Шуурхай Мэдээ
- MongolChess : Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын тэмцээний нээлт 7 сарын 29 ны 17 цагт Сүхбаатарын талбай дээр,Шатрын ордны шав тавих ёслол 7 сарын 30 ны 12 цагт Буянт ухаа дэнж дээр шинэ спорт цогцолборын ард тус тус болно.Шатарчид,шатар сонирхогчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.
- MongolChess : Ubgrandprix. com болон mongolchess. com сайтуудаар мэдээлэл авцгаана уу.45-р сургууль болон ТИС дээр тоглолтын өргүүдийг шууд дамжуулахаар бэлтгэж байна. МоШХ
- MongolChess : Т.Сумьяа:Монгол шатрын тэмцээн 7 сарын 3,4 нд Этүгэн Дээд сургууль дээр болно. Дүрэм нь 1.Ноён сэлгээ хийхгүй 2.Бэрс диагоналиар ганц нүүнэ 3.Мориор мадлахгүй 4.Хүү заавал бэрс гарна 5.Бэрсний өмнөх хүүгээс бусад хүү 2 нүүхгүй
- MongolChess : 6.Шалдан ноён хоцорвол тэнцээ болох бөгөөд заавал өөр дүрстэй хамт байлгаж мадлана. Швейцарь системээр 7 өрөг тоглно. цагийн хяналт 1цаг.tax 10000 төг.7 сарын 3 ны 9 цагт бүртгэж 10 цагааас тэмцээн эхлэнэ.Эхний 3 шатарчин Ордос аймагт болох өндөр шагналтай тэмцээнд оролцох эрх авна
- MongolChess : Тэмцээнүүдийн хуваарьт өөрчлөлт орлоо. Хатанбаатар-2010, Эрдэнэт хүүхдийн, Цээжээр тоглох тэмцээнүүдийн удирдамж гарлаа
- MongolChess : 4 р сарын 14 с эхлэн Лхагва гариг бүрт ДМ с дээш цолтой шатарчдын тэмцээн явагдана. "Урамтай Шатар" Холбоо Утас:9801-0087
- MongolChess : ФИДЕ ийн рейтингийн жагсаалтанд бүртгэгдсэн бүх шатарчид «link» хуудас руу зочилж өөрсдийн мэдээллээ шалгана уу. Зураг дутуу хүмүүс зургаа яаралтай ирүүлнэ үү.
- MongolChess : 2010 онд МоШХ с зохион байгуулах шатрын тэмцээний хуваарийг МоШХ ны е.н.б.дарга Т.Сумъяа ирүүллээ. Календарь хуудаснаас үзнэ үү.
- MongolChess : 9-р сарын 20 ны өдрийн 14 цагаас ИМ Б.Мөнгөнтуулын өдөрлөгтөй. Холбоо барих утас: 9910-7697
- MongolChess : Цагаан Бэрс Өсвөрийн шатарчдын / РАПИД/ улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2009 оны 09-р сарын 19, 20, 21–ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна
- MongolChess : 2009 оны 09-р сарын 11-13 нд Халимаг-2009 хүүхдийн тэмцээн, 09-р сарын 19-20 нд МҮЭСТО нд Өсвөрийн шатарчдын АШТ Рапид тэмцээнтэй
- MongolChess : Монголын Шатрын Холбооны 2009 оны 7-р сарын рейтингийн жагсаалт №36 бодогдон гарлаа. Рейтинг гэсэн хуудаснаас үзнэ үү
- MongolChess : Дэлхийн Шатрын Холбооны /FIDE/ шүүгчийн /FA/ семинар 6-р сарын 30 нд эхэлнэ. Төлбөр 200000 төг. Бүртгүүлэх хүмүүс холбоо барина уу. Т.Сумьяа Утас:9910-7697
- MongolChess : Блиц_ Рапид_ Бодлого бодолтын УАШТ, 2009,06,06-07, Монген сургуулийн байранд болно
- MongolChess : Эрдэнэт Гран При "А", "В", "С" ангиллын тэмцээн 6-р сарын 17-24 нд болно. Удирдамжийг Календарь хуудаснаас үзнэ үү
- MongolChess : “Эх үрсийн баяр”-т зориулсан шатрын тэмцээн 2009.05.29 нд МҮХАҮ Танхимын байранд явагдахаар болжээ. Бүртгэл 05,28 хүртэл Цагаан бэрс клуб дээр явагдана. Лавлах утас: 9910-7697
- MongolChess : 5-р сарын 9-10 нд явагдах байсан МонКад клубын тэмцээн хойшилжээ.
