Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Мэдээллүүд

Шинэ номын нээлт боллоо

DSC 3054“Ойн бяцхан сургууль” номын нээлт Хотын төв номын сангийн Америк соёл мэдээллийн төвийн Хөтөлбөрийн танхимд болж өнгөрлөө. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, яруу найрагч, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар, Хотын төв номын сангийн дэд захирал Ч.Алтанцэцэг, Өсвөрийн шатарчдын клубүүдийн ерөнхийлөгч Т. Сумъяа, номын редактор, Цэцэн нүүдэл клубын захирал Х.Эрдэнэдорж, Соёмбо хэвлэх үйлдвэрийн захирал н.Лувсандорж нар оролцлоо. Нээлтийн үйл ажиллгаанд ирсэн хамгийн хүндтэй төлөөлөгчид бол хүүхдүүд байлаа. Учир нь энэ ном тэдэнд зориулагдсанд оршиж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Өнөөдөр миний зээ хүүгийн төрсөн өдөр. Зээдээ бэлэгтэй очих болсондоо баяртай байна. Би энэ номоос нилээн хэдийг аваад цагаан сараар хүүхдүүдэд бэлэглэе гэж бодож байна” хэмээн хэллээ. Тэрээр цагаан сараар ном бэлэглэе хэмээн уриалав.

Энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэн Нийслэлийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах 8, 16 насныхны тэмцээн Хотын нийтийн номын санд эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаа гэрэл зургийн хальснаа:

DSC 3111

DSC 3130

DSC 3133

DSC 3145

DSC 3118

DSC 3098