Нээлттэй самбар
- Тэнүүн : Сар шинийн мэнд хүргэе
- tulgaa : ziak sonin saihan yu baina daa
- МӨШКХ : Гэр бүл-2012 тэмцээн нь Цагаан сарын уламжлалт тэмцээнтэй давхцсан тул хойшлуулсан болохыг мэдэгдэе. Хугацааг жич зарлах болно.
- Тэнүүн : МоШХ ны www.mongolchess.mn веб сайт руу орно уу
- tsagaanhuu : шинэ ретинг яаж харах вэ
- Тэнүүн : Монголын шатарчдын шинэ жилийн цэнгүүн 2011 оны 12 р сарын 25 нд Хэрлэн ресторанд болно. Зохион байгуулагч Монголын Шатрын Холбоо, Монголын Өсвөрийн Шатарчдын Клубуудын Холбоо. Утас: 99094303 , 99107697
- Kh.Erdenedor : Ene saitig ajilluulsan Sumiya Togsoo 2-too ih bayarlalaa.
- Kh.Erdenedor : Kh.Erdenedorj
- Kh.Erdenedor : Aguu ih am jilt gargaj baigaa osborin shatarchdadaa ih am jilt khusi.
- MongolChess : MongolChess.com тавтай морил
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид бичиж болно
Шинэ сэтгэгдлүүд
-
73 өдөр -н өмнө
A.Enhtuuldaa ih am jilt khusi.
-
73 өдөр -н өмнө
Osborin shatarchdadaa ih am jilt khusi.
Цодгор хүү-2012
- Details
- Нийтэлсэн: МӨШКХ , 2012 оны 2-р сарын 10, Баасан 16:04
Монгол улсын аварга, шатрын спортын мастер Нямаагийн Төрбат агсаны анх санаачлан зохион байгуулж эхэлсэн "Цодгор хүү-2012" тэмцээн уламжлал ёсоор Монголын Хүүхдийн Ордонд 2-р сарын 8-9 хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 21 аймаг, нийслэлээс шалгарсан 160 хүүхэд оюун ухаанаа сорьсноос:
Аэрофлот опен-2012
- Details
- Нийтэлсэн: МӨШКХ , 2012 оны 2-р сарын 07, Мягмар 16:47
2012 оны 02 са
рын 6 наас 16 ны хооронд Москва хотноо болох Аерофлот-2012 тэмцээний А ангилалд (2550 дээш чансаатай) ОУМ Б.Гүндаваа,B ангилалд (2299-2550 хооронд чансаатай) ОУМ Б.Мөнгөнтуул, ФМ З.Бямбаа, Г.Мөнхгал нар C (2300 хүртэлх чансаатай ) ангилалд ФМ У.Насанжаргал, С.Билгүүн, Эмэгтэй ФМ Б.Ану, А.Энхтуул, СМ С.Ган-Од,Б.Энхсайхан,Р.Энхбат, ДМ Р.Амгаланбаатар, Б.Билэгжаргал нар оролцож байна. Шатарчдадаа амжилт хүсье.Тэмцээний тухай мэдээллийг www.chess-results.com болон aeroflotchess.org сайтуудаас авна уу.
Гэр бүл-2012
- Details
- Нийтэлсэн: МӨШКХ , 2012 оны 1-р сарын 28, Бямба 21:52
Монгол улсад зохиогдож ирсэн шатрын олон төрөл тэмцээнүүдийн нэг болох гэр бүлийн гишүүд нэг баг болон хоорондоо өрсөлддөг "Гэр бүл" шатрын тэмцээн уламжлал ёсоор 6 дахь удаагаа зохиогдох гэж байна. Тус тэмцээн зохиогдож эхэлснээсээ хойш олон түмэн болон шатар сонирхогч гэр бүлүүдийн талархлыг хүлээсэн тэдний хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг болж чадсан билээ. Энэ удаагийн тэмцээн нь Уран нүүдэл шатрын клуб дээр 2-р сарын 18, 19-ний өдрүүдэд зохиогдох гэж байна. Удирдамжийг доор хавсаргав. Гэр бүл -2012 тэмцээний удирдамж Гэр бүлийн хэмжээнд шатрын спортыг хөгжүүлэх ,эцэг эхчүүдийн хооронд харилцан бие биенээсээ туршлагаа солилцох, шатарчин гэр бүлүүдийн найрсаг уур амьсгал үүсгэхэд уг тэмцээний зорилго оршино. Тэмцээн 2012 оны 2-р сарын 18,19-ны өдрүүдэд 3,4-р хорооллын Дүүхээ төвийн Уран нүүдэл шатрын клуб дээр болно. Тэмцээний бүртгэл 2-р сарын 18-ний 9,30 аас бүртгэж 10,00 цагт тэмцээн эхэлнэ. Багийн бүрэлдэхүүн нь 2 хүний бүрэлдэхүүнтэй аав (ээж, эмээ, өвөө, ах эгч) , хүү (охин, дүү, ач, зээ) байх бөгөөд багийн бүрэлдэхүүний нэг хүн нь 18 наснаас доош байх ёстой. Тэмцээн Щвейцарь системээр 6-7 өрөг тоглох бөгөөд цагийн хяналт талдаа 30-40 мин байна.
- Тэмцээний шагнал: 1-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал 2-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал 3-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал.
