Шатрын хичээл

Х.Р.Капабланкийн "Шатрын сурах бичиг"–ийг vндэслэн эхлэн суралцагчдад зориулан цуврал хичээлийг толилуулж байна.

Практик зөвөлгөө /Капабланка/

  1.     Гараан дээр бодоо хурдан гаргаж хөллөн ихэвчлэн богино тал уруугаа эрт сэлгээ хийх хэрэгтэй. Сэлгээ нь ноёны байдлыг бэхжүүлнэ.

  2.     Бэрс солигдсон, хүүнүүдээс гадна нэг юм уу хоёр хөнгөн бод үлдсэн төгсгөлд ноёноо төв рүү нүүлгэх хэрэгтэй. Хүүний төгсгөл нь ихэвчлэн хүү бэрс гарснаар хождог тул хүүнүүдээ ч мөн хурдан урагшлуулах хэрэгтэй.

  3.     Боднуудаа харилцан холбоотой ажиллуул. Зарим бодоороо хэсэгчлэн дайрвал айлын хянамгай тоглолтын үр дүнд амархан няцаагдана. Ялангуяа гарааны эхэн үед хүүнийнхээ гинжин эгнээг эвдэхгүй байхыг хичээ.

  4.     Боломж гарсан л бол санаачлагыг гартаа авах хэрэгтэй. Санаачлагыг гартаа авна гэдэг нь давуу байна гэсэн үг.

  5.     Гараанд ядахдаа л аль нэг морио тэмээнээсээ түрүүлж гаргах хэрэгтэй.

  6.     Тэрэгнүүдээ нээлттэй шугаманд байрлуулж байх хэрэгтэй.

  7.      Боломж гарсан л бол комбинаци хийн тоглож сур. Хийсвэр сэтгэлгээ хөгжинө.

  8.     Хожигдчих болов уу хэмээн  айн ямар нэгэн нүүдлээсээ битгий татгалзаж бай. Сайн гэж тооцсон бол тэр нүүдлээ хийж  бай. Хамгийн сайн багш бол туршлага. Олон зуун өрөг хожигдож байж хүчтэй шатарчин болж чадахыг санаж авна уу.

  9.     Гараан дээр нэг бодоороо болж л өгвөл битгий хоёр нүүж бай. Хөллөгөөг  удаашруулна.

  10.  Шууд ямар нэгэн аюул харагдахгүй л бол  шидсэн хүү юм уу бодыг идэж бай.

Санамж: Уншигч та энэ зөвөлгөөнүүдийг  бүх тохиолдолд таарах нарийн дүрэм журам биш  харин ерөнхий удирдлага болгох зарчим гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ ихэнхдээ  зөв дүгнэлтүүд. Сайн шатарчид дээрх дүгнэлтүүдийг  баримталан тоглодог  бөгөөд мэдээж зарим тохиолдолд  эдгээрээс татгалзах үе байлгүй яах вэ.

Жич: Дээрх 6 бүлэг хичээл нь дэлхийн аварга Х.Р.Капабланкийн шатрын сурах бичгийн эхний хэсэг бөгөөд 80 гаруй жилийн тэртээ «Шатар тоглолтын үндэс»  нэртэйгээр хэвлэгдэж байжээ.  Капабланка ердөө л 600 өрөг тоглосон байдаг бөгөөд хэдхэн ном  хэвлүүлсэн юм.

   «Энэ хэдэн номыг уншилгүйгээр, шатрын ертөнцийг Капабланкийн нүдээр харалгүйгээр шатрыг ойлгож чадахгүй» хэмээн дэлхийн аварга М.Ботвинник нэгэнтээ хэлсэн байдаг. «Ихэнх өргүүдийг нь цээжээр мэддэг ч, одоо ч гэсэн би  түүний өргүүдийг үе үе тоглон үзэж байдаг» хэмээн дэлхийн аварга А.Карпов дурдсан байдаг.

   Дээрх «шатрын үндсийн» утга санааг алдуулахгүйг хичээн зарим нэгэн зүйлийг «зүрх»  гарган дундуур нь хавчуулж, дур мэдэн 12 хичээлд хуваан орчуулахыг оролдсон Т.Мэргэн

Товч мэдээлэл

Latest Message: 5 months, 2 weeks ago
  • MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ

Only registered users are allowed to post

Нэвтрэх

Copyright © 2012 MongolChess.com 2003-2011 архив. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.