Нэвтрэх

Нээлттэй самбар

Сүүлд нэмэгдсэн: 1 өдөр, 19 цаг -н өмнө
  • Тэнүүн : Сар шинийн мэнд хүргэе
  • tulgaa : ziak sonin saihan yu baina daa
  • МӨШКХ : Гэр бүл-2012 тэмцээн нь Цагаан сарын уламжлалт тэмцээнтэй давхцсан тул хойшлуулсан болохыг мэдэгдэе. Хугацааг жич зарлах болно.
  • Тэнүүн : МоШХ ны www.mongolchess.mn веб сайт руу орно уу
  • tsagaanhuu : шинэ ретинг яаж харах вэ
  • Тэнүүн : Монголын шатарчдын шинэ жилийн цэнгүүн 2011 оны 12 р сарын 25 нд Хэрлэн ресторанд болно. Зохион байгуулагч Монголын Шатрын Холбоо, Монголын Өсвөрийн Шатарчдын Клубуудын Холбоо. Утас: 99094303 , 99107697
  • Kh.Erdenedor : Ene saitig ajilluulsan Sumiya Togsoo 2-too ih bayarlalaa.
  • Kh.Erdenedor : Kh.Erdenedorj
  • Kh.Erdenedor : Aguu ih am jilt gargaj baigaa osborin shatarchdadaa ih am jilt khusi.
  • MongolChess : MongolChess.com тавтай морил

Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид бичиж болно

Шинэ сэтгэгдлүүд

Крамникийн ялалт

Kramnik

London Chess Classic, тус сайт нь дэлхийн топ их мастерууд оролцдог гран при болон бусад тэмцээнүүдийн мэдээ мэдээлэл, сонин хачинаас шатар сонирхогч та бүхэнд хүргэхээр ажиллаж байгаа билээ. Энэ удаа будант Албионы буурал Лондонд саяхан болж өндөрлөсөн London Chess Classic тэмцээний тухай хүргэе.

Тус тэмцээн нь Лондон хотын Баруун Кенсингтоны Олимпийн Төвд зохион байгуулагддаг шатрын фестивалийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь юм. Энэхүү баяр шатар сонирхогч бүх нийтэд зориулагдсан бөгөөд үүнд олон улсын зэрэг, их мастерийн балл олгох уралдаан тэмцээнээс эхлээд түргэн тоглолт, рапид, өсвөрийн, сонирхогчдын гэсэн ангиллаар ч тэмцээнүүд зохиогддог байна. Эдгээр уралдаан тэмцээний хажуугаар шүүгч, багш дасгалжуулагчдын сургалт семинар, цуврал лекцүүд явагддаг бөгөөд эдгээрээс дэлхийн шатар сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татдаг нь цэнхэр гаригийн топ их мастерууд оролцдог London Chess Classic тэмцээн юм.

2011 оны 12 сарын 3-12 хооронд болсон 3 дахь удаагийн тэмцээнд ОХУ-ын их мастер, экс дэлхийн аварга Владимир Крамник 8 тоглолтоос 4 хожиж, 4 тэнцэж нийт 16 оноогоор (хожил-3 оноо, тэнцээ-1 оноо, хожигдол-0 оноо) аваргаллаа. Удаах байрт алдарт Каспаровын шинэхэн шавь АНУ-ын их мастер Хикару Накамура, гуравдугаарт өмнөх 1 болон 2 дахь тэмцээний аварга, дэлхийн чансааг манлайлагч Норвегийн их мастер Магнус Карлсен орлоо.

Тэмцээний дүн

 Final Standings

No

Name

                           

Win Draw Loss Score  Tie break Rating TPR
1

Kramnik

Vladimir

4 4 0 16.0 2800 2935
2

Nakamura

Hikaru

4 3 1 15.0 2758 2888
3

Carlsen

Magnus

3 5 0 14.0 2826 2879
4

McShane

Luke J

3 4 1 13.0 2671 2853
5

Anand

Viswanathan

1 6 1 9.0 black win 2811 2740
6

Aronian

Levon

1 6 1 9.0  white win 2802 2741
7

Short

Nigel D

1 3 4 6.0 2698 2613
8

Howell

David W L

0 4 4 4.0 2633 2570
9

Adams

Michael

0 3 5 3.0 2734 2499