Ц.БАТЦЭЦЭГ: АНУ-Д МОНГОЛООС БАРАГ НЭГ БАГ БОСГОЧИХ ШАТАРЧИД БИЙ
http://tsahimurtuu.mn/sport/20050520984.htm
2005/05/20, Баасан - 16:39
Ярилцсан доктор М.Саруул-Эрдэнэ
Ц.Батцэцэг Мэрилэндийн Их Сургуульд шатрын тусгай тэтгэлгээр сурч байна. Нэгэнт тэр сургуулийн тэтгэлгээр сурч буй тул сургуулийнхаа нэрийг шатрын ертөнцөд гаргах үүрэгтэй. Энэ үүргээ нэр төртэй биелүүлсээр явна. Хамгийн сүүлд АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 3-4 дүгээр байрыг хуваан эзэлснээр Их Мастерийн 3 нормын нэгийг биелүүлжээ. Сургуулийнх нь вэб хуудсанд түүний тухай мэдээлэл бий. Багийнхан нь түүнийг "Mongolian Terror" буюу "Монголын аюул" хэмээн хочилдог аж. Батцэцэгийн нөхөр Энхбат АНУ-д бас л сайн тоглосоор байна. Балтимор хотод орших Энхбатын гэрт бид нэгэн оройг зугаатай сайхан өнгөрүүлэв. Батцэцэгтэй буу халж сууснаа ярилцлага болгочихсон маань энэ..
Гэрийнхэн дотор чинь шатарчин хүн байсан уу?
Байгаагүй ээ, манай аав бол гудамжны л шатарчин. Дээр үед хүмүүс гадаа их шатар тоглодог байсан даа. Манай Дарханд бол бүр их. Одоо бол даалуу л тоглож харагддаг болсон байна лээ. Аавыгаа дагаад хөгшчүүлтэй тоглохыг нь их хардаг байсан.
Єөрөө хэзээнээс эхэлж тоглодог болсон бэ?
5, 6-р ангидаа Идэрчүүдийн аваргад очиж ороод хожигдоод л ирдэг байсан. 7-р ангиасаа л яг нухацтайхан тоглож ирсэн дээ. Аав маань тэндээ гайгүй тоглодог дэд мастеруудыг авчраад өрөг тоглуулдаг байлаа. Би гэж хоол цай ч хийдэггүй, залсан бурхан шиг л. Сүхбаатар гэж нэг хүн, их сүртэй, бүх өргөө бүгдийг нь дэвтэр дээр бичээд хамгийн сүүлд нь гарын үсгээ зураад өгнө. Яг ингэ тэг гэж их заахгүй ч гэсэн тийм өргүүдээс их юм сурсан. Гол нь аав намайг маш сайн дэмжсэн юм.
Аав чинь тэгвэл мундаг боловсролтой хүн байжээ.
Ердөө дөрөвдүгээр анги л төгссөн, слесарь хүн. Гэхдээ 2 дээд сургуулийн хэмжээний мэдлэг боловсролтой. Хуучин системийн үед ШБОС (Шинэ Бүтээл Оновчтой Санал) гэрчилгээ дөрөв тавыг гардсан.
Анхны том амжилт чинь?
10-р ангидаа насанд хүрэгчдийн улсын аварга болж байлаа. Аавыгаа баярлуулна гээд л үзчихсэн юм. Тэр үед аавын бие жаахан муу байсан. Одоо харин хөдөө гараад дажгүй шүү.
Энхээ (Батцэцэгийн нөхөр, шатарчин Энхбат) чинь танай шатрын багш байсан гэл үү?
Үгүй ээ, нэг сонин дээр л тийм юм гарсан гэсэн. Бид хоёр чинь хоёулаа оюутан байгаад л суусан юм. Манай хүн Поль (Одоогийн ТИС), би МУИС-д оюутан байсан. Оюутны дэлхийн аваргаар Францад нэг тоглоод мөнгөн медаль авч байсан. Тэгсэн нэг сонин дээр саяхан манайхаас яг тэр тэмцээнээс хүрэл медаль хүртсэнийг, "түүхэнд анхны..., рекорд..." гээд л бичсэн байна лээ. Ємнөхөө мартчихдаг юм уу даа.
