Т.Батчимэг: Эрэгтэйчvvдтэй тоглосноор ур чадвар ахина гэж боддог
http://www.uukhai.net/index.php?mcmodule=news&newsid=722&finds=&finds=
Тэгвэл тэдний буухиаг vргэлжлvулж "Grandmaster" цолтны эгнээг тэлэх магадлалтай авьяаслаг залуу шатарчид хэд хэд бий. Тэдгээр залуусын нэг болох ОУМ Тєвшинтєгсийн Батчимэгтэй ярилцсан юм.
-АНУ-д суралцах хугацаандаа эмэгтэйчvvдийн их мастерын хоёр балл биелvvлсэн гэж сонссон. Тэнд хэрхэн тоглож байснаа сонирхуулаач?
-2004 онд Мэрилэнд мужийн Балтимор хотноо их сургуульд суралцахаар АНУ-ыг зорьсон. Тэнд сурахын зэрэгцээгээр шатрын тэтгэлэгт хєтєлбєрт нь хамрагдаж байсан юм. Бvрэлдэхvvнд нь хоёр их мастер, хоёр ОУМ тоглодог манай UMBC коллежийн шатрын баг Америкийн их дээд сургуулиудын дунд хvчтэйд тооцогддог. Зун нь хичээл амрахад Сан-Францискод ирээд байсан Ц.Батсайхан багштайгаа уулзахаар очоод сургууль руугаа буцаж яваагvй. Бид хоёр ярилцаж байгаад шатрынхаа бэлтгэлийг тvлхvv хийж, тэмцээн уралдаанд аль болох олон оролцож байя гэж шийдээд сургуулиа шилжvvлсэн юм. Єєрєєр хэлбэл бэлтгэл сургуулилтаа зєв системтэй хийх, амжилт гаргахын тулд надад зайлшгvй дасгалжуулагчийн хэрэг байсан. Ингээд 2006 оны гуравдугаар сард шилдэг эрэгтэй 40, эмэгтэй 20 шатарчин оролцсон АНУ-ын аварга шалгаруулах шигшээ тэмцээнээр эмэгтэй их мастерын анхны баллаа авахын зэрэгцээгээр ОУМ-ын нормыг биелvvлсэн. Тэр тэмцээнд би Хулио Бессера, Александр Фишбейн, Крейман гэсэн гурван эрэгтэй их мастерыг хожиж, орос гаралтай Борис Гулько гэдэг гроссмейстертэй тэнцсэн юм. Дараа нь Дэлхийн аварга Жужа Полгарын нэрэмжит 21 хvртэлх насны бvсгvйчvvдийн нээлттэй тэмцээнд тvрvvлсэн юм байна. Харин хэдэн сарын дараа "World Open" тэмцээний "А" ангилалд есєн єргєєс 5.5 оноо авч, их мастерын хоёр дахь баллаа авсан. Энэ тэмцээнд зургаан эрэгтэй их мастертай тоглосноос дєрвийг нь хожиж, хоёртой нь тэнцсэн. "World Open" нь ОХУ, БНХАУ, Энэтхэг зэрэг орнуудаас хvчтэй тамирчид ирж оролцдог, АНУ-д зохиогддог шатрын хамгийн том тэмцээн гэхэд болно.
-АНУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчvvдийн тэмцээнд хэрхэн оролцож байв?
-Уржнан дєрєв, ноднин тавдугаар байрт орсон. А.Затонских мэтийн томчуудыг нь хожоод байдаг хэрнээ єєрєєсєє харьцангуй сулавтар чансаатай хvмvvст хариуцлага алдан хожигдсоноос болж, хараахан медаль авч амжаагvй.
-Эдгээр тэмцээнvvдэд ямар клубийн нэрийг гарган тоглож байв?
-Сан-Франциско “Мечаникс” гэдэг клубийн нэр дээр тоглож байсан. 1914 онд байгуулагдсан эртний клубvvдийн нэг юм билээ.
-Сэм авгынхан олимпиадад хvчтэй єрсєлддєгийг шатар сонирхогчид сайн мэднэ. Харин дотор нь орж тогоонд нь буцалж явсан хvний хувьд АНУ-ын шатрын хєгжил ямархуу тvвшинд байдаг талаар сонирхуулахгуй юу?
