Шуурхай Мэдээ
- MongolChess : Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын тэмцээний нээлт 7 сарын 29 ны 17 цагт Сүхбаатарын талбай дээр,Шатрын ордны шав тавих ёслол 7 сарын 30 ны 12 цагт Буянт ухаа дэнж дээр шинэ спорт цогцолборын ард тус тус болно.Шатарчид,шатар сонирхогчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.
- MongolChess : Ubgrandprix. com болон mongolchess. com сайтуудаар мэдээлэл авцгаана уу.45-р сургууль болон ТИС дээр тоглолтын өргүүдийг шууд дамжуулахаар бэлтгэж байна. МоШХ
- MongolChess : Т.Сумьяа:Монгол шатрын тэмцээн 7 сарын 3,4 нд Этүгэн Дээд сургууль дээр болно. Дүрэм нь 1.Ноён сэлгээ хийхгүй 2.Бэрс диагоналиар ганц нүүнэ 3.Мориор мадлахгүй 4.Хүү заавал бэрс гарна 5.Бэрсний өмнөх хүүгээс бусад хүү 2 нүүхгүй
- MongolChess : 6.Шалдан ноён хоцорвол тэнцээ болох бөгөөд заавал өөр дүрстэй хамт байлгаж мадлана. Швейцарь системээр 7 өрөг тоглно. цагийн хяналт 1цаг.tax 10000 төг.7 сарын 3 ны 9 цагт бүртгэж 10 цагааас тэмцээн эхлэнэ.Эхний 3 шатарчин Ордос аймагт болох өндөр шагналтай тэмцээнд оролцох эрх авна
- MongolChess : Тэмцээнүүдийн хуваарьт өөрчлөлт орлоо. Хатанбаатар-2010, Эрдэнэт хүүхдийн, Цээжээр тоглох тэмцээнүүдийн удирдамж гарлаа
- MongolChess : 4 р сарын 14 с эхлэн Лхагва гариг бүрт ДМ с дээш цолтой шатарчдын тэмцээн явагдана. "Урамтай Шатар" Холбоо Утас:9801-0087
- MongolChess : ФИДЕ ийн рейтингийн жагсаалтанд бүртгэгдсэн бүх шатарчид «link» хуудас руу зочилж өөрсдийн мэдээллээ шалгана уу. Зураг дутуу хүмүүс зургаа яаралтай ирүүлнэ үү.
- MongolChess : 2010 онд МоШХ с зохион байгуулах шатрын тэмцээний хуваарийг МоШХ ны е.н.б.дарга Т.Сумъяа ирүүллээ. Календарь хуудаснаас үзнэ үү.
- MongolChess : 9-р сарын 20 ны өдрийн 14 цагаас ИМ Б.Мөнгөнтуулын өдөрлөгтөй. Холбоо барих утас: 9910-7697
- MongolChess : Цагаан Бэрс Өсвөрийн шатарчдын / РАПИД/ улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2009 оны 09-р сарын 19, 20, 21–ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна
- MongolChess : 2009 оны 09-р сарын 11-13 нд Халимаг-2009 хүүхдийн тэмцээн, 09-р сарын 19-20 нд МҮЭСТО нд Өсвөрийн шатарчдын АШТ Рапид тэмцээнтэй
- MongolChess : Монголын Шатрын Холбооны 2009 оны 7-р сарын рейтингийн жагсаалт №36 бодогдон гарлаа. Рейтинг гэсэн хуудаснаас үзнэ үү
- MongolChess : Дэлхийн Шатрын Холбооны /FIDE/ шүүгчийн /FA/ семинар 6-р сарын 30 нд эхэлнэ. Төлбөр 200000 төг. Бүртгүүлэх хүмүүс холбоо барина уу. Т.Сумьяа Утас:9910-7697
- MongolChess : Блиц_ Рапид_ Бодлого бодолтын УАШТ, 2009,06,06-07, Монген сургуулийн байранд болно
- MongolChess : Эрдэнэт Гран При "А", "В", "С" ангиллын тэмцээн 6-р сарын 17-24 нд болно. Удирдамжийг Календарь хуудаснаас үзнэ үү
- MongolChess : “Эх үрсийн баяр”-т зориулсан шатрын тэмцээн 2009.05.29 нд МҮХАҮ Танхимын байранд явагдахаар болжээ. Бүртгэл 05,28 хүртэл Цагаан бэрс клуб дээр явагдана. Лавлах утас: 9910-7697
- MongolChess : 5-р сарын 9-10 нд явагдах байсан МонКад клубын тэмцээн хойшилжээ.
- MongolChess : 5 сарын 15-17 нд “ЕКАТЕРИНБУРГ-2009” Өсвөрийн шатарчдын тэмцээн
- MongolChess : 2009,05,09-10 нд Эрдэнэт хотноо "Мастерт хүрэх зам-2009" хүүхдийн тэмцээн болно. Удирдамжийг Календарь хуудаснаас үзнэ ү
- MongolChess : 2009 оны Монгол улсын аварга шатарчид: Б.Гүндаваа, У.Лхамсүрэн
- MongolChess : 2009 оны Улсын АШТ ий Шигшээ тэмцээн 4-р сарын 11-21. Монген сургууль
- MongolChess : 2009 онд Ховд, Хэнтий, Өвөрхангайд явагдах тэмцээнүүдийн удирдамжтай календарь хуудаснаас үзэж танилцана уу
- MongolChess : Улсын Аварга Шалгаруулах Шигшээ Тэмцээн 2009 оны 4-р сарын 11-21 нл Монген сургуулийн байранд болно. Техникийн зөвлөгөөн 1-р сарын 10 ны 18 цагт Цагаан бэрс клуб дээр болно
- MongolChess : Эрэгтэйчүүдийн 9,10 р тавил 28 ны 10,00 14,00 с, сүүлийн 11-р өрөг 29-ны 10,00 цагаас, эмэгтэйчүүдийн 8-р тавил 28 ны 10,00, сүүлийн 9-р тавил 29 ны 10,00 цагаас эхэлна
- MongolChess : Хагас шигшээ тэмцээн 23 нд эхлэх болсон бөгөөд урьдчилсан гарсан байсан оноолтонд өөрчлөлт оржээ.