- MongolChess : 5 сарын 15-17 нд “ЕКАТЕРИНБУРГ-2009” Өсвөрийн шатарчдын тэмцээн
- MongolChess : 2009,05,09-10 нд Эрдэнэт хотноо "Мастерт хүрэх зам-2009" хүүхдийн тэмцээн болно. Удирдамжийг Календарь хуудаснаас үзнэ ү
- MongolChess : 2009 оны Монгол улсын аварга шатарчид: Б.Гүндаваа, У.Лхамсүрэн
- MongolChess : 2009 оны Улсын АШТ ий Шигшээ тэмцээн 4-р сарын 11-21. Монген сургууль
- MongolChess : 2009 онд Ховд, Хэнтий, Өвөрхангайд явагдах тэмцээнүүдийн удирдамжтай календарь хуудаснаас үзэж танилцана уу
- MongolChess : Улсын Аварга Шалгаруулах Шигшээ Тэмцээн 2009 оны 4-р сарын 11-21 нл Монген сургуулийн байранд болно. Техникийн зөвлөгөөн 1-р сарын 10 ны 18 цагт Цагаан бэрс клуб дээр болно
- MongolChess : Эрэгтэйчүүдийн 9,10 р тавил 28 ны 10,00 14,00 с, сүүлийн 11-р өрөг 29-ны 10,00 цагаас, эмэгтэйчүүдийн 8-р тавил 28 ны 10,00, сүүлийн 9-р тавил 29 ны 10,00 цагаас эхэлна
- MongolChess : Хагас шигшээ тэмцээн 23 нд эхлэх болсон бөгөөд урьдчилсан гарсан байсан оноолтонд өөрчлөлт оржээ.
- MongolChess : "Ирээдүйн Одод" хүүхдийн шатрын тэмцээн 3-р сарын 20 нд 10 цагаас бүртгэж 15,00 эхлэх болж өөрчлөгджээ. Д.Сэржмядаг Утас:9994-1155
- MongolChess : Хагас шигшээ тэмцээн 3-р сарын 22-29 нд 40-р сургууль дээр болно. Бүртгэлийг зөвхөн 21 ний өдөр хийнэ. Тэмцээний үеэр сагс, ширээний теннисийн тэмцээн мэтийн арга хэмжээтэй.
- MongolChess : Нийслэлийн оюутны АШТ 3-р сарын 13-15 нд болно. Эрэгтэй 18, эмэгтэй 12 шатарчин шалгарч Оюутны УАШТ-д оролцох эрх олж авна. Нийслэлийн спорт Хороо, МоШХ
- MongolChess : Ахмадын УАШТ 3-р сарын 6-8 нд Увс Нуур шатрын клубт явагдана. Холбоо барих утас: 9118-3855
- MongolChess : "Гэр бүл -2009" тэмцээн 2-р сарын 21-22 нд 10-р хорооллын 12-р байранд байрлах Хангай клубт явагдана.
- MongolChess : Цэцэн Нүүдэл клубийн 10 жилийн ойн нэрэмжит "АМ УГТУУЛ" шатрын тэмцээн 2-р сарын 14-15 ны өдрүүдэд Түгээмэл дээд сургуулийн байранд явагдана. Утас: 9902-1835
- MongolChess : ФИДЕ-ийн ерөнхийлөгч к.Илюмжинов монголын шатарчидтай 2-р сарын 3 ны өдрийн 14,30 с МҮЭСТО нд уулзана.
- guest_2592 : fide-giin erunhiilugchtei shatarchdiig uulzaj uguh baih gedegt itgej baina shuu!!! mongoliin shatriin holboo
- GUESS : Chess maniac гээд энд бас байна ш дээ. Ялгаагүй байх аа.
- guest_4417 : yaj internetees shatar togloh ve
- MongolChess : Бодлого зохиомжийн тэмцээн зарлагджээ. «link»
- админ : е-майлаараа шатрын зар авах, явуулах хүсэлтэй бол шатарчдын е-майл захидлын сүлжээнд нэгдээрэй. 178 гишүүнтэй байгаа. е-майл хаягаа mongolchess@yahoo.com руу явуулна уу
- 525 : www.chessmaniac.com t orj bolnoo sh tee.
