Б.Гүндаваа: Улсын Их Хурлын дарга нэг нүүе гээд дуудна л даа

http://daily.pixel.mn/modules.php?name=News&file=print&sid=16533

Саяхан болж өнгөрсөн шатрын улсын аварга шал гаруулах насанд хүрэгчдийн тэмцээний алтан медальт, өдгөө 19 нас тай шатарчин Б. Гүндаваатай уулзаж ярилцлаа.

-Анхны олон улсын тэм цээндээ хаана оролцож байв?

-ОХУ-ын Москва хотод анхны олон улсын тэмцээн дээ оролцож байлаа. Хүүхдийн тэмцээн байсан юм. 1998 он байх аа.

-Хэн шатар зааж өгсөн бэ. Эсвэл харж бай гаад сурсан уу?

-Миний аав анх нүүдэл зааж өгсөн юм. Тэгэхэд би таван настай байсан. Аав маань Өвөрхангай аймгийн харьяат. Шатар сонирхогч л доо.

-Энэ жил улсын аварга цол хүртлээ. Хэдэн өрөг тоглож, хичнээн хожиж энэ цолонд хүрсэн бэ?

-Энэ жилийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд 16 шатарчин оролцсон. Ингээд тойргийн журмаар тоглож, би найман хожил, долоон ни чээтэй тэргүүн байрт шалгар сан. Нэг ч хожигдоогүй л дээ. Ер нь улсын аварга маш ширүүн өрсөлдөөнтэй бол сон. Шинэ хүмүүс ч их орол цож, эн тэнцүү тоглосон доо.

-Улсын аваргын хэд дэх медаль вэ?

-Алтан медаль анх удаа авлаа. Хоёр жилийн өмнө мөнгөн медаль авч байсан.

-Ойрын өдрүүдэд ямар тэмцээн хүлээж байна?

-Олон улсын хоёр тэм цээн байгаа. Эхнийх нь ирэх аравдугаар сард Бээжин хо­тод болох дэлхийн оюуны спортын анхдугаар их наа дам. Харин арван нэгдүгээр сард дэлхийн шат рын 38 дахь удаагийн олим пиад Германд болох юм. Эдгээр тэмцээ нүүдэд оролц о хоор бэлтгэлээ хийж эхэл сэн.

-Бээжинд болох тэмцээн ямар журмаар явагдах юм бол?

-Оюун ухааны спортын дөрвөн төрлөөр болох юм байна лээ. Шатрын төрөлд оролцох тоглогчид 10 багц медалийн төлөө оюун ухаа наа уралдуулна. Дотроо түр гэн, сонгодог, хурдан, багийн, хувийн гээд олон төрлөөр зохион байгуулагдах юм гэсэн. Миний хувьд улсын аваргад түрүүлсэн тул сон годог төрөлд оролцох эрхээ авсан гэж бодож байгаа. Гэхдээ манай шатрын холбоо ноос удахгүй сонгон шалга руулалт хийх болов уу. Тэ гээд улсынхаа шигшээ багийг эцэслэн бүрдүүлэх байх.

-Шатрын олимпиадад өмнө нь оролцож байсан билүү?

-Хоёр дахь удаагаа оролцох гэж байна.

-Олимпиадын бэлтгэл эхэлсэн үү. Ямар зорилт тавиад байна?

-Саяхан улсын аварга дууслаа. Тиймээс багахан хугацааны амралттай байна. Удахгүй график гаргаад бэлт­гэлээ эрчимтэй хийж эхэлнэ. Миний хувьд анх оролцсон олимпиадаасаа их зүйл сур­сан. Насанд хүрэгчидтэй тог лосон анхны тэмцээн байлаа. Сурах юм ч их байсан. Өнөө жил их мастерын оноо авах, цаашлаад их мастерын бол зол хангах зорилготой энэ удаагийн олимпиадад орол цоно.

-Таны олон улсын чансаа хэд байна?

-Олон улсын чансаа маань нэлээд өсч байгаа. Одоо 2357 байна. Ирэх дол ду гаар сарын эхээр улирлын бодолт явагдаж 100 оноо нэмэгдэх болов уу. Тэгэхээр их мастерын чансаанаас 43 оноо дутаж байгаа юм. Олон улсын рейтинг нь 2500 байхад их мастерын болзол хангадаг л даа. Гэхдээ шилдэг их мастеруудтай сайн тоглож байж оноогоо нэмнэ шүү дээ.

-Дотоод чансаа…

-Монголын цолоор бол Олон улсын хэмжээний мастер болсон. Олон улсад бол дэлхийн шатрын холбооны мастер. Улсаа тэргүүлж байгаа.

-Та ямар тактикаар тог лодог вэ?