-АНУ-д ойролцоогоор 200 мянга орчим хvн шатраар хичээллэдэг гэсэн тооцоо бий. Ялангуяа сvvлийн жилvvдэд хурдацтай хєгжиж байгаа. Хамгийн сvvлийн жишээ татахад л АНУ-ын эмэгтэй шатарчид сvvлийн хоёр олимпиадад багаараа хvрэл медаль авсан. Шилдэг шатарчдаас нь нэрлэвэл дэлхийд эхний 25-д ордог Гата Камский, Александр Онищук, Юрий Шульман, Александр Шабалов нар байна. Эмэгтэйчvvдээс Анна Затонских, Ирина Круш нарын хvчтэй шатарчидтай. Ингээд харвал ихэвчлэн АНУ-д цагаачлан гарсан хvмvvс байгаа биз. Гэхдээ сvvлийн vед авьяаслаг шинэ залуу тамирчид хvчтэйгээр тvрэн гарч ирж байна. Тухайлбал АНУ-д тєрж єссєн, япон гаралтай Хикару Накамура гэдэг 22 настай их мастерыг "Шинэ Фишер" гэлцэх болсон. Тэнд ихэнх тэмцээн швейцарь системээр зохиогдоно. Эрэгтэй эмэгтэйчvvд нь холилдож тоглодог учраас эмэгтэйчvvдийн хувьд ур чадвар нь ахихад ихээхэн тvлхэц болдог гэж би боддог.
-Монголдоо бvрмєсєн ирэв vv, эсвэл буцаад явах уу?
-Ерєнхийдєє эндээ байх тєлєвлєгєєтэй. Дундуур нь хэсэг хугацаагаар Америк яваад ирж магадгvй. Тэнд асар их єрсєлдєєнтэй учраас шатарчид нь хэн нэгний дэмжлэгийг авахад хэцvv. Харин манайд нэг vеэ бодвол шатрын спортыг ойлгодог болж, єсєх ирээдvйтэй залуу тамирчдаа дэмждэг болж. Энэ дашрамд надад тусалж дэмжиж ирсэн байгууллага хувь хvмvvст, тэр дундаа "Мобиком" корпорацийнхандаа баярлаж буйгаа илэрхийлье.
-Ирээд дандаа эрэгтэйчvvдтэй тоглосон байх аа?
-Манай шатарчид ур чадвар сайтай, онцлог тоглолттой учраас аль болох эрэгтэйчvvдтэй олон тоглох нь надад ашигтай. Ирээд "Ам угтуул-2009" тэмцээний их шєвєгт шалгарсан. Шєвгийн дєрєвт Б.Хатанбаатар ахад амлуулж хожигдсон. Тэгээд III-IV байрыг спортын мастер М.Гvнбаяртай хувааж эзэлсэн. Мєн "Мончесс" гранпри тэмцээний эхний шатыг долоон єргєєс 4.0 оноотой дуусгасан. Хамгийн сvvлд УАШТ-ий хагас шигшээд эрэгтэйчvvдийн ангилалд тоглоод шигшээд ялгарч чадаагvй. Уг нь би найман тавилын дараагаар тэргvvлж явсан юм. Гэтэл сvvлийн гурван єрєгтєє Ц.Батчулуун, М.Гvнбаяр нарт хожигдож, нэг тэнцсэнээр финалын шатанд оролцох боломжгvй болсон. Ердєє л хагас оноо дутсан л даа. Харин ирэх жил олимпиадад оролцох эрхээ авахын тулд эмэгтэйчvvдийн УАШТ-дээ тоглоно.
-Одоо Филиппинд болж буй Азийн АШТ-д яагаад оролцоогvй юм бэ?
-Би одоохондоо АНУ-ын шатрын холбооны харъяалалтай. Тэнд тэмцээн уралдаанд оролцохын тулд татвар тєлж, холбооных нь нэрийн ємнєєс тоглодог юм. Тиймээс тив, дэлхийн чанартай тэмцээнд Монгол улсаа тєлєєлєн оролцох боломжгvй болчихоод байна. Харъяаллаа солиулах хvсэлтээ FIDE-д гаргачихсан байгаа. Гэхдээ аравдугаар сараас нааш энэ асуудал шийдэгдэхгvй байх.
