"Урамтай Шатар" Холбоо

Монгол туургатны “Урамтай шатар” холбоо нь сайн дурын үндсэн дээр байгуулагдсан нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус төрийн бус байгууллага бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулийг мөрдлөг болгон бусад хууль тогтоомжууд, олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэн сахиж, дүрмийнхээ хүрээнд өөрийн болон гадаадын орнуудын байгууллагууд, иргэдтэй хамтран ажиллана.

Зорилго нь: Монголын үндэсний тоглоом-шатрыг дээдлэн хүндэлж, өргөн дэлгэр хөгжүүлэн, Монголчууд оюунлаг дэлхий ертөнцөд өөрсдийн байр сууриа баттай эзлэн, шатрын их мастерууд, тив дэлхий, олимпын аваргуудыг олноор нь төрүүлэн гаргахад оршино.

Монгол туургатны “Урамтай шатар” холбооны

Ерөнхийлөгч:

Г.Занданшатар

УИХ, Засгийн Газрын гишүүн,

Гадаад харилцааны сайд

Гүйцэтгэх захирал:

Н.Түвшинтөгс

УИХ-ын Тамгын Газрын

Референт-шинжээч

Дэд ерөнхийлөгч:

О.Оч

 

Ерөнхий сайдын зөвлөх

Т.Очирхүү

Сангийн дэд сайд

Ц.Оюунбаатар

ҮТЕГ-ын дарга

Ч.Тунгалаг

”Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн ерөнхий захирал

С.Билэгсайхан

Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх                         сангийн тэргүүн

Н.Батцэрэг

“INSOL” консорциумын ерөнхийлөгч

Ц.Зориг

“Сантхаан” ХХК-ний ерөнхий захирал

Т.Батзориг

МҮОНРТ-ийн гадаад харилцааны           хэлтсийн ахлах мэргэжилтэн

Б.Хайдавмөнх

“Өгөөмөр Монгол” ХХК-ний гүйцэтгэх  захирал

Тэргүүлэгч гишүүн:

С.Пүрэвжав

 

“ЭСПИ СЕРВИС” ХХК-ний захирал

З.Жадамба

МУЗН-ын дэд ерөнхийлөгч

Б.Очирбат

”Очир пресс” ХХК-ний ерөнхий захирал

Д.Шаравдорж

Шатрын олон улсын их мастер

Р.Энхбат

МУИС-ийн профессор

Б.Чимиддорж

Кино найруулагч, зохиолч

Удирдах зөвлөлийн гишүүдэд ОХУ-ын Буриад, Халимаг Улсын, БНХАУ-ын ӨМӨЗО-ны шатрын холбооны төлөөлөгчид сонгогдон ажиллаж болно.

Монгол туургатны “Урамтай шатар” холбооны үндсэн чиглэл нь:

Шатрыг олон нийтэд өргөн сурталчлах

Насанд хүрэгчдийн болон өсвөр үеийхний олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах

Өндөр зэрэглэлийн багш дасгалжуулж, шүүгчийг бэлтгэх

Авьяаслаг залуу шатарчдыг тусгай хөтлбөрийн сургалтад хамруулан амжилт гаргах үндсэн нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

Насанд хүрэгчдийн болон өсвөр үеийхний олон улсын тэмцээнийг Монгол улс, ОХУ-ын Халимаг, Буриад улс БНХАУ-ын ӨМӨЗО-нд тодорхой хугацаанд ээлжлэн зохион байгуулна. Шатарчдын чансаа, зэрэг дэвийг тооцоолж, улсын болон олон улсын цолыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Хаяг:  Чингэлтэй дүүрэг, 4-р хороо

Дипломат корпусын 95-64 тоот,   утас 98010037, 98010087

 

Холбоотой мэдээ: Монгол туургатны "Урамтай шатар" Холбоо

Товч мэдээлэл

Latest Message: 2 years, 7 months ago
  • MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ

Only registered users are allowed to post

Нэвтрэх

Copyright © 2014 MongolChess.com 2003-2011 архив. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.