- MongolChess : "Ирээдүйн Одод" хүүхдийн шатрын тэмцээн 3-р сарын 20 нд 10 цагаас бүртгэж 15,00 эхлэх болж өөрчлөгджээ. Д.Сэржмядаг Утас:9994-1155
- MongolChess : Хагас шигшээ тэмцээн 3-р сарын 22-29 нд 40-р сургууль дээр болно. Бүртгэлийг зөвхөн 21 ний өдөр хийнэ. Тэмцээний үеэр сагс, ширээний теннисийн тэмцээн мэтийн арга хэмжээтэй.
- MongolChess : Нийслэлийн оюутны АШТ 3-р сарын 13-15 нд болно. Эрэгтэй 18, эмэгтэй 12 шатарчин шалгарч Оюутны УАШТ-д оролцох эрх олж авна. Нийслэлийн спорт Хороо, МоШХ
- MongolChess : Ахмадын УАШТ 3-р сарын 6-8 нд Увс Нуур шатрын клубт явагдана. Холбоо барих утас: 9118-3855
- MongolChess : "Гэр бүл -2009" тэмцээн 2-р сарын 21-22 нд 10-р хорооллын 12-р байранд байрлах Хангай клубт явагдана.
- MongolChess : Цэцэн Нүүдэл клубийн 10 жилийн ойн нэрэмжит "АМ УГТУУЛ" шатрын тэмцээн 2-р сарын 14-15 ны өдрүүдэд Түгээмэл дээд сургуулийн байранд явагдана. Утас: 9902-1835
- MongolChess : ФИДЕ-ийн ерөнхийлөгч к.Илюмжинов монголын шатарчидтай 2-р сарын 3 ны өдрийн 14,30 с МҮЭСТО нд уулзана.
- guest_2592 : fide-giin erunhiilugchtei shatarchdiig uulzaj uguh baih gedegt itgej baina shuu!!! mongoliin shatriin holboo
- GUESS : Chess maniac гээд энд бас байна ш дээ. Ялгаагүй байх аа.
- guest_4417 : yaj internetees shatar togloh ve
- MongolChess : Бодлого зохиомжийн тэмцээн зарлагджээ. «link»
- админ : е-майлаараа шатрын зар авах, явуулах хүсэлтэй бол шатарчдын е-майл захидлын сүлжээнд нэгдээрэй. 178 гишүүнтэй байгаа. е-майл хаягаа mongolchess@yahoo.com руу явуулна уу
- 525 : www.chessmaniac.com t orj bolnoo sh tee.
- guest_6899 : jangar19yahoo snatar toglodog sait xelj ogooj
- guest_5595 : sorry 99107697 yum bvna
Only registered users are allowed to post
| Шатрын Дүрэм |
|
|
|
| 2008 оны 11-р сарын 24, Даваа гариг, 16:46 | |||||||||||||||||||||||||||||||||
Германы Дрезден хотноо хуралдсан ФИДЕ-ийн 77-р конгрессээс батлагдсан Шатрын Дүрэм /2009 оны 7-р сарын 1 с мөрдөгдөх -PDF англи хэл дээр/
ФИДЕ-ийн шатрын дvрэм \Монгол орчуулга\ -2009 оны 7-р сарын 1 хүртэл хүчинтэй
Фиде-ийн шатрын дvрэм нь 2000 оны 11-р сарын 11нд Турк улсын Стамбул хотноо хуралдсан ФИДЕ-ийн 71-р Конгрессоос батлагдан 2001 оны 7-р сарын 1-ээс хvчин тєгєлдєр болсон. Англи хэл дээрхи хувилбар нь жинхэнэ эх хувилбар болно. Дvрмийг бvрэн эхээр нь www.fide.com -оос vзнэ vv. Фиде-ийн Дvрмийн хорооны гишvvн ОУШ В.Дворковичийн орос орчуулгаас монгол хэлнээ Т.Мэргэн хэсэгчилэн хєрвvvлсэн бєгєєд энэ орчуулга нь албан бус орчуулга болно.
Удиртгал Тоглолтын дvрэм 1.Шатар тоглох зорилго ш\чанар 2.Шатрын хєлєг дээрхи дvрснvvдийн\фигур\ анхны байрлал 3.Дvрснvvдийн нvvдэл 4.Нvvдэл хийх 5.Дууссан єрєг Тэмцээний дvрэм 6.Шатрын цаг 7.Дvрмийн зєрчил 8.Єргийн бичлэг 9.Тэнцээ 13.Шvvгчийн vvрэг 14.ФИДЕ 15.Хавсралт 16.Хойшлуулсан єрєг 17.Хурдан тоглолт 18.Блиц тоглолт 19.Хурдан тоглолт\Шvvгчийн эзгvйд\ 20.Єргийн бичлэг 21.Хараагvй болон хараа муутай хvмvvстэй тоглох дvрэм
УдиртгалШатрын дvрэм нь шатар тоглох явцад бий болж болох бvхий л нєхцєл байдлыг бvгдийг зохицуулах боломжгvй бєгєєд зохион байгуулалтын бvх асуудлыг ч авч vзээгvй болно. Шатрын Дvрмийн заалтаар зохицуулах боломжгvй байдал vvсвэл Дvрмийн ижил тєстэй заалтыг vндэслэн шийдвэр гаргах хэрэгтэй. Дvрэм нь Шvvгчдийн мэргэшсэн байдал, эрvvл ухаалаг, бодит шийдвэр гаргахыг харгалзаж байна. Мєн хэт дэлгэрэнгvй Дvрэм нь Шvvгчид тодорхой нєхцєл байдалд шударга, логиктой шийдвэр гаргахыг хязгаарлаж болох талтай. Фиде энэ vзэл баримтлалыг хvлээн авахыг бvх Шатрын Холбоодод уриалж байна. Аль ч Шатрын Холбоо илvv дэлгэрэнгvй Дvрэм гаргаж болох бєгєєд гэхдээ энэ нь: А\ Фиде-ийн албан ёсны дvрэмтэй харшилдаж болохгvй Б\ Холбооныхоо хvрээнд л vйлчлэх бєгєєд В\ Фиде-ийн халз тоглолт, Фиде-ийн цол горилох болон рейтинг тооцох ямар ч тэмцээнд хvчингvй байх ёстой.
