Нээлттэй самбар
- erka : goviin gruopiin iher bers klubiin neremjit temtse 5 sariin 4,5,6 nd bolno 88074444
- Тэнүүн : Дүнг байрлуулав: «link»
- AminErdene : osworiin ulsyn awargiin 8s dooshih jagsaaltyg yaaj harah weee
- Тэнүүн : МоШХ ны албан ёсны веб сайт руу хандана уу
- batbaatar : usvuriin ua-iin onoolt yaj harah ve
- batbaatar : usvuriin ulsiin avragin temtseenii 3 udruun onoolt hariy
- erka : Dovdon bagshaa horvoogiin munh busiig uzuulsend gunee emegnel ilerhiilie
- Даваас : Энэ сайт ажлаад эхэлчихсэн юм байна. Амар амар.
- erka : shatriin program suulguulna
- erka : sar shiniin mend
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид бичиж болно
Шинэ сэтгэгдлүүд
- Ирээдүйн одод тодров
-
31.03.2012 23:23
Ирээдүйн одод тэмцээнд амжилттай оролцсон бүх шатарчиддаа баяр хүргэе :D
Гэр бүл-2012
- Details
- Нийтэлсэн: МӨШКХ , 2012 оны 1-р сарын 28, Бямба 21:52
Монгол улсад зохиогдож ирсэн шатрын олон төрөл тэмцээнүүдийн нэг болох гэр бүлийн гишүүд нэг баг болон хоорондоо өрсөлддөг "Гэр бүл" шатрын тэмцээн уламжлал ёсоор 6 дахь удаагаа зохиогдох гэж байна. Тус тэмцээн зохиогдож эхэлснээсээ хойш олон түмэн болон шатар сонирхогч гэр бүлүүдийн талархлыг хүлээсэн тэдний хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг болж чадсан билээ. Энэ удаагийн тэмцээн нь Уран нүүдэл шатрын клуб дээр 2-р сарын 18, 19-ний өдрүүдэд зохиогдох гэж байна. Удирдамжийг доор хавсаргав. Гэр бүл -2012 тэмцээний удирдамж Гэр бүлийн хэмжээнд шатрын спортыг хөгжүүлэх ,эцэг эхчүүдийн хооронд харилцан бие биенээсээ туршлагаа солилцох, шатарчин гэр бүлүүдийн найрсаг уур амьсгал үүсгэхэд уг тэмцээний зорилго оршино. Тэмцээн 2012 оны 2-р сарын 18,19-ны өдрүүдэд 3,4-р хорооллын Дүүхээ төвийн Уран нүүдэл шатрын клуб дээр болно. Тэмцээний бүртгэл 2-р сарын 18-ний 9,30 аас бүртгэж 10,00 цагт тэмцээн эхэлнэ. Багийн бүрэлдэхүүн нь 2 хүний бүрэлдэхүүнтэй аав (ээж, эмээ, өвөө, ах эгч) , хүү (охин, дүү, ач, зээ) байх бөгөөд багийн бүрэлдэхүүний нэг хүн нь 18 наснаас доош байх ёстой. Тэмцээн Щвейцарь системээр 6-7 өрөг тоглох бөгөөд цагийн хяналт талдаа 30-40 мин байна.
- Тэмцээний шагнал: 1-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал 2-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал 3-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал.
- Мөн тусгай 1 байр шагналтай
- Тэмцээний хураамж 20000₮
- Ивээн тэтгэгчээс 200.000₮
Монголын өсвөрийн Шатарчдын Клубүүдийн Холбоо