-Америк явахынхаа ємнє насанд хvрэгчдийн УАШТ-ээс медаль авсан шиг санагдана?
-Тийм. 2002 оны эмэгтэйчvvдийн улсын аваргаас хvрэл медаль хvртэж байсан. Тэр vед Б.Анхчимэг тvрvvлж байлаа.
-Тэгвэл єсвєрийн УАШТ-ээс хичнээн медальтай вэ. Гол єрсєлдєгч чинь хэн байв?
-Б.Мєнгєнтуул бид хоёр нэг насанд тоглодог байлаа. 1996, 1997 онд тvvнд хожигдон мєнгєн медаль авч байсан бол 1998-2000 оны хооронд гурван жил дараалан гол єрсєлдєгчєє хожсон. Нийтдээ єсвєр vеийн улсын аваргын таван алт, гурван мєнгєн медальтай.
-"Мончесс"-ийн Ц.Батсайхантай багш шавийн барилдлагатай болсоор хэдэн жил болж байна вэ?
-Миний анхны багш бол аав. Харин "Мончесс" клубийг 1998 онд анх байгуулагдахад Ц.Батсайхан багшийн шавь болсон.
-"Global chess-2009" тэмцээн єєрийн чинь хувьд их мастерын болзлыг биелуvлэх нэг боломж. Одоогоор ямар амжилттай явна даа?
-Эхний єрєгтєє Данийн ОУМ Т.Соренсен, хоёрдугаар тавилдаа их мастер Б.Хатанбаатар ахтай тус тус тэнцсэн. Нийт 10 єрєг тоглохоос 6.5 оноо авбал их мастерын болзлыг биелvvлэх учиртай.
-Одоо чансаа чинь хэд байгаа вэ?
-Олон улсын рейтинг 2286. Их мастер цолтны рейтингийн доод хэмжээ нь 2300 байдаг. Хэрэв энэ тэмцээнд сайн тогловол баллаа ч биелvvлж, чансаагаа ч 2300-гаас давуулах боломжтой. Сvvлийн 5-6 жил Монголдоо огт тэмцээнд ороогvй тул дотоод рейтинг маань харьцангуй бага байгаа.
-Орчин vеийн шатрыг компьютерийн бэлтгэлгvйгээр тєсєєлєх аргагvй болсон. Компьютертай хэр их тоглодог вэ?
-Тэр бvр тоглоод байдаггvй, багш маань л компьютер ашигладаг. Ер нь тэгээд компьютерийг зєв ашиглахгvй бол тоглолт эвдэх аюултай.
-Ингэхэд Сан-Францискогийн их сургуулийг ямар мэргэжлээр тєгссєн бэ. Мэргэжлийнхээ ажлыг хийх тєлєвлєгєє байна уу?
-Биотехнологийн чиглэлээр сургуулиа дvvргэсэн. Гэхдээ єєртєє тодорхой зорилт тавин ажиллаж байгаа учраас нэг хэсэгтээ шатраараа дагнана. Тийм ч учраас єдєр бvр 10.00-18.00 цагийн хооронд шатрынхаа бэлтгэлийг базааж байгаа.
-Танай гэр бvлийнхэн бvгдээрээ шатар тоглодог. Одоо тэднээс хэн хэн нь шатраа тоглож байна вэ?
-Манай євєє зохиолч Б.Нямаагийн бvх хvvхдvvд шатар тоглодог. Н.Тєвсанаа ах ФМ, Н.Тєрбат ах спортын мастер, Н.Тунгалаг эгч ФМ цолтой. Мєн талийгаач Н.Тємєрхуяг ах маань ОУМ цол хvртэж явсан. Ганцхан манай аав Н.Тєвшинтєгс л шатар хєєгєєгvй. Хэдий тийм ч аав шатрын I зэрэгтэй, бид нарыг бvгдэд шатар зааж єгсєн юм. Одоо манай эгч ОУМ Т.Батцэцэг, ах спортын мастер Т.Батзориг нар шатраа тоглохоо больсон. Эгч Бээжин дэх ЭСЯ-нд ажиллаж байгаа бол ах МVОНРТ-д ажилладаг.
Р.Манлай
Дугаар 40/846/
ТАВАН ЦАГАРИГ
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post