Тоглолтын дvрэм
Зvйл 1 Шатар тоглолтын зорилго, ш\чанар 1.1 Шатрыг 2 тоглогч хоорондоо тоглох бєгєєд тэд шатрын гэж нэрлэгдэх тэг дєрвєлжин хєлєг дээр ээлж дараалан нvvнэ. Цагаан дvрстэй нь эхэлж нvvнэ. Эсрэг тоглогч нvvсний дараа л тоглогч нvvх эрхтэй. 1.2 Шатар тоглогчийн зорилго нь эсрэг тоглогчийнхоо ноён уруу довтлох, ингэхдээ эсрэг тоглогч нь дараагийн нvvдэлд ноёноо “идvvлэхгvйн” тулд нvvх нvvдэлгvй болох ёстой. Энэ зорилгыг биелvvлсэн тоглогчийг айлын ноёныг мадалж тус єргийг хожлоо гэнэ. 1.3 Аль ч тоглогч эсрэг тоглогчоо мадалж чадахгvй байрлал vvсвэл єргийг тэнцсэн гэж vзнэ.
Зvйл 2 Шатрын хєлєг дээрхи дvрснvvдийн анхны байрлал 2.1 Шатрын хєлєг нь 64ш ижил квадрат нvхнээс бvрдэнэ.\8х8\ Ээлжлэн байрласан цайвар\цагаан\, бараан\хар\ буудлуудаас бvрдэнэ. 2.2 Тоглолт эхлэхэд нэг тоглогч 16 цагаан, нєгєє тоглогч 16 хар дvрснvvдтэй байна. Энэ дvрснvvд доорхи тэмдэглэгээтэй байна: -Цагаан ноён, цагаан бэрс, 2ш цагаан тэрэг, 2ш цагаан тэмээ, 2ш цагаан морь, найман цагаан хvv - Хар ноён, хар бэрс, 2ш хар тэрэг, 2ш хар тэмээ, 2ш хар морь, 8ш хар рvv 2.3 Шатрын хєлєг дээрхи дvрснvvдийн байрлал: 2.4 Шатрын хєлєг 8 хэвтээ, 8 босоо шугамаас бvрдэнэ. 2 буланг холбосон нэг єнгийн шугамыг диагонал гэнэ.
Зvйл 3 Дvрснvvдийн нvvдэл 3.1 Ямар ч шатрын дvрс ижил єнгийн дvрс байрласан буудал уруу нvvж болохгvй. Хэрэв єєр єнгийн дvрсний байрласан буудал уруу нvvвэл, тэр дvрсийг идэгдсэн гэж vзэн хєлєгнєєс зайлуулах ба энэ vйлдэл нь нvvдлийн нэг хэсэгт тооцогдоно. Энэ нь Зvйл 3.2-3.8 зохицуулагдана. 3.2 Тэмээ байрласан буудлаасаа диагоналаар аль ч буудал уруу нvvнэ. 3.3 Тэрэг байрласан буудлаасаа хэвтээ ба босоо шугамын дагуу аль ч буудал уруу нvvнэ. 3.4 Бэрс байрласан буудлаасаа хэвтээ, босоо, мєн диагоналийн дагуу бvх буудалд нvvнэ. 3.5 Бэрс, тэрэг, тэмээ нь єєр дvрс эзэлсэн буудлыг алгасан нvvж болохгvй. 3.6 Морь нь байрлаж байгаа буудлаасаа хэвтээ, босоо шугам мєн диагонал бишээр ойрын \2 дахь\ буудалд нvvнэ. 3.7 Хvvнь а\ єєрийн ємнєх чєлєєтэй босоо шугамд байгаа буудалд нvvнэ b\ анхныхаа байрлалд байгаа vед ємнєх 2 буудал нь сул бол 2 нvхээр нvvнэ. c\залгаа диагонал буудалд эсрэг тоглогчийн дvрс байвал тvvний идэн тэр буудалд нvvнэ. d\Эсрэг тоглогчийн хvv анхны байрлалаасаа 2 нvvхэд замд нь хvvгээр зєрж идэж болно. Yvнийг зєвхєн ээлжит нvvдлээрээ хийнэ. e\Хvv хамгийн эцсийн хэвтээ шугаманд хvрэнгvvт єєрийн єнгийн бэрс, тэрэг, тэмээ, морины аль нэгээр солигдох ёстой. Тоглогчийн сонголт нь хєлєгнєєс авагдсан дvрснvvдээр хязгаарлагдах ёсгvй. 3.8 а\ Ноён 2 єєр янзаар нvvж болдог: 1. Ноён залгаа байрласан аль ч буудал уруу нvvж болно. Гэхдээ тэр буудал нь эсрэг тоглогчийн нэг ба тvvнээс илvv дvрсийн цохилтонд єртсєн байж болохгvй. 2. “Сэлгээ хийх” Энэ нь ноён єєрийн єнгийн тэрэгний хамт хамгийн захын хэвтээ шугамд хийх нvvдэл бєгєєд дараахи байдлаар хийгдэнэ: Ноён єєрийн анхны байрлалаасаа тэрэгний зvг 2 нvvдлээр нvvнэ. Дараа нь тэрэг ноён дээгvvр давж ноёны хамгийн сvvлд дайрч єнгєрсєн буудал дээр бууна. \Хар ба цагаан талын сэлгээний тус тус 2 байрлал байна.\ 1. Доорхи тохиолдолд сэлгээ хийх боломжгvй: а\ ноён урьд нь нvvж байсан бол б\ сэлгээ хийх тэрэг нь мєн нvvж байсан бол. 2. Сэлгээ хийх тvр боломжгvй vеvvд: а\ ноёны байрлаж буй буудал, дайрч єнгєрєх мєн буух буудал нь эсрэг тоглогчийн аль нэг дvрсний довтолгоон дор байх, б\ сэлгээ хийх гэж буй ноён тэрэг 2-ийн дунд ямар нэг дvрс саад болон байрлаж байх vед. 3. Хэрэв ноён эсрэг тоглогчийн 1 ба тvvнээс дээш дvрсийн цохилтон дор байрлаж байвал тvvнийг “шалаан дор” байна гэнэ. Шалаа хийснээ заавал хэлэх \зарлах\ албагvй. 3.9 Єєрийн ноён шалаанд байхад нэг ч дvрс нvvдэл хийх ёсгvй.
