Шатрын Номнууд
- Р.Санжаажамц Монгол шатар 1936
- М.Юдович Шатар тоглолтын үндэс (Орчуулсан Р.Цэрэнжав) 1956
- БНМАУ-ын шатрын кодекс
- Ш.Пүрэвжав Шатар 1963
- Н.Намжил Шатар 1970
- П.Жигжидсүрэн,М.Загдрагчаа Шилдэг өргүүд 1971
- Н.Намжил Шатар өөрөө сурах 1973
- Ш.Пүрэвжав Шатрын гарааны онолын үндэс 1973
- С.Чимэдцэрэн Шатрын бодлого,этюдийн онол 1975
- 100 бодлого (эмхтгэгч С.Дамбадаржаа, Даланзадгад) 1975
- Ж.Хулгана Шатар 1976
- Ш.Пүрэвжав Шатар тоглолтын төгсгөлийн үе 1977
- М.Рудин Гайхамшигт квадратаас шатарт 1978
- Ю.Авербах Дэлхийн арван аварга (орч.Т.Жамбал,Ж.Артөр) 1978
- Ш.Пүрэвжав,Д.Жанцан Шатар тоглолтын дунд үе 1980
- А.Котов Шатарчны сэтгэхүйн нууц(орч.Ж.Пүрэвсүрэн,Д.Ламжав) 1987
- Н.Намжил Алдарт шатарчин Р.Санжаажамц 1988
- Ш.Пүрэвжав Монголын шатрын түүхэн замнал 1989
- Ж.Лхагва,Ц.Данзан Шатар 1990
- С.Чимэдцэрэн Хүүхдийн бодох шатар 1995
- С.Чимэдцэрэн Шатрын уран сайхны хайгуулд 1997
- П.Гүррагчаа Шатрын бодлого,этюд (Налайх) 1999
- Д.Сэржмядаг “Шатар-I” (сурах бичиг) 2000
- А.Кобленц Шатарчны дурсамж (орч.Д.Дамдин) 2000
- Л.Тогоохүү Бяцхан талбайд … 2001
- Х.Сүрэндорж Сэтгэлд гал байхад … 2001
- Б.Блюменфельд Шатар тоглох аргаас (орч. А.Нэргүй) 2001
- Л.Абрамов Нүүдэл бүхэн учиртай (орч.Ж.Лхагва) 2001
- Ч.Хүрэлбаатар Эртний энэтхэг хамгаалалт 2002
- Г.Чилхаасүрэн Шатрын уран сайхны нүүдэл 2002
- А.Котов Шатар тоглох эрдэм (орч.Ж.Лхагва,Л.Мандах) 2002
- А.Суэтин Сайн шатарч болох зам (орч.Д.Дамдин) 2002
- В.Зак Шатар эхлэн суралцагчдад (орч.Эрдэнэбаяр) 2002
- Эм.Ласкер Шатрын сурах бичиг (орч.Я.Дүгэр) 2002
- А.Ройзман Шатрын гарааны 500 алдааны үлгэр (орч.Ш.Төрбат) 2002
- Х.Сүрэндорж Их мастерын алдарт хүрэх зам 2002
- М.Чимэддорж Нэрт шатарчны хувь заяа 2002
- Г.Чилхаасүрэн Шатрын сурах бичиг 2003
- А.Суэтин Шатарчны бэлтгэл (орч.Ж.Лхагва,А.Нэргүй) 2003
- С.Иващенко Шатрын урлаг (орч.С.Болдбаатар) 2003
- Л.Төгстэнүүн 2002-2004 онд зохиогдсон дотоод,гадаадын
өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн дүн,өргүүд,
алдартай этюдүүд,гарааны алдаа,комбинаци
рейтингээ бодох аргачилал зэрэг материалуудыг
цуврал болгон хэвлэсэн 70 гаруй товхимол - Ч.Даваасүрэн Хүүхэд залуучуудад зориулсан шатрын 500 “бодлогын” түүвэр 2003
- А.Суэтин Гараанд хэрхэн тоглох вэ? (орч.Ж.Лхагва) 2004
- Ч.Хүрэлбаатар Гарааны урхи 2005
- Ч.Хүрэлбаатар Гамбит 2005
- С.Чимэдцэрэн Шатрын бодлогын хураамж (өврийн ном-I) 2005
- И.Майзелис Шатар (орч.-П.Эрдэнэбаяр) 2005
- Г.Чулуун,Р.Энхбат Шатар ба шатрын математик 2005
- Л.Тогоохүү Жижигхэн зохиомж (бяцхан эмхтгэл) 2005
- Г.Чилхаасүрэн Шатрын төгсгөлийн онол 2005
