Монголын шатарчдын ФИДЕ-ийн рейтинг
Миний бие 2005-2011 онуудад МоШХ ны рейтинг офицероор ажиллаж байсан бөгөөд 2009-2011 онуудад Монголд зохиогдсон ФИДЕ рейтинг тооцох тэмцээнүүдийн дүн материалуудыг зохих форматын дагуу бэлтгэн ФИДЕ рүү явуулж монголын шатарчдын гадаад рейтингийг хугацаа алдалгүй тухай бүр нь гаргуулж байв. ФИДЕ ийн рейтингийн жагсаалтанд бүртгэгдсэн монголын шатарчдын овог нэр, төрсөн он сар гэх мэдээллүүд маш их алдаатай, давхардсан, дутуу байсныг засаж залруулж ажилласан болно.
УШ Л.Төгстэнүүн 2011.12.01
ФИДЕ рейтинг
- Рейтингтэй бүх шатарчид /шилдэг 100/
- Бүртгэгдсэн бүх шатарчид /рейтингтэй болон рейтинг авч амжаагүй боловч ФИДЕ ID авч бүртгэгдсэн /
- Рейтинг тооцох тэмцээн /2011/
- Damdinsuren, Altan
- Олон улсын тэмцээнд монголын шатарчдыг хариуцан авч яваа хүмүүс, дасгалжуулагчдын анхааралд
Тэмцээнд оролцож буй шатарчдын нэрсийг Тэмцээн зохион байгуулагчид мэдүүлэхдээ ФИДЕ-ийн шатарчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн эсэхийг анхааралтай судлах шаардлагатай. Рейтинггүй шатарчид ч гэсэн өмнө нь FIDE ID авч бүртгэгдсэн байдаг тул энд анхаарлаа онцгой хандуулна уу. Шатарчдын нэрсийг мэдүүлэхдээ овог нэрийн байрыг нь солих, FIDE ID г бичихгүй байх зэрэг алдаанаас болж монголын шатарчдын FIDE рейтингийн жагсаалтанд давхардал, алдаа үүсэж байгааг цаашид анхаарна уу.
2010 оноос эхлэн ФИДЕ ийн рейтинг тооцох аливаа тэмцээнд явахдаа шатарчдынхаа нэрсийг урьдчилан надад мэдэгдэж FIDE ID аваагүй шатарчиддаа ID авхуулан нэрийг нь жагсаалтанд бүртгүүлэн мэдүүлэгтээ бvх шатарчдын нэрсийг ФИДЕ ийн жагсаалтын дагуу зөв бөглөн ажиллана уу.
Монголынхоо нэрийн өмнөөс гадаадад тэмцээнд орж буй хувь хүн ч гэсэн тэмцээнд орохын өмнө надад хандан өөрийн овог нэр, төрсөн он сар, өдөр, зураг зэргийг ирүүлэн FIDE ID авч , ФИДЕ ийн жагсаалтанд бүртгэгдэн тэр нэрээрээ тэмцээнд оролцохыг зөвлөж байна.
2010.01.01
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post