Зvйл 4 Нvvдэл хийх 4.1 Нvvдлийг зєвхєн нэг гараар хийнэ. 4.2 Тоглогч єєрийн нvvх ээлжинд зєвхєн урьдчилан мэдэгдсэнийхээ \жишээ нь: засъя\ дараа нэг ба олон дvрснvvдийг байран дээр нь засаж болно. 4.3 Зvйл 4.2-т заагдсанаас бусад тохиолдолд тоглогч єєрийн нvvдэл хийх ээлжинд санаатайгаар дvрсэнд гар хvрвэл: а\ нэг ба олон єєрийн дvрсэнд гар хvрвэл эхэлж хvрсэн дvрсээр нvvх ёстой.\ тэр дvрс нvvх боломжтой бол\ b\ нэг ба олон эсрэг тоглогчийн дvрсэнд гар хvрвэл эхэлж хvрсэн дvрсийг идэх ёстой. \тэр дvрсийг идэж болохоор бол\ c\ єєрийн болон эсрэг тоглогчийн нэг нэг дvрсэнд гар хvрвэл тэр дvрсийг єєрийн дvрсээр идэх ёстой. Энэ нь боломжгvй бол эхэлж хvрсэн айлын дvрсийг єєрийн єєр дvрсээр идэх ёстой. Хэрэв аль дvрсэнд эхэлж хvрсэн нь тогтоогдох боломжгvй vед нvvх ээлжтэй тоглогчийн дvрсийг гэж vзнэ. 4.4 а\ Тоглогч санаатайгаар єєрийн ноён, тэргэнд хvрвэл тэргэнийхээ тал уруу сэлгээ хийх ёстой.\ Энэ нь боломжтой бол\ b\ Хэрэв санаатайгаар тэргэндээ дараа нь ноёндоо хvрвэл сэлгээ зєвшєєрєгдєхгvй. Энэ тохиолдлолд Зvйл 4.3-аар зохицуулагдана. с\ Хэрэв тоглогч сэлгээ хийх гэж ноёноо эсвэл ноён, тэргээ зэрэг барьж авсан vед энэ тал уруу сэлгээ хийх бололцоогvй бол ноёноороо нvvх ёстой.\Нєгєє тэрэгний тал уруу сэлгээ хийх боломжтой бол сэлгээ хийж ч болно\ Хэрэв ноён нvvх ямар ч боломжгvй бол дурын нvvдлийг хийнэ. 4.5 Хэрэв гар хvрсэн ямар ч дvрсийг нvvлгэх эсвэл идэх боломжгvй бол тоглогч єєр дурын нvvдлийг хийнэ. 4.6 Эсрэг тоглогчоо Зvйл 4.3 ба 4.4 –ийг зєрчсєн гэж мэдэгдэл гаргах эрх нь єєрєє ээлжит нvvдлээ хийх гэж дvрсэнд санаатайгаар хvрсэн бол хаагдана. 4.7 Хэрэв дvрсийг буудал дээр гараас салган тавьсан л бол єєр тийш нvvж болохгvй. Зvйл 3-ын бvх шаардлага биелэгдсэн бол нvvдэл хийж дууссанд тооцно.
Зvйл 5 Дууссан єрєг 5.1 а\ Тоглогч эсрэг тоглогчийнхоо ноёныг мадалсан бол єргийг хожсонд тооцно. Мадны байрлал боломжит нvvдлээр бий болсон бол энэ нь єргийг шууд дуусгана. B\ Эсрэг тоглогч бууж єгч байна гэж мэдэгдвэл энэ нь єргийг шууд дуусгана. 5.2 а\ Ээлжит нvvдлээ хийх тоглогч ямар ч боломжит нvvдэл хийх бололцоогvй болсон тохиолдолд єргийг тэнцсэнд тооцно. Энэ тэнцээний байрлал боломжит нvvдлээр бий болсон бол тоглолтыг шууд дуусгана. B\ Аль ч тоглогч эсрэг ноёноо боломжит бvхий л нvдлээр мадлах боломжгvй байрлал бий болвол єргийг тэнцсэнд тооцно. Yvнийг “vхлийн” байрлал гэх бєгєєд энэ нь боломжит нvvдлээр бий болсон бол тоглолтыг шууд дуусгана. С\ 2 тоглогч тоглолтын явцад тохиролцвол єргийг тэнцсэнд тооцно. Энэ нь тоглолтыг шууд дуусгана.\Зvйл 9.1-ийг харна уу\ D\ Ижил байрлал 3 удаа давтагдвал тоглолт тэнцээгээр дуусч болно. Е\ Тоглогчид сvvлийн 50 нvvдэл хийхдээ хvvнvvдээ хєдєлгєєгvй, мєн ямар нэг дvрс идэлцээгvй бол тоглолт тэнцээгээр дуусч болно.
