Д.Янжиндулам: Сул өрсөлдөгч гэж байхаа больжээ
http://www.must.edu.mn/beta3/newsg_62.html
2006 оны шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн “Мон-Алтиус” дээд сургуульд 11 хоног vргэлжилж өчигдөр өндөрлөлөө.
Тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан эрэгтэй 15, эмэгтэй 14 шатарчин оюун ухаанаа уралдуулав. Эрэгтэй шатарчид тойргийн журмаар өрсөлдсөнөөс ФИДЕ ма тер Ц.Батчулуун 10.5 оноогоор тэргvvлж алтан медаль хvртсэн бол мөнгө, хvрэл медалийг спортын мастер Б.Гvндаваа, ФИДЕ З.Бямбаа нар хvртлээ. Их мастер Б.Хатанбаатар зургадугаар байрт шалгарсан юм. Харин эмэгтэйчvv дээс ФИДЕ мастер Д.Янжиндулам 12 оноогоор тэргvvлэв.
Удаахь байрт фиде мастер З.Баяраа шалгарлаа. өнгөрсөн жилийн улсын аварга Б.Анхчимэг энэ жил хvрэл медаль хvртлээ. Энэ жилийн улсын аваргад залуу тамирчид тvрvvлж, оюуны спорт хэрхэн хөгжиж буйг харуулсан гэж хэлж болох. Тэд анх удаагаа улсын аваргад тvрvvлж байгаа нь энэ юм.
Эрэгтэйчvvдийн эхний зургаа, эмэгтэйчvvдийн эхний дөрвөн байрт шалгар сан тамирчид ирэх тавдугаар сард Италийн Туринд болох Дэлхийн шатрын олимпиадад орол цох эрхтэй болов.
Сул өрсөлдөгч гэж байхаа больжээ
Улсын аваргад тvрvvлсэн Д.Янжиндуламтай ярилцлаа.
-Хэд дэх удаагаа ул сын аваргадаа оролцов?
-Долоо дахь жилдээ оролцлоо.
-Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог юу байв?
-Ирэх тавдугаар сард Италид шатрын олимп болно. Энэ утгаараа тамирчид урьд жилvvдийнхээс илvv сайн бэлдэж иржээ. Урьдчилсан шатны тоглолтоос л тамирчдын бэлтгэл өндөр байгаа нь илт мэдэгдсэн. Сул өрсөлдөгч гэж байхаа больжээ. Эхний таван өрөг хvртэл миний vеийнхэн бөөн явж байлаа. Харин сvvлийн өргvvдээс задарч эхэлсэн дээ. Сvvл рvvгээ тэмцээ нийг тэргvvлэгчид хоорондоо таарч эхэлсэн нь өрөг бvрт хичээх хэрэг гарсан.
-Хамгийн хvнд өрөг хэнтэй тоглосон өрөг байсан бэ?
-Энэ жилийн улсын аваргад би ганцхан ФИДЕ мастер Б.Анхчимэгт хожигдсон. Энэ өрөг надад хvнд бай сан. Тоглолтдоо хэтэрхий анхаарч байгаад цаг дууссаныг анзаараагvй. Мөн сvvлээсээ хоёр дахь өрөгт С.Отгонжаргалтай тоглосон юм. Бодоо алдчихаад бага зэрэг сандарсан ч хожиж чадсан.
-Тvрvvлнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?
-Тvрvvлэх битгий хэл медальт байрт шалгарна чинээ бодоогvй. Ер нь тэмцээний өмнө болон дундуур медалийн тухай бодохоор сэтгэл догдлоод дэмий байдаг юм.
-Шатрын спортоор хичээллээд удаж байна уу?
-10 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Найман жилийн дараа улсын аваргад тvрvvллээ.
Зууны мэдээ сонины 2006 оны 02-р сарын 17
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post