Тэмцээн-2010 |
|
|
|
|
2010 оны 3-р сарын 24, Лхагва гариг, 09:33 |
|
Насанд хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Шигшээ Тэмцээн 2010 оны 4-р сарын 3 с 11 ны өдрүүдэд МҮЭСТО нд /Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Соёлын Төв Ордон/ явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд 2009 оны Улсын аваргаас медальт байр эзэлсэн эрэгтэй эмэгтэй тус бүр 3 шатарчин, 2010 онд хагас шигшээгээс шалгарсан эрэгтэй 13, эмэгтэй 11 шатарчид оролцсон. Цагийн хяналт талдаа 90 минут, нүүдэл болгонд 30 секунд нэмэгдэх.
Тэмцээний дүн хүснэгт: Эрэгтэй | Эмэгтэй
Эрэгтэйчүүдээс FM Н.Баттулга /11,5/, ОУХМ Б.Гүндаваа /11,0/, FM Г.Эрдэнэ / 10,5/ эмэгтэйчүүдээс ОУХМ У.Лхамсүрэн /12,0/, WGM Т.Батчимэг /10,0/, WIM Д.Янжиндулам /9,5/ нар алт, мөнгө, хүрэл медалийн эздээр тодорлоо.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 11, Ням гариг, 15:00 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Улсын Аварга Шалгаруулах Хагас Шигшээ Тэмцээн-2010 |
|
|
|
|
2010 оны 2-р сарын 18, Пүрэв гариг, 23:29 |
|
Насанд хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Хагас Шигшээ Тэмцээн 2010 оны 3 р сарын 12-18 нд Ирээдүй сургуулийн байранд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 78, эмэгтэй 42 шатарчид өрсөлдсөн. Цагийн хяналт талдаа 1 цаг 30 минут. Эрэгтэй 13, эмэгтэй 11 шатарчин шигшээ тэмцээнд оролцох эрх олж авлаа.
Эрэгтэйчүүдээс СМ Г.Мөнхгал, FM Б.Баярмандах, СДМ Б.Болд-Эрдэнэ нар 8,0 оноогоор, эмэгтэйчүүдээс WIM Д.Янжиндулам-7,0, WGM Э.Батчимэг, ОУХМ Б.Эрдэнэцэцэг, СДМ З.Цэнгэнбаяр нар 6,5 оноогоор тэргүүн байруудыг эзэллээ.
эрэгтэй: SS-11 Тавил | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | Дүн
эмэгтэй: SS-9 Тавил | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | Дүн
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 19, Баасан гариг, 17:54 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Эмэгтэй шатарчдын тэмцээн |
|
|
|
|
2010 оны 2-р сарын 07, Ням гариг, 23:34 |
|
Дотоод рейтингээрээ эхний 8 д бичигдсэн эмэгтэй шатарчид өөрсдийн хүсэлтээр тойргийн тэмцээн зохион байгуулжээ. Тэмцээн МонЧесс клуб дээр амралтын өдрүүдээр явагдсан. Цагийн хяналт талдаа 2 цаг. WFM С.Отгонжаргал, WIM Б.Анхчимэг нар 5,5 оноогоор 1-2 р байрыг эзэллээ. ОУХМ У.Лхамсүрэн 4,0 оноогоор 3 р байрыг эзэлжээ.
Дүнгийн хүснэгт
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 08, Даваа гариг, 22:15 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2010 оны 2-р сарын 21, Ням гариг, 12:51 |
|
Налайх дүүргийн засаг дарга МоШХ ны Налайн дүүргийн салбар зөвлөлийн дарга Б.Баяндэлгэр ээжийнхээ дурсгалд зориулж Оюунт ээж шатрын ордныг бүтээн босгож 2010 оны 2 сарын 20 ны өдөр нээлтээ хийлээ.Нээлтийн ажиллагаанд МШХ ны төлөөлөгчид болон Их мастер Б.Хатанбаатар Фиде мастер Н.Төвсанаа нарын шатарчид урилгаар оролцлоо.Их мастер Б.Хатанбаатар Налайхын үе үеийн төлөөлөл 23 шатарчинтай зэрэг тоглолт хийлээ.Б.Баяндэлгэр нь залуудаа шатрын спортоор хичээллэж явсан одоо ч тоглодог шатарт элэгтэй нэгэн бөгөөд түүний буянаар Налайхчууд сайхан ордонтой боллоо.Уг ордонд Хос Ханхай шатрын клуб Жаргалсайхан багшийн удирдлаган дор хичээллэх юм. Засаг дарга Б.Баяндэлгэрт МШХ талархал илэрхийлж байна.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 23, Мягмар гариг, 19:06 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
2010 оны 2-р сарын 22, Даваа гариг, 18:32 |
|
2001 онд "Тоонот принт" ХХК ий үйлдвэрт хэвлэсэн 4 хэвлэлийн хуудас хэмжээтэй "Бяцхан талбайд...." хэмээх номоо үргэлжлүүлж шинэ зууны эхний арваад жилд туурвисан зарим бүтээлээрээ баяжуулснаа шатар сонирхогчдын хүртээл болгох, хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор энэхүү электрон номыг бичлээ. Номын анхны бүтцийг үндсэнд нь хадгалж 30 гаруй жилийн хугацаанд зохиосон бодлогуудаас 200 шахамыг 1. Ердийн бодлогууд, 2. Этюд болон бусад, 3. Миниатюр, 4. Хамжаа мадын бодлогууд гэж ангилан авсан бөгөөд цаашид гадаадын олон арван уралдааны хүлээгдэж буй дүн гарсны дараа тодорхой хугацаанд нэмэлт хийх болно.
5 хэсэгт шатрын бодлого зохиомжийн зарим сэдвийн товч тайлбар, бодлого бодох зөвлөгөө зэргийг оруулав.
17 р жарны "Тийн урвагч" хэмээх төмөр бар жилийн хаврын тэргүүн сар /2010 оны 2 р сар/
Л.Тогоохүү
Цахим номыг унших
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 23, Мягмар гариг, 23:16 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Гэр бүл-2010 шатрын тэмцээн |
|
|
|
|
2010 оны 1-р сарын 31, Ням гариг, 18:22 |
|

2010 оны 2 сарын 6,7 өдрүүдэд Чемпион клубт Гэр бүл -2010 тэмцээн 4 удаагаа амжилттай зохиогдож өнгөрлөө.
Тэмцээнд нийт 20 гэр бүл оролцсон байна.
1.Д.Дарамбазар Д.Барсаа (3 дахь удаагаа аварга)
2.Ганболд Г.Баасанбат
3. С.Энхсайхан Э.Хулан
4. Б.Цэдвээ Ц.Лхагвасүрэн нарын гэр бүл эхний 4 байр эзэлжээ.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 11, Пүрэв гариг, 10:05 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 12-с 3 |