-Шатарчин бүр хувийн тактиктай. Миний хувьд голчлон довтлох тактик боловсруулж тоглодог. Гэхдээ нөх цөл байдалд тааруулан хам гаалах, довтлохоо шийднэ л дээ. Ер нь хувь хүний зан чанараас хамаарч тоглолтын арга барил нь илэрдэг юм. Түрэмгий ч юм уу, огцом шийдвэр гаргадаг хүмүүс ихэвчлэн довтлогчид байдаг гэх юм уу даа.

-Их мастер болоход хувийн амьдралд их өөрчлөлт гарна биз?

-Гаралгүй яахав. Их мастер хүмүүс тодорхой хэмжээ ний хөнгөлөлт эдэлдэг. Ихэнх тэмцээнд хураамжгүй оролцуулна. Мөн зарим тэмцээний үеэр зохион байгуу­лагчид их мастеруудын байр, хоолыг даах тохиолдол бай даг. Тэгэхээр их мастер гэдэг бол хүндтэй цол л доо, ша тарчин хүнд.

-Олимпиадад хэдүүлээ оролцох вэ?

-Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван шатарчин явна. Энэ жил тэм цээ ний зохион бай­гуулалтад бага зэрэг өөрч лөлт орж, тоглох өргийн тоо багассан байгаа. Өмнөх жи­лүүдэд зур гаан шатарчин ордог байсан юм. Үндсэн дөрөв, хоёр нөөц тоглогчтой. Харин энэ жил нөөц тоглог чийн тоог нэг бол госон байна лээ. Тэгэхээр цөөхөн, шилдэг тоглогчид ирэх болов уу.

-Манай улсын шигшээ багийн дотоод төлөвлөгөө гарсан уу. Тодруулбал, та хэддүгээр ширээн дээр тоглох бол?

-Гаралгүй яахав. Төлөвлөгөө боловсруулж, хэрхэн тоглохоо шийдсэн л дээ. Эхний ээлжинд улсын авар гад хэддүгээр байр эзэлснээрээ сууна. Тэгэхээр би нэгдүгээр ширээн дээр сууна гэсэн үг.

-Хичээлдээ явж бай гаа юу?

-Уг нь “Шихихутуг” дээд сургуулийн Хууль, эрх зүйн ангийн гуравдугаар дам жааны оюутан. Гэхдээ тэм цээн уралдаан ихтэй тул энэ жилдээ чөлөө аваад байна.

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Шилдгүүдээс жишээ авбал дэлхийн аварга, их мас тер В.Крамник өдрийн 10 ца гийг зөвхөн бэлтгэлд зар цуулдаг юм. Миний хувьд хамгийн багадаа өдөрт найман цагийн бэлтгэл хийх хатуу зорилт тавьсан байгаа.

-Тоглолтын бэлтгэлээс гадна өөр төрлийн бэлтгэл хийдэг үү?

-Шатар чинь өөрөө спорт шүү дээ. Нэгдүгээрт сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байх ёстой. Мөн биеийн бэлтгэл хэрэгтэй. Хүмүүс ойлгохдоо тоглохыг чухал гэж боддог юм шиг байна лээ. Харин шатарчдад тоглохын зэрэгцээ сэтгэл зүй, биеийн бэлтгэл их чухал байдаг. Энэ бүгдийг хослуулж байж хожлын үр дүнг үзнэ. Түүнчлэн ном, сонин, сэтгүүлээс мэдээлэл авна.

-Та Монголынхоо шилдэг шатарчидтай нүүж үзсэн биз дээ. Харин шатар сонирхдог алдартай хүмүүс таныг тоглоё гэж гуйх юм уу?

-Хааяа гуйнаа. Улсын Их Хурлын дарга Д.Лүндээжанцан ах, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат ах нар нэг нүүе гээд дуудна л даа. Тэгээд өрөөнд нь ч юм уу, эсвэл гэрт нь тоглоно. Заримдаа Их тэнгэрт очиж тоглох үе бий. Тэнд очиж тоглохоор ихсай хан л даа. Уул хадаар аялаад элдэв зүйл ярилцаад салхинд алхах сайхан байдаг.

-УИХ-ын дарга сайн тог лоно биз?

-Сайн шүү.

-Та хожигдсон удаа бий юу?

-Хожигдож болохгүй шүү дээ. Лүндээ ах “Чи яс тогло. Надад хожигдох юм бол яаж цаашаа тоглох юм бэ” гэж хатуу шаардлага тавьдаг. Тиймээс худлаа тоглож бо лохгүй. Яс тоглоод л хождог. Ер нь шатар тоглодог хүн шу дарга байх ёстой. Шатарт хуурамч зүйл гэж байдаггүй.

-Бооцоотой тоглож байв уу?

