Цолны норм

Монгол Улсын Спортын Цол Олгох Зөвлөлийн 2009 оны 1-р сарын 15 ны 01 тоот тогтоолоор 2009-2013 онд мөрдөх спортын цол, зэргийн нэгдсэн ангиллыг баталсан.

ШАТАР

Нэг. Олон Улсын хэмжээний мастер

1.1  Олон улсын рейтингээ эрэгтэй шатарчин 2400, эмэгтэй шатарчин 2200-д хvргэн 20-н єрєг тоглож рейтингээ баталбал

Хоёр. Спортын мастер

2.1 Олон улсын рейтингээ эрэгтэй шатарчин 2300, эмэгтэй шатарчин 2100-д хүргэн 20 н өрөг тоглож рейтингээ баталбал

2.2 Монголын бүх ард түмний спортын их наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарвал

2.3 Дотоодын рейтингээ эрэгтэй шатарчин 2200, эмэгтэй шатарчин 2000-д хvргэн 20 өрөг тоглож рейтингээ баталбал

2.4 Дараах болзлуудаас 3 удаа биелvvлбэл:

а/ Монголын бүх ард түмний спортын их наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнд 4-8 байр эзэлбэл,

б/ Улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд тvрvvлбэл

в/ Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний 18 хүртэлх насны ангилалд түрүүлбэл

г/ МШХ-ны зөвшөрөгдсөн тэмцээнд 50-иас дээш хувь спортын мастер шатарчинтай тоглож түрүүлбэл

д/ МШХ-ны зөвшөрөгдсөн тэмцээнд доорхи үнэлгээгээр норм биелүүлбэл

Спортын мастерийн үнэлгээний хүснэгт

Тэмцээний зэрэглэл

Дундаж рейтинг

Мастерын нормын хувь

Эрэгтэй

Эмэгтэй

7

2051-2075

1851-1875

76

8

2076-2100

1876-1900

73

9

2101-2125

1901-1925

70

10

2126-2150

1926-1950

67

11

2151-2175

1951-1975

64

12

2176-2200

1976-2000

60

13

2201-2225

2001-2025

57

14

2226-2250

2026-2050

53

15

2251-2275

2051-2075

50

16

2276-2300

2076-2100

47

 

2.4.1 Дундаж рейтинг нь бvх шатарчдын / єєрийг нь оролцуулаад/ рейтингийн нийлбэрийг тэдгээрийн тоонд хуваасантай тэнцvv

2.4.2 Дундаж рейтингийн хамгийн ойрхон бvхэл тоонд шилжvvлж тооцно. 0.5-ыг дээш нь 1 бvхэл, 0.4-ыг доош нь 0 /тэг/ гэх мэт

2.4.3 Цолны норм нь тухайн зэрэглэлийн тэмцээнд тоглосон шатарчны шаардлагат онооны, зохих хувиар илэрхийлсэн хамгийн доод хэмжээ болно.

Гурав. Спортын дэд мастер

3.1 Дотоодын рейтингээ эрэгтэй шатарчин 2000, эмэгтэй шатарчин 1800-д хvргэн 20 н өрөг тоглдож рейтингээ баталбал

 3.2 Єсвєрийн шатарчдын Улсын аваргын 16, 18 насны ангилалд тvрvvлбэл.

Норм тооцох тэмцээний єргийн тоо 7-с доошгvй байна

Норм, vнэлгээ авах тэмцээний нэг єргийн цагийн хяналтын нийт хугацааг хоёроос доошгvйгээр тогтоосон байна.

Дөрөв. Улсын шүүгч

4.1. МШХ-ны шатрын шүүгч бэлтгэх сургалтанд хамрагдаж сертификат авсан байна.

4.2. МШХ-ны шүүгчдийн зөвлөлөөс тусгай зөвшөөрөл авсан байна.

Зөвшөөрөл авахад шаардагдах зүйлс:

а/ Олон улсын шатрын Холбооны дүрмийг мэддэг байх

б/ Шатрын тоглолтын оноолтыг компьютерээр хийх чадвартай байх

в/ Ёс зүйн зөрчилгүй байх

4.3. Олон улс, Монголын бүх ард түмний спортын их наадам, Улсын Аварга Шалгаруулах Тэмцээнд 3 удаа орлогч шүүгчээр, МШХ –ноос зохиосон тэмцээнүүдэд 10 с доошгүй удаа туслах шүүгчээр ажилласан байх

4.4. Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх

Монгол улсын спортын цол зэргийн болзол хангасан шүүгчдийн материалыг Монголын Шатрын Холбоо тодорхойлон Монгол улсын спортын цол олгох зөвлөлд ирүүлнэ.

 

ШАТРЫН БОДЛОГО ЗОХИОМЖ

НЭГ. Олон улсын хэмжээний мастер

1.1  ФИДЕ-ийн сонгодог бүтээлийн цомгоос 5-с дээш оноо авбал

1.2  ФИДЕ-ийн нэрэмжит Дэлхийн багийн болон зохиогчдийн хувийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 100-с дээш оноо авбал

1.3  ФИДЕ-ийн нэрэмжит  Дэлхийн багийн болон зохиогчдийн хувийн аварга шалгаруулах тэмцээний аль нэг төрөлд эхний 5 н байрт шалгарвал

ХОЁР. Спортын мастер

2.1  ФИДЕ-ийн сонгодог бүтээлийн цомгоос 3 с дээш оноо авбал

2.2  ФИДЕ-ийн нэрэмжит Дэлхийн багийн болон зохиогчдийн хувийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 30-с дээш оноо авбал

ГУРАВ. Спортын дэд мастер

3.1  ФИДЕ-ийн сонгодог бүтээлийн цомогт бодлого, этюд нь нийтлэгдвэл

3.2  ФИДЕ-ийн нэрэмжит  Дэлхийн багийн болон зохиогчдийн хувийн аварга шалгаруулах тэмцээний аль нэг төрөлд оноот байранд шалгарвал

ШАТРЫН БОДЛОГО БОДОЛТ

НЭГ. Олон улсын хэмжээний мастер

1.1  Бодолтын ДАШТ-д 50-с дээш хувийн оноо авбал

1.2  Бодолтын олон улсын тэмцээнд 70-с дээш хувийн оноо авбал

1.3  Дэлхийн бодогчдын чансаагаар 2000 с дээш үнэлгээ авбал

ХОЁР. Спортын мастер

2.1 Бодолтын УАШТ д 3 удаа түрүүлбэл

2.2 Бодолтын УАШТ д 2 удаа түрүүлж 2 удаа 2-р байрт шалгарвал

2.3 Бодолтын УАШТ д 5 удаа медальт байранд шалгарвал

ГУРАВ. Спортын дэд мастер

3.1 Бодолтын УАШТ медальт байранд шалгарвал

3.2 Бодолтын /шууд/ нэрэмжит тэмцээнд 5 удаа түрүүлбэл

3.3 Бодолтын /эчнээ/ тэмцээний шагналт байрт 8 удаа шалгарвал

 

Материал ирүүлсэн Монгол Улсын Спортын Цол Олгох Зөвлөлийн гишүүн ФШ Ж.Мөнхбаяр

 

Товч мэдээлэл

Latest Message: 5 months, 2 weeks ago
  • MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ

Only registered users are allowed to post

Нэвтрэх

Copyright © 2012 MongolChess.com 2003-2011 архив. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.