Баяр хүргэе!

Нийтлэгдсэн 2013 оны 5 сарын 1, Лхагва гариг, 22:06
Бичсэн МӨШКХ

2012-03-27 13.56.44болдооДөрөвдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд Румын улсын Яси хотноо болсон Сонирхогчдын шатрын ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн ангилалд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын тамирчин, шатрын спортын дэд мастер Баярсайханы Янжинлхам /17 настай, дасгалжуулагч олон улсын мастер Н.Баттулга/ алтан медаль, эрэгтэйчүүдийн ангилалд "Хан Алтай" клубын тамирчин, шатрын спортын дэд мастер Эрдэнэпүрэвийн Болдоо /14 настай, дасгалжуулагч их мастер Д.Шаравдорж/ хүрэл медаль тус тус хүртэж монголын шатарчдын чадал чансааг харуулсан сайхан амжилтын эзэд болцгоов. Амжилт гаргасан тамирчид, багш дасгалжуулагчдад спортын өндөр амжилт хүсэе!

МӨШКХ