ТЭМЦЭЭНИЙ ДYРЭМЗvйл 6 Шатрын цаг 6.1 Шатрын цаг гэдэг нь хоорондоо холбогдсон 2 нvvртэй цаг бєгєєд ээлжлэн ажиллана. Цагын заалт гэдэг нь аль нэг талынх нь заалтыг хэлнэ. Цагны туг унана гэдэг нь бодоход зарцуулагдсан хугацаа дууссаныг хэлнэ. 6.2 А\ Шатрын цаг хэрэглэж байгаа vед тоглогч тогтоогдсон тоотой нvvдлийг заагдсан цагт багтаж нvvнэ, эсвэл электрон цаг хэрэглэж байгаа vед нvvдэл болгонд тодорхой заагдсан хугацаа нэмэгдэнэ. Энэ бvгдийг урьдчилан тогтоосон байх ёстой. В\ Эхний хэсэгт хэмнэгдсэн хугацаа дараагийн хэсэгт нэмэгдэж тооцогдоно. 6.3 Цагны аль ч нvvр “тугтай” байна. Туг унасны дараа Зvйл 6.2а –ийн шаардлага хангагдсан эсэхийг шалгана. 6.4 Тэмцээний ємнє шvvгч шатрын цагыг хаана байрлуулахыг шийднэ. 6.5 Тэмцээнийг эхлэх заасан цагт цагаан дvрстэй тоглогчийн цагыг дарж эхлvvлнэ. 6.6 Аль ч тоглогч тэмцээний эхэнд ирээгvй бол цагаан талын цаг явж байна. 6.7 Тэмцээний журамд єєрєєр заагаагvй, мєн шvvгч єєрєєр шийдээгvй бол тэмцээн эхлээд 1 цаг єнгєрєхєд тоглогч ирээгvй бол тvvнийг хожигдсонд тооцно. 6.8 Тоглогч тоглолтын явцад нvvдлээ хийгээд єєрийн цагыг зогсоон эсрэг тоглогчийн цагыг тvлхэх ёстой. Тоглогч хэзээ ч єєрийн цагыг зогсоох боломжтой байх ёстой. Тоглолтыг дуусгаж байгаа нvvдлээс бусад тохиолдолд дээрхи шаардлагыг хангасан гэмээж тvvний нvvдлийг бvрэн хийгдсэн гэж vзнэ. Эсрэг тоглогч нvvдлээ хийн цагаа дарсан мєчєєс таны нvvдэл хийх цаг эхэлнэ. В\ Тоглогч нvvдэл хийсэн гараараа цагаа дарна. Гараа цагны товчлуураас салгахгvй байх, товчлуурын дээр байлгахыг хориглоно. С\ Тоглогчид цагыг нямбай дарах ёстой. Цагыг хvч хэрэглэн дарах, єргєх унагахыг хориглоно. Цагтай буруу харьцвал Зvйл 13.4-ийн дагуу шийтгэнэ. D\ Тоглогч цагтай харьцах боломжгvй бол туслагчаараа туслуулж болно. Гэхдээ тvvнийг шvvгч зєвшєєрсєн байх ёстой. Мєн цагын заалтанд тохируулга оруулна. 6.9 Шvvгч туг унасныг тогтоох, эсвэл аль нэг тоглогч энэ тухай зєв мэдэгдэл гаргаснаар цагны тугийг унасан гэж тооцно. 6.10 Зvйл 5.1 ба 5.2 а, В, С хэрэглэгдэхээс бусад тохиолдолд тоглогч олгогдсон хугацаанд заагдсан тоотой нvvдлийг бvрэн хийж амжаагvй бол тvvнийг хожигдсонд тооцно. Гэвч хамгийн муу хамгаалалттай vед ч айлын ноёныг Дvрэмээр зєвшєєрєгдсєн цуврал нvvдлvvдээр мадалж чадахааргvй байрлал vvссэн бол єргийг тэнцсэн гэж тооцно. 6.11 Цаганд илт гажиг дефект байхгvй л бол тvvний заалтыг эцсийнх гэж vзнэ. Илт дефекттэй цагыг шvvгч солих ба ингэхдээ шинээр сольж байгаа цагийн заалтыг бодит vндэслэлтэйгээр тохируулна. 6.12 Хэрэв цагны 2 туг нь 2-уулаа уначихсан, аль нь тvрvvлж унасныг тогтоох боломжгvй бол єргийг цааш vргэлжлvvлнэ. \ сунгадаг цагаар тоглож буй vед Т.М\ 6.13 А\ Єргийг зогсоох шаардлага гарвал шvvгч цагыг зогсооно. В\ Шvvгчид хандахын дулд тоглогч цагыг зогсоож болно, Ж нь: хvv гарахын vед дутагдаж буй дvрсийг олж авахын тулд. С\ Ямар ч тохиолдолд єрєг хэзээ дахин vргэлжлэхийг шvvгч шийднэ. D\ Хэрэв тоглогч шvvгчид хандах гэж єєрєє цагыг зогсоовол шvvгч ийм vйлдэл хийх хангалттай vндэслэл байгааг тодруулна. Тоглогчид цаг зогсоох хангалттай vндэслэл байхгvй нь илт байвал Зvйл 13.4-ийн зохицуулалтаар торгоно. 6.14 Хэрэв ямар нэг байрлалын алдаа гарвал алдааны ємнєх байрлал сэргээгдэх ёстой. Шvvгч vндэслэлтэйгээр цагны тохируулгыг хийнэ. Мєн шаардлагатай бол цаганд нvvдлийн тоог тогтооно. 6.15 Тоглолтын зааланд тухайн vеийн єргийн байрлал, нvvдэл тvvний тоо, цаг зэргийг харуулсан шатрын vзvvлэн самбар, дэлгэц монитор байрлахыг зєвшєєрнє. Гэвч тоглогч дээрхи vзvvлэлтvvдийг ашиглан мэдэгдэл гаргаж болохгvй.
