Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Мэдээллүүд

Цагаан Бэрс 2012

МҮЭ-ийн Соёлын Төв Ордны  нэрэмжит “ЦАГААН БЭРС-2012”

Өсвөрийн шатарчдын түргэвчилсэн/ Рапид/ тоглолтын улсын аварга шалгаруулах  VI тэмцээний  УДИРДАМЖ

2012.09.13Улаанбаатар хот

 

thumbnail.7

МҮЭ-ийн Соёлын Төв Ордноос санаачлан  МШХ,МӨШКХолбоотой  хамтарч  Өсвөрийн шатарчдын Түргэвчилсэн  /Рапид/ тоглолтын  улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд  энэ удаагийн  тэмцээнийг 2012 оны 09-р сарын 22,23-ны өдрүүдэд MҮЭ-ийн Соёлын Төв Ордны “Спорт цогцолбор”-т зохион байгуулна.

Тэмцээний зорилго:

Хүүхэд залуучуудын дунд  шатрын  спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр МӨШКХолбоотой хамтран Өсвөрийн шатарчдын  Түргэвчилсэн тоглотын улсын аврага шалгаруулах тэмцээнийг улсын хэмжээнд  амжилттай зохион явуулахад оршино.

Хамрагдах хүрээ: Улаанбаатар хот, аймгуудын  БТСХороо, шатрын клубууд, ЕБС-ийн өсвөрийн шатарчид, шатар сонирхогч хүүхэд багачууд

Зохион байгуулагч: МҮЭСТОрдон,  МӨШКХолбоо

 

Насны ангилал:

1.      6 хүртэлх нас / эр, эм/                                                    4. 11-12 нас/ эр,эм/

2.      7-8  нас    /эр, эм/                                                            5. 13-14 нас / эр, эм/

3.      9-10 нас     /эр, эм/                                                          6. 15-18 нас / эр, эм /

Тэмцээний шалгаруулалт, байр эзлүүлж шагнах

Ø  1-р байр: Алтан медаль, Өргөмжлөл,       50.000 төгрөг

Ø  2-р байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл,    40.000 төгрөг

Ø  3-р байр: Хүрэл медаль, Өргөмжлөл,       30.000 төгрөг

Ø  4-р байр: Өргөмжлөл                                  25.000 төгрөг

Ø  5-р байр: Өргөмжлөл                                  15.000 төгрөг

 

Бүртгэл:    9-р сарын 17-оос эхлэн 21-ний 18.00 цаг хүртэл МҮЭСТО-ны 306, 307 тоот өрөөнд  явагдана.

Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, бүртгэлийн хураамж, 1% цээж зурагтай ирнэ.

            Төрсний гэрчилгээгүй тохиолдолд бүртгэхгүй болно. / Бүртгэлийн хураамж 6.000 төгрөг/

Тэмцээний техникийн зөвөлгөөнийг 2012 оны 09-р сарын 21-ны 17.00  цагт МҮЭСТО-ны 107-р өрөөнд хийх бөгөөд зөвхөн тэмцээнийг зохион байгуулагчид, шүүгч нар оролцоно.

Тэмцээн швейцарь системээр явагдах  хүүхдийн тооноос хамаарч өргийн тоог тогтооно.

Ø  Тэмцээний үеэр шатрын болон ном  сурах бичгийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Ø  Тэмцээнд оролцогч нийт хүүхдүүдээс нийт  10 Азтан шалгаруулна.

Ø  Амжилттай оролцсон бага насны  /5-6 нас / хүүхдүүдээс 2 хүүхдийг  “Цагаан бэрс” шатрын клубт 1 сар үнэ төлбөргүй суралцах “Эрхийн бичиг”, Дурсгалын зүйлээр урамшуулна.

Ø  Тэмцээн 1 талдаа 30 минутын хугацаатай

 

Tэмцээний үеэр МӨШКХ-ноос  блиц болон зэрэг тоглолтын тэмцээн зохион байгуулна.

 

Тэмцээн 2012 оны 9-р сарын 22-ны 10.00 цагт эхлэнэ.

Жич: Тэмцээн цагтаа эхлэх бөгөөд  зөвхөн хөдөө орон нутгийн тамирчдын бүртгэл  09-р сарын 22-ны өглөө 09.00 цагт дуусахыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу.

    Харилцах утас:       70119219,   70119908,    99107697,   99883864 , Факс: 976-11-70119937

                                        Вeб:www.muesto.mn      И-мэйл: marketing@muesto>.mn

                                                           

 

МҮЭ-ийн Соёлын Төв Ордон

МӨШКХолбоо