Сургуулийнхаа нэрийн өмнөөс их тоглодог байв уу?
Єө тийм. Бараг худалч хүнд хичээлдээ явахаасаа, шатар тоглох нь илүү байсан. Хоёр хүүхэд ч тэр үед гарсан. Ер нь тэмцээн, хүүхэд гэж явсаар хэдэн ч жил сурчив даа, мэдэхгүй. Багш нар маань шатарт их хорхойтой хүмүүс байсан болохоор намайг бас их дэмждэг байлаа.
Манай сургуулийн (УБИС) математикийн декан Тогмид гуай танай багш байсан уу? Шатар их дэмждэг хүн дээ.
Тийм шүү, Тогмид багш байна. Бас "иргэн" Ламжав гуай чинь миний их хайртай багш байхгүй юу.
Танай сургуулийн (МУИС-ийн) монгол хэлнийхэн бас сайн шатарчид байх аа.
Тийм ээ, бид нарыг бас л дэмждэг байсан.
Америкийн эмэгтэйчүүд шатарт хаагуур явж байна вэ?
Унгарын Жужа Полгар Нью-Йоркт шатар их хөгжүүлж байна. Ноднин Жужа Америкийн эмэгтэй багийг толгойлж дэлхийн шатрын олимпиадад ороод Хятадын дараа хоёрт орсон. Гэхдээ эмэгтэй сайн шатарчид нь дан цагаач нар. Яг өөрсдөө бол их сайн биш. Эрэгтэй ч гэсэн, эхний 50-ийг жагсаахад долоо найм нь л америк, бусад нь дан оросууд байдаг юм.
Ер нь дэлхийд эмэгтэй шатраар хаанах тэргүүлж байна вэ?
Хятад тасархай. Аймаар охид гарсан байна лээ. Шатар ч гэлтгүй бүх спортод Хятад чангарчээ.
АНУ-ын эмэгтэйчүүд дотроо өөрөө хаана нь явна даа?
Анх ирэхдээ эхний 10-т байнга явдаг байсан. Одоо 14-т бичигдэх болсон байна лээ. Гэхдээ миний өмнө бичигдсэн нэрс дотор дээр үед их сайн тоглодог байгаад рэйтинг нь царцчихсан, одоо тоглодоггүй хэд хэдэн хүн бий л дээ. Олон тоглохоор рэйтинг өсөхөд хэцүү байдаг юм. Нэг газар нь сайн тоглоход нөгөө дээр нь муу тоглоод болж өгдөггүй. Байнга бэлтгэл хийгээд байж чадахгүй болохоор.
Шатарчид бас бэлтгэл хийнэ ээ?
Хийлгүй яахав. Онолын ном байнга уншиж бэлтгэл хийдэг.
Компьютерийн шатар хэр бэлтгэл хангагч болдог вэ?
Компьютер нэг их юм өгдөггүйм өө. Гэхдээ мэдээлэл нь их чухал. Бид чинь багадаа хэн хаана хэрхэн тоглосныг мэдэх арга байхгүй. Єөрсдөө хожигдож байж л сурдаг байлаа. Одоо интэрнэтээр дэлхийн том тэмцээнүүдийн өргийг судлаад өөрийгөө хөгжүүлээд байж болохоор болж дээ.
Хамгийн сүүлд хаана тоглов?
2004 оны 12 сард АНУ-ын шатрын аварга шалгаруулах тэмцээн Сан-Диего хотод болоод би 3-4 дүгээр байрыг хувааж эзлээд ирлээ. Энэ амжилтаараа их мастерийн нэг нормыг биелүүлсэн. 3 норм байдаг юм.
Єө баяр хүргэе. Сайхан амжилт гаргаж. Иймэрхүү том тэмцээнд явах зардал мөнгийг танай сургууль гаргаж өгдөг үү?
Жилдээ 2 л тэмцээнд явуулдаг юм. Final Four гэж шалгарч үлдсэн шилдэг 4 сургуулийн тэмцээн, тэгээд Pan American College Championship гэдэг тэмцээн. Тэр ч яамай, сургалтын зардал даагаад байна аа гэдэг л чухал юм.