Зvйл 7 Зєрчил ба буруу байрлал 7.1 А\ Тоглолтын явцад анхны байрлалд дvрснvvд буруу байрлаж байсан нь мэдэгдвэл єргийг зогсоон шинээр эхлvvлнэ. В\ Тоглолтын явцад шатрын ширээ\самбар\ Зvйл 2.1-ийн шаардлага хангахгvйгээр буруу байрласан нь мэдэгдвэл зєв байрласан ширээнд тэр байрлалыг vvсгэн тоглолтыг vргэлжлvvлнэ. 7.2 Єргийг єєр єнгєєр тоглоод эхэлчихсэн нь мэдэгдвэл шvvгч єєрєєр шийдэхгvй бол цааш нь vргэлжлvvлнэ. 7.3 Хэрэв тоглогч нэг юмуу тvvнээс олон дvрсийг унагавал, тэр тоглогч єєрийн цаг дээр байрлалыг сэргээнэ. Хэрэв шаардлагатай бол тоглогч цагыг зогсоон шvvгчид хандах ёстой. Шvvгч дvрснvvдийг унагасан тоглогчийг торгож болно. 7.4 А\ Хэрэв тоглолтын явцад боломжгvй нvvдэл хийгдсэн нь илэрвэл энэ зєрчлийн ємнєх байрлал сэргээгдэх ёстой. Энэ байрлал сэргээгдэх боломжгvй бол зєрчлєєс ємнєх хамгийн сvvлийн тогтоогдсон байрлалаас тоглолтыг vргэлжлvvлнэ. Зvйл 6.14-ийн дагуу цаганд тохируулга хийнэ. В\ Зvйл 7.4а- г хэрэглэх vед боломжгvй нvvдэл хийсэн тоглогчид эхний 2 ийм алдаан дээр нь шvvгч тус бvр 2 минутыг тvvний бодох цаган дээр нь нэмж єгнє. Тэр тоглогч ийм алдааг 3 дахиа гаргавал тvvнийг хожигдсонд тооцно. 7.5 Хэрэв тоглолтын явцад дvрснvvд байрнаасаа хєдєлчихсєн нь мэдэгдвэл зєрчлєєс ємнєх байрлалыг сэргээх ёстой. Зєрчлийн яг ємнєх байрлал сэргээгдэх боломжгvй бол тvvнээс ємнєх тогтоогдсон байрлалаас єргийг vргэлжлvvлнэ. Зvйл 6.14-ийн дагуу цагыг тохируулна.
Зvйл 8 Нvvдлийн бичлэг 8.1 Тоглолтын явцад тоглогч бvр єєрийн болон хvний нvvдлийг нvvдэл бvрээр нь боломжийн хэрээр тод гаргацтай алгебрийн тэмдэглэгээгээр тэмцээнд зориулсан бланк дээр бичих ёстой. Тоглогч хvсэж байвал бичихээсээ ємнє хариулж нvvж болно. Гэвч ємнєх нvvдлээ бичиж байж дараагийн нvvдлээ хийх ёстой. 2 тоглогч 2 уулаа бланк дээр ничээний саналыг тэмдэглэх ёстой. Хэрэв тоглогч єєрєє бичлэгээ бичих бололцоогvй бол шvvгчийн шийдвэрээр тоглолтын ємнє тvvний бодох цагнаас тодорхой хугацааг хасах ёстой. Хэрэв тоглогч єєрєє цагаа дарах бололцоогvй бол шvvгч мєн адил цаганд тохиргоо хийх ёстой. 8.2 Бичилт тэмдэглэх бланк нь тоглолтын явцад шvvгчид харагдахаар байх ёстой. 8.3 Бланк нь тэмцээн зохион байгуулагчдын ємч байна. 8.4 Нvvдэл болгоны дараа 30 секунд ба тvvнээс илvv хугацаагаар нэмэгддэг цагаар тоглож байгаагаас бусад тохиолдолд тоглогч хяналтнаас\хяналтын цаг\ 5минут хvртэлх хугацаанд Зvйл 8.1-ийн шаардлагыг биелvvлэх албагvй. Аль нэг туг унангуут тоглогч дараагийн нvvдэл хийхээсээ ємнє бичилтийг бvрэн нєхєж бичих ёстой. 8.5 А\ Тоглогчид Зvйл 8.4-т заагдсан нєхцєлєєр бичилт хийх боломжгvй байгаа vед шvvгч ба тvvний туслах боломжоороо хажууд нь байлцаж бичилтийг хийх ёстой. Энэ тохиолдолд туг унангуут шvvгч цагийг зогсооно. Дараа нь 2 тоглогч шvvгчийн бичлэг ба нєгєєгийнхєє бичлэгийг ашиглан бичилтийг бvрэн сэргээх ёстой. В\ Зvйл 8.4-т заагдсан нєхцєлд зєвхєн нэг тоглогч бичилтээ хийж чадахгvй байгаа тохиолдолд тэрээр аль нэг туг унангуут нvvдэл хийхээсээ ємнє бичилтийг бvрэн сэргээх ёстой. Єєрийн нvvдэл хийх ээлж бол эсрэг тоглогчийнхоо бланкийг ашиглаж болно. Харин нvvдэл хийхээсээ ємнє эргvvлж єгєх ёстой. С\ Хэрэв нvvсэн нvvдлийнхээ бичилтийг бvрэн сэргээж чадахгvй байгаа бол шvvгч ба шvvгчийн туслахын ажиглалтан дор єєр ширээн дээр сэргээнэ. Тэд ингэхийнхээ ємнє сvvлчийн байрлал цагын заалт, нvvдлийн тоог бичиж авна. 8.6 Хэрэв сvvлчийн байрлал хvртэлх бичилтийг бvрэн сэргээж чадахгvй байгаа бол тоглогч хяналтын цагт тогтоосон нvvдлийг хийж амжаагvй гэж батлах аргагvй. Ийм тохиолдолд єргийг цааш vргэлжлvvлэх ба эхний нvvсэн нvvдлийг дараагийн хяналтын эхний нvvдэл гэж vзнэ. 8.7 Тоглолтын эцэст 2 тоглогч 2-уулаа дvнг харуулсан 2 бланк дээр гарын vсгээ зурна. Тоглолтын дvн буруу байлаа ч шvvгчийг єєрєєр шийдтэл тэрvvгээрээ л vлдэнэ.