- Н.Крогиус Төгсгөлийн хуулиуд (орч.-Ж.Лхагва) 2005
- Д.Сэржмядаг “Шатар-II” 2005
- Ш.Батбилэг Шатрын сурах бичиг 2005
- Д.Жанцан,Г.Пүрэв Шатар тоглох тулгуур ном 2005
- Б.Чогсомжав Дэлхийн аварга шатарчдын уран тоглолтын 2005 шилдэг хожлууд
- С.Чимэдцэрэн Уран нүүдлийн этюд (өврийн ном-II) 2006
- А.Ванчин Шаг,дуг,цод 2006
- Г.Лхагвасүрэн Түүвэр бодлогууд 2006
- Ч.Хүрэлбаатар Легалийн мад 2006
- Ж.Цогтсугар,Н.Амар-баяр, Цодгор хүү шатрын хаадын ордонд 2006 Н.Амаржаргал,
- В.Н.Панов,Я.Б.Эстрин Шатрын гараа (Орч.Я.Дүгэр,Ж.Баасандаш) 2006
- М.В.Блох Комбинацийн урлаг (өврийн ном-III) (орч.С.Чимэдцэрэн,Л.Тогоохүү) 2007
- Г.Чилхаасүрэн Шатрын тоглолтын дунд үе 2007
- П.Жигжидсүрэн,Я.Дүгэр Шатрын тактик 2007
- П.Жигжидсүрэн,Я.Дүгэр Шатрын стратеги 2007
- П.Жигжидсүрэн,Я.Дүгэр Цугцванг 2007
- П.Жигжидсүрэн Зөв нүүдлийг ол 2007
- Д.Хүү, И.Санаасайн Шатарчин хүү 2007
- М.Попова,В.Манаенков Шатар тоглож сурцгаая (орч.Ж.Мөнхбаяр) 2008
- Я.Дүгэр Домогт шатарчин Бобби Фишер 2008
(“Таван цагариг” сонины 2006 оны 37 дугаарт Л.Тогоохүү нийтлүүлсэн мэдээллээ 2008 оны 7-р сард шинэчлэснийг ашиглав)
Л.Тогоохүү Цахим ном
2001 онд "Тоонот принт" ХХК ий үйлдвэрт хэвлэсэн 4 хэвлэлийн хуудас хэмжээтэй "Бяцхан талбайд...." хэмээх номоо үргэлжлүүлж шинэ зууны эхний арваад жилд туурвисан зарим бүтээлээрээ баяжуулснаа шатар сонирхогчдын хүртээл болгох, хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор энэхүү электрон номыг бичлээ. Номын анхны бүтцийг үндсэнд нь хадгалж 30 гаруй жилийн хугацаанд зохиосон бодлогуудаас 200 шахамыг 1. Ердийн бодлогууд, 2. Этюд болон бусад, 3. Миниатюр, 4. Хамжаа мадын бодлогууд гэж ангилан авсан бөгөөд цаашид гадаадын олон арван уралдааны хүлээгдэж буй дүн гарсны дараа тодорхой хугацаанд нэмэлт хийх болно.
5 хэсэгт шатрын бодлого зохиомжийн зарим сэдвийн товч тайлбар, бодлого бодох зөвлөгөө зэргийг оруулав.
17 р жарны "Тийн урвагч" хэмээх төмөр бар жилийн хаврын тэргүүн сар /2010 оны 2 р сар/
Л.Тогоохүү
Цахим номыг унших
Шатар тоглож сурцгаая
Номны нэр: Шатар тоглож сурцгаая
Зохиогч / Зохиолч: орчуулагч Ж.Мөнхбаяр
Агуулга: Шатар анх тоглож сурах хүмүүс болон шатрын спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд багачуудад зориулан орос хэлнээс орчуулан гаргасан.
Хэвлэсэн он: 2008 он, 2 дахь хэвлэл 2010он
Хэвлэсэн газар: “Тоонот принт” хэвлэлийн үйлдвэр
Формат /хэмжээ/ : А5
Хуудсны тоо: 85
Номны үнэ: 3500₮
Борлуулж буй дэлгүүрүүдийн нэрс: Интерном, Билэг их дэлгүүр, Багшийн Их сургуулийн ард байрлах TIME төв АЗ Хур ноиын дэлгүүр /2010,03/
Зохиогчийн утасны дугаар: 8883-0485 /Ж.Мөнхбаяр/
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post