-Хувь хүнтэй бооцоо та виад тоглосон тохиолдол цөөн дөө. Нэг үеэ бодвол шатрын спортыг дэмждэг хүн олон болсон. Одоогоор нэг тэмцээ ний шагналын сан дунджаар нэг сая төгрөг орчим байна. Энэ нь бидэндээ бол хангалт тай л даа.

-Та одоо аль клубт харьяалалтай байна. Улс шатарчдаа “тоож” байна уу?

-За даа, дутмаг юм шиг санагддаг. Бөх, бокс гэх мэт спортын бусад төрлөөр шигшээ баг байгуулсан бай даг. Харин шатрын шигшээ багийн гишүүн гэж улсаас санхүүжүүлж, улсын харь яаны хүн байхгүй л байна. Шатар чид маань гэртээ ху виараа бэлтгэл хийдэг. Гэтэл дэл хийн улс орнууд шатарч даа өндөр хэмжээнд бэлдэж, тэмцээн уралдаанд тогтмол оролцуулж байна. Жишээл бэл, сүүлийн жилүүдэд Хята дын шатарчид эрс сайжир лаа.

-Шатраас өөр юу сонирхож байна?

-Бусад хүүхдүүдийн л адил дуу хөгжим сонсч, компьютер тоглоно. Сүүлийн үед “Дото” их тоглож байна. Мөн хөлбөмбөг, сумо үзэх дуртай.

-Гэр бүлийн хувьд?

-Аав, ээж, эгч, дүүтэйгээ амьдардаг.

-Шатарчдын онигоо их байдаг уу?

-Байлгүй яахав. Шатарчид чинь чөлөөт цагаараа хөг жилтэй зүйл ярьцгааж, нэг нийгээ цаашлуулж, инээлдэж л стрессээ тайлна шүү дээ.

-Ингэхэд шатрын тэм цээний үеэр аз, од гэж байх юм уу?

-Миний бодлоор хэн их бэлтгэл хийсэн түүнийг аз түшдэг гэж боддог. Тэгэхээр аз, эзийн зүйл байна л даа.

-Аз нь яаж илэрдэг юм бэ?

-Шатар бол хэн нэг нь алдаж байж хожил авдаг. Тэгэхээр хамгийн сайн нүүдлээ харалгүй өнгөрөөх үе бий. Тухайн үед л аз түшиж хожно шүү дээ.

-Хоёр тоглогчийн хооронд сэтгэл зүйн дайрал тууд их байна биз?

-Маш их байна. Яг л сумо чид шиг нэгнээ ширтэх ч юм уу сэтгэл зүйн дайралт хийдэг. Зарим нь гараараа хаах тохиолдол бий. Ер нь анхны олимпиадаар л их зүйл сурсан даа. Дэлхийн томчууд чинь өмнөө сууж байгаа хүүхдийг яаж л бол яаж дарамтална, сэтгэл зүйгээр нь.

-Танд тэмцээний үеэр дарамт ирж байв уу?

-Зарим үед ирнэ л дээ. Гэхдээ тэр бүгдийг анзаарч, хүндээр тусгаж аваад байвал тоглож чадахгүй шүү дээ. Тоглолт нь сайн байгаад ч сэтгэл зүйн бэлтгэл нь дутмаг байвал ялалтад хүрч чадах гүй. Тэгэхээр зөвхөн тоглох биш бүх төрлийн бэлтгэлээ хослуулах хэрэгтэй.

-Гадны хэдэн орноор явав?

-10 гаруй оронд очсон байна лээ.

-Олон улсын тэмцээнд очиход монголчуудыг хэр хэн хүлээж авах юм?

-Сайн хүлээж авна шүү. Бидний өмнө тоглож байсан их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Мягмарсүрэн гавьяат, Үйтүмэн гээд манай агуу шатарчид чинь хэдийнэ Монгол гэж улсыг дэлхийн хэмжээнд таниулчихсан бо лохоор биднийг халуун дотно хүндэтгэлтэй угтаж авдаг шүү.

-Одоо ямар ажил эрхэлж байна. Зөвхөн шатраа тоглож байна уу?

-Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Холбооны хэлтэст ажилладаг. Дэд ахлагч цолтой.

-Анхны багш чинь хэн гэдэг хүн байна?

-Миний анхны багш одоо ч надад шатрыг зааж сургаж байгаа. Олон улсын шатрын холбооны мастер Х.Сүрэндорж гэж хүн байдаг. Мөн УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат ах нартаа баярлаж явдгаа хэл мээр байна. Мэдээж багшдаа.

Товч мэдээлэл

Latest Message: 5 months, 2 weeks ago
  • MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ

Only registered users are allowed to post

Нэвтрэх

Copyright © 2012 MongolChess.com 2003-2011 архив. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.