- guest_6899 : jangar19yahoo snatar toglodog sait xelj ogooj
- guest_5595 : sorry 99107697 yum bvna
Only registered users are allowed to post
| Шатрын хичээл |
|
|
|
| 2009 оны 1-р сарын 14, Лхагва гариг, 00:50 |
|
Х.Р.Капабланкийн "Шатрын сурах бичиг"–ийг vндэслэн эхлэн суралцагчдад зориулан цуврал хичээлийг толилуулж байна.
Практик зөвөлгөө /Капабланка/ 1. Гараан дээр бодоо хурдан гаргаж хөллөн ихэвчлэн богино тал уруугаа эрт сэлгээ хийх хэрэгтэй. Сэлгээ нь ноёны байдлыг бэхжүүлнэ. 2. Бэрс солигдсон, хүүнүүдээс гадна нэг юм уу хоёр хөнгөн бод үлдсэн төгсгөлд ноёноо төв рүү нүүлгэх хэрэгтэй. Хүүний төгсгөл нь ихэвчлэн хүү бэрс гарснаар хождог тул хүүнүүдээ ч мөн хурдан урагшлуулах хэрэгтэй. 3. Боднуудаа харилцан холбоотой ажиллуул. Зарим бодоороо хэсэгчлэн дайрвал айлын хянамгай тоглолтын үр дүнд амархан няцаагдана. Ялангуяа гарааны эхэн үед хүүнийнхээ гинжин эгнээг эвдэхгүй байхыг хичээ. 4. Боломж гарсан л бол санаачлагыг гартаа авах хэрэгтэй. Санаачлагыг гартаа авна гэдэг нь давуу байна гэсэн үг. 5. Гараанд ядахдаа л аль нэг морио тэмээнээсээ түрүүлж гаргах хэрэгтэй. 6. Тэрэгнүүдээ нээлттэй шугаманд байрлуулж байх хэрэгтэй. 7. Боломж гарсан л бол комбинаци хийн тоглож сур. Хийсвэр сэтгэлгээ хөгжинө. 8. Хожигдчих болов уу хэмээн айн ямар нэгэн нүүдлээсээ битгий татгалзаж бай. Сайн гэж тооцсон бол тэр нүүдлээ хийж бай. Хамгийн сайн багш бол туршлага. Олон зуун өрөг хожигдож байж хүчтэй шатарчин болж чадахыг санаж авна уу. 9. Гараан дээр нэг бодоороо болж л өгвөл битгий хоёр нүүж бай. Хөллөгөөг удаашруулна. 10. Шууд ямар нэгэн аюул харагдахгүй л бол шидсэн хүү юм уу бодыг идэж бай. Санамж: Уншигч та энэ зөвөлгөөнүүдийг бүх тохиолдолд таарах нарийн дүрэм журам биш харин ерөнхий удирдлага болгох зарчим гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ ихэнхдээ зөв дүгнэлтүүд. Сайн шатарчид дээрх дүгнэлтүүдийг баримталан тоглодог бөгөөд мэдээж зарим тохиолдолд эдгээрээс татгалзах үе байлгүй яах вэ. Жич: Дээрх 6 бүлэг хичээл нь дэлхийн аварга Х.Р.Капабланкийн шатрын сурах бичгийн эхний хэсэг бөгөөд 80 гаруй жилийн тэртээ «Шатар тоглолтын үндэс» нэртэйгээр хэвлэгдэж байжээ. Капабланка ердөө л 600 өрөг тоглосон байдаг бөгөөд хэдхэн ном хэвлүүлсэн юм. «Энэ хэдэн номыг уншилгүйгээр, шатрын ертөнцийг Капабланкийн нүдээр харалгүйгээр шатрыг ойлгож чадахгүй» хэмээн дэлхийн аварга М.Ботвинник нэгэнтээ хэлсэн байдаг. «Ихэнх өргүүдийг нь цээжээр мэддэг ч, одоо ч гэсэн би түүний өргүүдийг үе үе тоглон үзэж байдаг» хэмээн дэлхийн аварга А.Карпов дурдсан байдаг. Дээрх «шатрын үндсийн» утга санааг алдуулахгүйг хичээн зарим нэгэн зүйлийг «зүрх» гарган дундуур нь хавчуулж, дур мэдэн 12 хичээлд хуваан орчуулахыг оролдсон Т.Мэргэн |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 1-р сарын 14, Лхагва гариг, 16:17 |





Шатрын Хичээл