Америкийн шатрын уралдаан тэмцээн ямар тогтолцоотой байдаг юм бэ?
Энд манайхаас нэг онцлогтой нь зиндаа зиндаагаараа хоорондоо тоглодог юм. Жишээ нь 1000 хүрэхгүй рэйтингтэй хүмүүс бол хоорондоо л тоглоод өөрсдийнхөө аваргыг шалгаруулна. Рэйтингий нь 200, 200 – аар нь багцалчихдаг. Тэгээд тус бүрдээ хөөрхөн шагналтай. Тэгэхээр хүмүүст бас сонирхолтой. Манайд бол дөнгөж гарч ирж байгаа хүн ямар нэг тэмцээнд шууд мастеруудтайгаа л үзнэ. Хэд сайн хожигдчихвол зүрх нь үхэж мэднэ. Шагнал нь ч тэр, цөөхөн хэдэн хүнд очихоор. Үүнээс гадна Америкт сүүлийн үед хүүхдийн шатар их хөгжиж байна. Нөгөө цагаач нарын чинь хоолоо олж идэж байгаа ганц арга нь хүүхдэд шатар заах. Хэдэн жилийн дараа энэ нэг юм дуулгана шүү.
Тэмцээнд түрүүлэхэд шагнал нь хир юм байдаг бол?
Бусад спорттой харьцуулбал их муу. Сагс энэ тэр гэсэн гэрээгээр цалинждаг мундаг спортуудтай харьцуулдаггүй юм аа гэхэд гольфоор улсын аварга болоход 40 мянга авч байхад шатрын аварга 12 мянгыг хүртдэг. Гэхдээ энд шатар хөгжиж л байгаа.
Энхээ та хоёр хоорондоо тоглодог уу?
Бараг үгүй ээ. Сонирхолгүй болчихдог юм. Монголд байхдаа хэн нь юмаа угаах вэ гээд л үзчихдэг байлаа. Энд чинь ганц кноп дараад л болчих хойно тоглож суух нь бүр ядаргаа биз.
Энхээ энд хир тоглож байна?
Манай хүн дажгүй ээ, Америкдаа эхний 70 дотор явдаг. Гэхдээ хоёул хоёулаа олон тэмцээнд яваад байх зардал энэ тэр хэцүү. Манай хүн над шиг сургуулийн баг гэж байхгүй болохоор багийн тэмцээнүүдэд орж чадахгүй, нээлттэй тэмцээнүүдэд өөрөө бүх зардлаа дааж ордог. Эндхийн тэмцээнүүд чинь жишээ нь аварга нь 5600 авлаа гэхэд хоёрдугаар байр нь 2800 гээд хуваагаад хуваагаад явчихдаг юм. За нэг 4-6 хавьцаа ороход долоо найман зуугийн шагналтай байхаар юманд л явахгүй бол хэцүү болно шүү дээ. Шатраар мөнгө хийх АНУ-д хэцүү хэцүү. Хөнгөн мөнгөн (хөнгөн атлетик) бол сайн мөнгө хийнэ ш д. Энхээ бас америк хүүхдүүдэд шатар заадаг.
Та хоёроос өөр Монгол шатарчин АНУ-д байдаг уу?
Одоо зөндөө болсон. Говь-Алтайн Мажигсүрэн, Ганболд, танай Багшийн Их Сургуулийг төгссөн Батсайхан, тэгээд Батчимэг, сая Шарваа бас нэг ирээд явсан. Бараг нэг баг босгохоор шахуу.
Тэгвэл нэг баг босгоод Монгол дахь улсын шигшээ багтай халз тогловол сонин тэмцээн болох юм байна даа.
Хүүе, хэрэггүй. Єөрсдөө гадаадад байж байж Монголынхоо нэрээр шатрын олимпиадад тоглож байгаа багийнхаа дээр гарах гээд үзээд байна гэдэг дэмий дэмий.
Танай 2 хүү чинь бас баахан медаль, цомтой юм аа?
Энхээ бид хоёр энд хүүхдийн шатрын тэмцээн зохион байгуулдаг юм. Тэгэхээр манай хоёр өөрсдөө ихэнхэд нь түрүүлээд цомоо авчаад байдаг.
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post