Зvйл 9 Тэнцээ 9.1 А\ Тэнцээ санал болгохыг хvссэн тоглогч нvvдлээ нvvгээд цаг дарахаасаа ємнє тvvнийгээ илэрхийлнэ. Бусад ямар ч vед илэрхийлсэн тэнцээний санал хvчинтэй боловч Зvйл 12.5-ийг зєрчинє. Ийм тэнцээний саналтай ямар ч нєхцєлийг холбон vзэхгvй. Дээрхи 2 тэнцээний саналаа буцаан татаж болохгvй бєгєєд эсрэг тоглогч саналыг хvлээн автал эсвэл хvлээн авахгvйгээ амаар юм уу, гараараа нэг дvрсэнд хvрэн нvvхээ илт илэрхийлэх хvртэл тэр санал хvчинтэй хэвээр байна. В\ Тэнцээний саналыг тоглогч бvр бланкан дээр тэмдэгээр тэмдэглэнэ. С\ Зvйл 9.2, 9.3 ба 10.2-т зохицсон тэнцээний мэдэгдэл нь тэнцээний санал гэж тооцогдоно. 9.2 Єргийг тоглогчийн мэдэгдлийг vндэслэн доорхи тохиолдолд тэнцээгээр дууссан гэж vзнэ: А\ Нvvдлээ биччихээд шvvгчид мэдэгдэл гаргах: Энэ нvvдлийг хийнгvvт байрлал 3 давтагдана\3 ижил нvvдэл биш\ гэж vзэх В\ Байрлал 3 давтагдчихсан гэж vзэн єєрийн нvvдэл дээр мэдэгдэл гаргах Тоглогч мэдэгдлийг єєрийн нvvдэл дээрээ гаргасан, бvх дvрснvvд нэг л байранд мєн дvрсvvдийн боломжит нvvдэл ижил байвал А ба В байрлалыг ижил гэж vзнэ. Харин шинэ байрлал дээр нь хvv зєрж идэх мєн ноён сэлгээ хийх боломжоо алдсан байвал ийм байрлалуудыг ижил байрлал гэж vзэхгvй. 9.3 Єєрийн нvvх ээлжин дээр тоглогч зєв мэдэгдэл гарган доорхи байрлал vvссэн бол єргийг тэнцээгээр дууссан гэж vзнэ: А\ Тоглогч нvvх нvvдлээ бланкан дээр бичин мэдэгдэл гаргана: Дараахи нvvдлийг хийхэд хvv хєдлєлгvйгээр мєн ямар нэг дvрсийг идэлцэлгvйгээр сvvлийн 50 нvvдэл болж байна гэх, В\ Сvvлийн 50 нvvдлийг аль ч тоглогч хvvгээ хєдєлгєлгvйгээр мєн дvрс идэлцэлгvйгээр хийлээ гэж vзэх 9.4 Хэрэв тоглогч ничээний мэдэгдэл гаргалгvйгээр нvvдлээ хийчихвэл энэ нvvдэл дээрээ Зvйл 9.2, 9.3-ий дагуу тэнцээ шаардах эрхээ алдана. 9.5 Хэрэв тоглогч Зvйл 9.2, 9.3-ийн дагуу тэнцээний мэдэгдэл гаргаж байгаа бол шууд цагыг зогсооно. А\ Хэрэв энэ мэдэгдэл нь зєв байвал єргийг тэнцээгээр дууссанд тооцно. В\ Хэрэв мэдэгдэл буруу байвал шvvгч мэдэгдэл гаргагчийн цагнаас vлдсэн хугацааны тал хvртэлхээр \гэхдээ 3 минутаас илvvгvйгээр\ хасах ба эсрэг тоглогчийн цаг дээр 3 минут нэмнэ. С\ Буруу мэдэгдэл гаргагчийн цаг нь 1 минутаас илvv, 2 минутаас бага байвал тvvний цагийг 1 минутаар тавина. D\ Буруу мэдэгдэл гаргагчийн цаг нь 1 минутаас бага байвал зєвхєн эсрэг тоглогчийн цаг дээр 3 минут нэмнэ. Yvний дараа зарлагдсан нvvдлийг хийлгэн єргийг vргэлжлvvлнэ. 9.6 Хамгийн боломжит муу тоглолтыг эсрэг тоглогч vзvvлж байхад ч тvvнийг мад хийх цуврал нvvдлvvдгvй болсон байрлалыг тэнцээний гэх бєгєєд энэ нь тоглолтыг шууд дуусгана.
Зvйл 10 Єргийн тєгсгєл дэх хурдан тоглолт 10.1 “Єргийн тєгсгєл дэх хурдан тоглолт” –энэ нь єргийн сvvлчийн хэсэг юм. 10.2 Тоглогч єєрийн нvvх ээлжин дээрээ цаг нь 2 минутаас бага болсон vед \туг нь унаагvй\ цагийг зогсоон шvvгчийг дуудан тэнцээний мэдэгдэл гаргаж болно. А\ Эсрэг тоглогч нь хожихын тулд жирийн арга хэрэгсэлээр хvчлэхгvй байх эсвэл жирийн аргаар хожих боломжгvй байна гэж vзвэл шvvгч тэмцээнийг тэнцээгээр дуусгах ёстой. Эсрэг тохиолдолд шvvгч шийдвэрээ хойшлуулах эсвэл мэдэгдлийг буцаах ёстой. В\ Хэрэв шvvгч шийдвэр гаргахаа хойшлуулсан тохиолдолд эсрэг тоглогчид 2 минут нэмэн боломжтой бол шvvгчийн хяналтанд єргийг vргэлжлvvлнэ. Шvvгч эцсийн дvнг туг унасны дараа зарлах ёстой. С\ Шvvгч мэдэгдлийг буцаасан тохиолдолд эсрэг тоглогчид 2 минут нэмнэ. D\ А, В, С тохиолдолд шvvгчийн шийдвэр нь эцсийнх байх болно. 10.3 Хэрэв 2 туг 2 уулаа унасан, аль нь тvрvvлж унасныг тогтоох аргагvй бол єргийг ничсэнээр тооцно.