- Мөн тусгай 1 байр шагналтай
- Тэмцээний хураамж 20000₮
- Ивээн тэтгэгчээс 200.000₮
Монголын өсвөрийн Шатарчдын Клубүүдийн Холбоо
Хотын аваргын удирдамж
- Details
- Нийтэлсэн: МӨШКХ , 2012 оны 1-р сарын 17, Мягмар 21:43
МШХ-ноос зохион байгуулах нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээний удирдамж гарсан байна.
“Төрийн банк”-ны нэрэмжит өсвөрийн шатарчдын 2012 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний удирдамж
НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ
1.1 Шатрын спортыг дэлгэрүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг ахиулах, 2012 оны Улаанбаатар хотын өсвөрийн аваргуудыг тодруулах, Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд сонгон шалгаруулахад оршино.
Удирдамж
- Details
- Нийтэлсэн: МӨШКХ , 2011 оны 12-р сарын 27, Мягмар 21:57
Фиде мастер Сонирхогчдын шатрын дэлхийн аварга С.Билгүүний нэрэмжит хагас шигшээд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээний удирдамж
Фиде мастер Сонирхогчдын шатрын дэлхийн аварга С.Билгүүний нэрэмжит хагас шигшээд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн нь А,В,С гэсэн 3 ангиллаар 2012 оны 01-р сарын 7-8-ны өдрүүдэд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд явагдана.
А ангилалд дотоод,гадаад чансаагаараа 2000-с дээш чансаатай тамирчид
В ангилалд дотоод,гадаад чансаагаараа 2000-с доош чансаатай тамирчид оролцох бөгөөд тус ангиллалаас шалгарсан эхний 25 хүн хагас шигшээд шалгарах эрх авна.
С ангиллалд Эмэгтэй тамирчид оролцон тоглоно.Шилдгүүдээ шалгаруулав
- Details
- Нийтэлсэн: МӨШКХ , 2011 оны 12-р сарын 27, Мягмар 21:34
Монголын шатрын холбоо, Монголын өсвөрийн шатарчдын клубуудын холбоо хамтран 2011 оны шатарчдын шинэ жилийг 2011 оны 12-р сарын 25-нд тэмдэглэн өнгөрүүллээ.МШХ-оос дараахь номинациудаар шилдгүүдээ шалгаруулсан байна.Шалгаруулалт
- Details
- Нийтэлсэн: МӨШКХ , 2011 оны 12-р сарын 16, Баасан 10:57
Монголын өсвөрийн шатарчдын клубуудын холбооноос 2011 оноос эхлэн оны шилдэг өсвөрийн шатарчинг шалгаруулан шагнаж байхаар болж байна.Энэ жил үзүүлсэн амжилтаараа WFМ А.Энхтуул, WFМ Б.Ану, WFМ Т.Мөнхзул, FM С.Билгүүн нар уг шагналд нэр дэвшлээ.Тамирчдын энэ үзүүлсэн амжилтыг хавсралтаас үзнэ үү.Мөн хавсралтанд бичигдсэн багш дасгалжуулагч шүүгч нар уг тамирчдыг байр эзлүүлж дүнгээ
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
хаягаар буюу 99883864 утсаар/МӨШКХолбооны е.н.б.д УШ ДМ С.Болдбаатарт/ өгнө үү. Монголын нийт шатарчдын шинэ жилийн арга хэмжээг Монголын шатрын холбоо болон МӨШКХолбоо хамтран зохион байгуулж явуулна.Шинэ жилийн арга хэмжээ 12-р сарын 25-нд 18.30 цагаас Сансарын тунеллийн дээрх Хэрлэн ресторанд болно.
Крамникийн ялалт
- Details
- Нийтэлсэн: МӨШКХ , 2011 оны 12-р сарын 14, Лхагва 11:40

London Chess Classic, тус сайт нь дэлхийн топ их мастерууд оролцдог гран при болон бусад тэмцээнүүдийн мэдээ мэдээлэл, сонин хачинаас шатар сонирхогч та бүхэнд хүргэхээр ажиллаж байгаа билээ. Энэ удаа будант Албионы буурал Лондонд саяхан болж өндөрлөсөн London Chess Classic тэмцээний тухай хүргэе.
Тус тэмцээн нь Лондон хотын Баруун Кенсингтоны Олимпийн Төвд зохион байгуулагддаг шатрын фестивалийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь юм. Энэхүү баяр шатар сонирхогч бүх нийтэд зориулагдсан бөгөөд үүнд олон улсын зэрэг, их мастерийн балл олгох уралдаан тэмцээнээс эхлээд түргэн тоглолт, рапид, өсвөрийн, сонирхогчдын гэсэн ангиллаар ч тэмцээнүүд зохиогддог байна. Эдгээр уралдаан тэмцээний хажуугаар шүүгч, багш дасгалжуулагчдын сургалт семинар, цуврал лекцүүд явагддаг бөгөөд эдгээрээс дэлхийн шатар сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татдаг нь цэнхэр гаригийн топ их мастерууд оролцдог London Chess Classic тэмцээн юм.
МӨШКХ Мэндчилгээ
- Details
- Нийтэлсэн: МӨШКХ , 2011 оны 12-р сарын 03, Бямба 16:36
Ta бүхний энэ өдрийн амар амгаланг эрье. Монголын Өсвөрийн Шатарчдын Клубүүдийн Холбоо mongolchess.com той хамтран ажиллах гэрээ байгуулж үүнээс хойш манай холбооны бүх мэдээ мэдээллүүд уг сайтаар цацагдах боллоо. Мөн Монголд төдийгүй дэлхий дахинд болж буй шатрын бүхий л үйл ажиллагааг мэдээллэхийг эрмэлзэх болно.

