Олон улсын шатрын 7 р их наадам. ОХУ. Буриад
- Нийтэлсэн: Лхагва, 13 7-р сар 2011 17:46
Монголын тулгар төр байгуулагдсаны 100 жил, Ардын хувьсгалийн 90 жилийн ойн өмнө ОХУ -ын Буриад улсад 6 сарын 27 ноос 7 сарын 8 нд болсон Олон улсын шатрын 7-р их наадамд Эрдэнэдорж дасгалжуулагчтай өсвөрийн 26 шатарчид амжилттай оролцоод өнөөдөр ирлээ.
Өсвөрийн 12 насны ангилалд Ирээдүй клубийн тамирчин Цогбаярын Бат -Эрдэнэ/8/ хожигдолгүйгээр 1- р байр эзэлж алтан медаль, 10 насны ангилалд Цэцэн нүүдэл клубийн тамирчин Бат-Эрдэнийн Оюунсувд/7,5/ мөнгөн медаль, 12 насны ангилалд Цэцэн нүүдэл клубийн тамирчин Батмөнхийн Оюударь/6/, 8 насны ангилалд Болдбаатарын Тэнгис/6,5/ хүрэл медаль хүртлээ. Цэцэн нүүдэл клубийн тамирчин Энхтөвшиний Анударь , Цагаанбэрс клубийн тамирчин Мөнхбаярын Цэцэнбилэг нар шагналт 5 р байр эзлэв. Мөн Олон улсын өндөр зэрэглэлийн шатарчдын нээлттэй тэмцээнд Цэцэн нүүдэл клубийн тамирчин Цэдэвээгийн Лхавгасүрэн шагналт 5 р байранд ороод ирлээ. Тэмцээнд оролцсон бүх шатарчидаа дахин өндөр амжилт гаргаж тив дэлхийд Монгол улсынхаа нэрийг мандуулж явахыг хүсэн ерөөе. Сайхан наадацгаарай,,,,
Ц.Цогбаяр
http://www.shatarchess.ru/component/k2/item/546-7_baikal.html
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post



