МӨШКХ Мэндчилгээ
- Бичсэн: MongolChess Нийтэлсэн: Даваа, 28 11-р сар 2011 14:35
Ta бүхний энэ өдрийн амар амгаланг эрье. Монголын Өсвөрийн Шатарчдын Клубүүдийн Холбоо mongolchess.com той хамтран ажиллах гэрээ байгуулж үүнээс хойш манай холбооны бүх мэдээ мэдээллүүд уг сайтаар цацагдах боллоо. Мөн Монголд төдийгүй дэлхий дахинд болж буй шатрын бүхий л үйл ажиллагааг мэдээллэхийг эрмэлзэх болно. МӨШКХ оос олон талт үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд шинээр шилдэг өсвөрийн шатарчдын гран-при тэмцээн зохион байгуулж, жил бүр шилдэг өсвөрийн шатарчин шалгаруулж 1000$ шатраар шагнах бөгөөд шалгаруулалтыг тус холбооний гишүүн багш, дасгалжуулагч нарын саналаар шийднэ. Уг сайтад манай холбооны шинэчлэн найруулсан дүрэм гарсан бөгөөд 2012 оны өсмөрийн шатарчдын УАШТ ний үеэр болох их хурлаараа батлах болно. Мөн 2012 онд зохиогдох тэмцээнүүдийн календарь, холбооны товч танилцуулга сонирхоно уу. Энэ өдрүүдэд Бразиль улсад болж байгаа өсвөрийн шатарчдын ДАШТнд манай улсаас 17 шатарчин оролцож байгаа бөгөөд тэдэнд амжилт хүсэж, wycc2011.com оор орж тэдниий тухай үзнэ үү. Chess-results.com оор Монгол улсад зохиогдож байгаа тэмцээнүүдийн дүн шууд гарч байгаа нь бас нэг дэвшил бөгөөд СМ С.Ган-Одод холбооныхоо зүгээс талархал илэрхийлье.
МӨШКХ ны тэргүүн Т.Сумъяа
Shenzhen-2011 Fide Women Grand Prix
- Бичсэн: MongolChess Нийтэлсэн: Мягмар, 06 9-р сар 2011 09:30
Манай улсын эмэгтэй шатарчдын номер нэг тамирчин их мастер Б.Мөнгөнтуул Хятад улсыг өчигдөр зорилоо.
Тэрбээр FIDE-гийн эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний энэ оны хоёр дахь цувралд оролцохоор мордож буй нь энэ.
Шинжань хотноо өнөөдөр эхлэх уг тэмцээн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм. Эл тэмцээнд дэлхийн шилдэг 12 шатарчин оролцох бөгөөд тэд тойргоор тоглоно. Гурав дахь цуврал ирэх сарын 8-24-нд ОХУ-ын Нальчик хотноо болох юм.
Харин 2012 онд болох гурван цуврал нь Турк, Армян, болон Орост болохоор товлогдоод байгаа билээ.
С.Туул http://www.niigmiintoli.mn/
Булган-2011
- Бичсэн: MongolChess Нийтэлсэн: Баасан, 02 9-р сар 2011 10:36
Чин Ван Ханддоржийн нэрэмжит “Булган-2011” шатрын тэмцээн 2011 оны 09 сарын 10-12 –ны өдрүүдэд Булган аймгийн төв Булган хотод амжилттай болж өндөрлөлөө.
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл санаачлагаар 4 дэх удаагаа зохиогдож буй энэ тэмцээнд УБ хот, Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор аймгуудаас нийт 200 орчим шатарчид оролцож, оюун ухаанаа уралдуулсан байна.
"Ёсөн сарын нэгэн-2011" тэмцээн
- Бичсэн: MongolChess Нийтэлсэн: Пүрэв, 25 8-р сар 2011 21:11
"Есөн сарын нэгэн-2011"18 хүртэлх насны өсвөрийн шатарчдын тэмцээнийг 2011 оны 9 сарын 03-04-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохион явууллаа. Цаашид жил бүр уламжлал болгон зохиож байх юм. Ерөнхий зохион байгуулагч : Монгол туургатны "Урамтай шатар" холбоо,
Хамтран зохион байгуулагчид: "МИАТ" ХК, "Пуск дро инженеринг" ХХК болон бусад.
Тэмцээний дүн:
Охид: 7 нас | 9 нас | 13 с дээш
Өсвөрийн ДАШТ-2011
- Бичсэн: MongolChess Нийтэлсэн: Лхагва, 24 8-р сар 2011 08:20
Тамирчид, клубын эрхлэгчид, багш нар, эцэг эхчүүдийн анхааралд!More Articles...
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post



