“ТАВАН ДҮРС” уралдааны дүн оны эцсээр гарна.

“Ардын эрх” 1996-9-5 ны өдрийн дугаарт нийтлэгдсэн.

“ТАВАН ДҮРС” уралдааны дүн оны эцсээр гарна.

Шатрын бодлогын спортын мастер Л.Тогоохүү “Таван цагариг” сонины “Таван дүрс” буланг хөтлөөд жил гаруй болов.Шатрын бодлого хэмээх өвөрмөц төрлийг сонирхдог энэ хүнтэй саяхан тааралдаж хэдэн асуулт тавьсан юм.

-Шатрын бодлогын түүхээс товч ярина уу.

-Шатрын бодлого,этюдийг хамтад нь дэлхий нийтийн хэмжээнд композици гэж нэрлэж заншсан.

Шатрын тоглолтын урлагийн нь шинж чанарыг илэрхийлдэг композици нь 1000 шахам жилийн өмнө үүссэн түүхтэй.

Дэлхийн шатрын холбооны композицийн байгууллага (PCCC) нь 40 орчим гишүүн оронтой.Саяхан болтол Индонези,Монгол,Энэтхэгийн шатарчид,зохиогчид л 50 шахам улс оронтой Ази тивд шатрын бодлогыг хөгжүүлэх талаар идэвхтэй ажиллаж байлаа.

Манай оронд өнө эртнээс уламжлагдан ирсэн монгол шатрын “Алаг арав”, “Түмэн түүхий”, “Уран бэрийн мад” зэрэг уран сайхны олон хожил нь эрт үеийн шатрын бодлого юм.Монгол оронд орчин үеийн шатрын композици 1960-аад оноос хөнжиж эхэлсэн.Тэр үед ахмад зохиогч Ц.Сэр-Од, С.Самбуу нар гадаадын шатрын сэтгүүлүүдэд бодлогоо хэвлүүлэн уралдаанд оролцож байлаа.

-Дээр дурьдсан Азийн гурван орны зохиогчдын хооронд уулзалт,тэмцээн зохиогддог уу?

-Азид уралдаан,тэмцээн зохиох санал гаргаж байсан улс үгүй.Тэгээд ч явцуу хүрээнд зохиогдсон тэмцээний уран бүтээлийн төвшин тэр бүр өндөр болдоггүй тул ийм уралдаан,тэмцээнийг олон улсын хэмжээнд эчнээ хэлбэрээр явуулдаг юм.Харин албан ёсны томоохон тэмцээн гэвэл таван жил тутам зохиогддог Дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнийг хэлэх байна.

-Эдгээр уралдаан тэмцээнд манайхан аль хэр амжилттай оролцож байв?

-Монгол оронд шатрын композицийг хөгжүүлэх талаар ууган мастер С.Чимэдцэрэн идэвх,

санаачлагатай ажиллаж ирсний үр дүнд 1970-аад оноос манай зохиогчид олон улсын уралдаанд тогтмол амжилттай оролцож 30 гаруй удаа эхний байрыг эзлээд байна.Манай улсын баг Дэлхийн багийн таван удаагийн тэмцээнд оролцон туршлагажиж ирлээ.С.Чимэдцэрэн багш маань энэ тэмцээний нэг төрөлд хоёрдугаар байр эзэлсэн зохиогч юм.

-Шагнал,урамшил нь хэр байдаг вэ?

-Ямар нэг уралдаанд байр эзлэхэд олон улсын шатрын хэвлэлд мэдээлээд өнгөрдөг.Өргөн олныг хамарсан спортын бусад төрлөөр улсдаа нэртэй тамирчдаа яаж урамшуулъя даа гэж байхад нь бид “тэндхийн уралдаанд байр эзэллээ” гэх нь хаашаа ч юм бэ дээ.Монголын спортод бие бялдарын хүчийг зонхилон үнэлж ирсэн бол харин сүүлийн үед оюун ухааны амжилт,бүтээлийг үнэлж эхэлсэнд баяртай байна.Үүний нэг тод жишээ нь саяхан гурван шатарчин маань төрийн дээд цол, шагнал хүртсэн явдал юм.Ер нь байгууллага,пүүс компани,хувь хүмүүс ч шатрын спортын хөгжилд анхаарч төрөл бүрийн дэмжлэг,туслалцаа үзүүлэх боллоо.Тухайлбал Хар хорин болон барааны төв захууд,Улаанбаатар телевизийн Өлзий компани, Хүжийн гал компани,Орхон аймгийн ХАА-н бирж,Хүч нийгэмлэг,Геологийн төв лаборатори зэргийг нэрлэж болох байна.

-Сүүлийн үед шатрын бодлогоор манайд зохиож байгаа томоохон гэж болох уралдаан,

тэмцээнээс дурьдвал ...?

-Шатрын холбооноос ууган зохиогч Ц.Сэр-Одын 70 насны ойд зориулж зохион явуулсан олон улсын уралдааны дүн саяхан гарлаа. Энд 12 орны зохиогчид оюун ухаан,ур чадвараа сорьсон юм.

Мөн Таван цагариг сониноос Олимпийн хөдөлгөөний 100 жилийн ойд зориулан зарласан таван дүрстэй бодлого зохиох олон улсын уралдаанд одоогоор 9 орны зохиогчид 80 гаруй бүтээлээ ирүүлээд байна.Энэ уралдааны материалыг хүлээн авах хугацаа 12-р сард дуусах юм.

Дотооддоо гэвэл нийслэлийн 21 дүгээр сургуулийн 40 жилийн ойн нэрэмжит шатрын бодлого бодох уралдааныг Таван цагариг сонины энэ сарын дөрөвний өдрийн 38 дугаарт зарлаад байна.

 

Ярилцсан  Н.СЭСЭЭР

Товч мэдээлэл

Latest Message: 5 months, 2 weeks ago
  • MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ

Only registered users are allowed to post

Нэвтрэх

Copyright © 2012 MongolChess.com 2003-2011 архив. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.