“Хос мастер” шатрын клубын нэрэмжит шатрын бодлого бодолтын анхдугаар тэмцээн
Шатрын спортын мастерууд,гэр бүлийн хосууд - М.Баасанжав, Н.Энхнасан нарын “Хос мастер” клубын санаачлага,ивээн тэтгэлгээр “Засагт Хан” дээд сургууль дээр олон улсын жишигээр зохиогдсон бодлого бодолтын анхдугаар тэмцээнд ИМ Д.Шаравдорж, ОУМ Ц.Лхагвасүрэн, бодолтын улсын аваргууд
СМ Б.Буяннэмэх, СМ М.Гүнбаяр, СМ С.Ган-Од нарын 10 гаруй шатарчид,бодлого сонирхогчид оролцон өрсөлдснөөс ДМ Б.Галмандах, ОУМ Ц.Батчулуун, СМ М.Гүнбаяр нар шагналт байруудад шалгарав.
Энэ тэмцээн нь ирэх сарын эхээр явагдах Бодолтын УАШТ-ий өмнөхөн зохиогдсон сорил гэсэн агуулгаар их ач холбогдолтой, бодолтын төрөл бүрийн удаах тэмцээнүүдийн эхлэл байлаа.
”Хос мастер” клуб нь вэб сайт нээж шатар болон клубынхаа үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ Монгол оронд шатар,түүний бодлого зохиомжийг хөгжүүлэх, тухайлбал шатрын бодлого бодолтын тэмцээнийг олон улсын зэрэг зиндаанд хүргэх талаар тодорхой зорилт тавин ажиллаж буй ажээ.
Удирдамж
“Хос мастер” шатрын клубын нэрэмжит
шатрын бодлого бодолтын анхдугаар тэмцээн.
- Тэмцээний зорилго
Шатрын бодлого бодогч нарын ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэх, энэ төрлийг хөгжүүлэхэд дэм болж шатрын бодлого сонирхогчид болон бодогчдын эгнээг өргөжүүлэх, тэднийг дэмжиж урамшуулах.
- Тэмцээнийг зохион байгуулагч:
“Хос мастер” шатрын клуб
- Ивээн тэтгэгч байгууллага
“Хос мастер” шатрын клуб
- Хугацаа:
2011.5.21-ны өдрийн 15.00 цагт
- Тэмцээн явагдах байр:
“Хос мастер” шатрын клуб (Засагтхан дээд сургуулийн байранд- Сансрын туннелийн зүүн урдхан байдаг)
Оролцогчдод тавигдах шаардлага:
Нээлттэй (нас,хүйс,цол зэрэг харгалзахгүй). Тэмцээн эхлэх хугацаанаас хоцорвол оруулахгүй.
- Бүртгэл:
Урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй.
- Шүүгч:
Шатрын бодлого зохиомжийн ОУХМ Л.Тогоохүү
- Хураамж:
Хураамж авахгүй
- Тэмцээний явуулах журам:
Тэмцээн 2 шаттай явагдана. 1-р шатанд хоёр нүүдлийн 3 бодлогыг 25 минутад бодох даалгавар өгөгдөнө. Бодлого тус бүр 3 оноотой байна. 6-аас дээш оноо авсан бодогчид төгсгөлийн 2-р шатанд шалгарч оролцоно. Энэ шатанд авсан оноо, бодсон хугацааг эцсийн дүн гаргахад тооцно.
Төгсгөлийн 2-р шатанд гурван нүүдлийн болон урвуу, хамжаа мадын бодлогууд, этюдыг 90 минутад бодох, нийт 4 даалгавар өгөгдөнө.
Даалгаврууд нь хүнд хөнгөнөөсөө хамааран тодорхой оноотой байна.
- Дүн гаргах:
Даалгавруудын шийдийг зөв олсон, хувилбаруудыг бүрэн заасан зэргийг гол үзүүлэлт болгон оноо өгч дүгнэнэ.
Оноо тэнцсэн тохиолдолд зарцуулсан хугацааг харгалзана.
- Мэдээлэл:
Шатар болон бичгийн хэрэгсэлийг клубээс хангана.
Тэмцээний дотоод дүрмийг (бодлогын шийдийг бичих,хориглох зүйл, хүлээх хариуцлага, ёс зүй г.м) тэмцээний өмнө оролцогч нарт танилцуулна.
- Шагнал:
1-р байр Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- Мэдээлэл өгөх хүн:
Л. Тогоохүү. Утас: 99851647
“Хос мастер” шатрын клуб
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post