Зvйл 11 Дvнг тооцох 11.1 Хэрэв урьдчилан єєрєєр тогтоогvй бол хожсон буюу эсрэг тоглогчийн дvрмийн зєрчлєєс болж хожсон тоглогч 1 оноо авна. Хожигдсон тоглогч 0 оноо, тэнцсэн тоглогч хагас оноо 0.5 авна.
Зvйл 12 Тоглогчийн биеэ авч явах байдал 12.1 Шатарчид шатарт хохирол учруулахаар ямар ч vйлдэл хиих ёсгvй. 12.2 Тоглолтын явцад тоглогч ямар нэг тэмдэглэгээ, мэдээллийн эх сурвалж ашиглах єєр шатар дээр анализ хийхийг хориглоно. Єргийн бланк нь зєвхєн нvvдэл бичих, цагын заалт тэмдэглэх, ничээний санал, бусад vндэслэлттэй мэдэгдэл гаргахад зоиулагдана. 12.3 Єргєє дуусгасан тоглогчдыг vзэгч гэж vзэх ёстой. 12.4 Шvvгчийн зєвшєєрєлгvйгээр тоглогчид тоглолтын зоныг орхихыг хориглоно. Тоглолтын зонд тоглолтын танхим, бие засах єрєє, амралтын єрєє, тамхи татах байр, мєн шvvгчийн тогтоосон бусад газрыг хэлнэ. Єєрийн нvvдэл хийх ээлжин дээрээ тоглогч шvvгчийн зєвшєєрєлгvйгээр тоглолтын талбайг орхихыг хориглоно. 12.5 Эсрэг тоглогчынхоо анхаарлыг нь ямар нэг байдлаар сарниулах, тайван байдлыг нь алдагдуулахыг хориглоно. Yvнд vндэслэлгvй мэдэгдэл, ничээний саналыг шаргуу тавих багтана. 12.6 Зvйл 12.2-12.5-ийн заалтыг зєрчвєл Зvйл 13.4-ийн дагуу торгоно. 13.7 Шатрын дvрмийг биелvvлэхээс татгалзсан тоглогчид хожигдол тавина. Эсрэг тоглогчид оноо єгєхийг шvvгч шийднэ. 12.8 Зvйл 12.7-ийн дагуу 2 тоглогч 2-уулаа буруутай гэж vзвэл 2-уулаа хожигдсонд тооцогдоно.
Зvйл 13 Шvvгчийн vvрэг 13.1 Шvvгч Шатрын дvрэм хатуу мєрдєгдєж байх нєхцєлийг бvрдvvлэх ёстой. 13.2 Шvvгч тоглолтын сайн орчинг бvрдvvлэх, тоглогч нарт садаа болохгvй байх нєхцєл, тэмцээний явцыг хянах боломж зэрэг тэмцээнийг сайн явуулах нєхцєлийг бvрдvvлэхэд нєлєєлєх ёстой. 13.3 Шvvгч єргvvдийг хянаж байх ёстой бєгєєд ялангуяа цагт орсон vед нь анхааран шvvгчийн шийдвэрийг биелvvлvvлэх ёстой. Шаардлагатай vед тоглогчид торгууль ноогдуулна. 13.4 Шvvгчийн ноогдуулах торгуулиуд: А\ сануулга, В\ эсрэг тоглогчид нь цаг нэмэх, С\ дvрэм зєрчсєн тоглогчийн цагнаас хасах, D\ єргийг хожигдсонд тооцох, Е\ дvрэм зєрчсєн талын оноог багасгах, F\ Эсрэг тоглогчид нь оноо нэмэх, G\ тэмцээнээс хасах 13.5 Гадны ямар нэг зvйлээс болсон бол шvvгч нэг тоглогчид, эсвэл хоёуланд нь цаг нэмж болно. 13.6 Шатрын дvрэмд заагдаагvйгээс бусад vед шvvгч тоглолтын явцад оролцох ёсгvй. Зvйл 8.5-д \нэг тоглогчийн цаг унасан\ заагдсанаас бусад тохиолдолд шvvгч хэдэн нvvдэл хийгдсэнийг хэлэх ёсгvй. Шvvгч эсрэг тоглогч нь нvvдэл хийсэн талаар мэдэгдэхээс татгалзаж байх нь зvйтэй. 13.7 Yзэгчид ба тоглогчид ойрхон ярилцаж болохгvй мєн єєр ямар нэг аргаар тоглолтын явцад оролцож болохгvй. Шаардлагатай бол шvvгч дvрэм зєрчигчдийг тоглолтын танхимаас гаргах хэрэгтэй.
Зvйл 14 ФИДЕ 14.1 Yндэсний Холбоодууд Шатрын Дvрэмтэй холбоотой бvхий л асуудлаар албан ёсны тайлбар хvсэн ФИДЕ-д хандаж болно.
Powered by !JoomlaComment 4.0 beta1
!joomlacomment 4.0 Copyright (C) 2009 Compojoom.com . All rights reserved." |
|||||||||||||||||||||||||||||||||
| Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 3-р сарын 18, Лхагва гариг, 22:12 | |||||||||||||||||||||||||||||||||





Шатрын дүрэм