Булган-2011

Чин Ван Ханддоржийн нэрэмжит Булган-2011” шатрын тэмцээн 2011 оны 09 сарын 10-12 –ны өдрүүдэд Булган аймгийн төв Булган хотод амжилттай болж өндөрлөлөө.

 

         УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл санаачлагаар 4 дэх удаагаа зохиогдож буй энэ тэмцээнд УБ хот, Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор   аймгуудаас нийт 200 орчим шатарчид оролцож, оюун ухаанаа уралдуулсан байна.

 

     Булган нутгийн уугуул, Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Эрдэнэ Дайчин Хошой Чин Ван Ханддоржийн нэр алдрыг мөнхжүүлэх, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, тэдний өв уламжлал, түүхийн талаархи  мэдлэгийг гүнзгийрүүлэх, үндэсний уламжлалт тоглоом шатрыг түгээн дэлгэрүүлэх, хөдөө орон нутгийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг залуу шатарчдыг нээн  гаргахад зорилгоор уг тэмцээнийг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл Монгол туургатны “Урамтай шатар” холбоотой хамтран зохион байгуулж, хүрээгээ улам тэлж буй нь нутгийн зон олны сэтгэлд ихээхэн нийцсэн сайхан арга хэмжээ боллоо.

 

      Тэмцээнд Монгол туургатны “Урамтай шатар ”холбоо, “МИАТ” ХК болон “Пуск дро инженеринг” ХХК-тай хамтран зохион байгуулж буй “Авьяаслаг хүүхдүүдийг бэлтгэх” төслийн зөвлөх-багш, ХБНГУ-ын  дасгалжуулагч  Л. Роговой оролцож,  Булган нутгийн шатарчин хүүдүүдтэй хамтран ажиллах болсон байна.

 

    УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн санаачлагаар  Булган нутгийн авьяаслаг шатарчдыг бэлтгэж, дэлхийн түвшинд өрсөлдүүлэх,  улмаар Их мастер төрүүлэх зорилгоор удахгүй шатрын сургууль-клуб байгуулах юм байна.  Л.Роговой Украин, Аргентин, Вьетнам, Швед, Эстони зэрэг улсуудад шатрын дасгалжуулагчаар ажиллаж байсан, туршлагатай дасгалжуулагч ажээ.

 

Тэмцээний 7 хүртэлх насны  хөвгүүдийн ангилалд:

 

  1. 1.М.Батзориг Хос морь/Эрдэнэт/
  2. 2.Е.Төгстөмөр “Урамтай шатар”/УБ/
  3. 3.Г.Амартүвшин “Урамтай шатар”/УБ/

 

7 хүртэлх насны  охидын ангилалд:

 

  1. 1.О.Цагаанбаяр “Алаг морь”/Сэлэнгэ/
  2. 2.Г.Хонгорзул “Хос морь” /Орхон/
  3. 3.Б.Цолмон “Шатар”/УБ/

 

8-9 насны  хөвгүүдийн ангилалд:

 

  1. 1.М.Батням /Хөвсгөл/
  2. 2.Б.БУяндорж “Алаг морь”/Сэлэнгэ/
  3. 3.Б.Наранбат “Тольт”

 

8-9 насны насны  охидын ангилалд:

 

  1. 1.Н.Номин-Эрдэнэ /Булган/
  2. 2.Т.Мөнзул “Монген”/УБ/
  3. 3.Б.Дэжидмаа “Алаг морь” /Сэлэнгэ/

 

10 - 11 насны  хөвгүүдийн ангилалд:

 

  1. 1.Э.Эрдэнэдалай /Дархан-Уул/
  2. 2.Ц.Зоригтбаатар /Хөвсгөл/
  3. 3.Н.Очир-Эрдэнэ /Булган/ 

 

10 –11  насны охидын ангилалд:

 

  1. 1.Б.Учрал “Алаг морь”/Сэлэнгэ/
  2. 2.Д.Мөнхмандах “Хос морь”/Орхон /
  3. 3.Б.Оюундарь / Дархан-Уул/

 

12 – 13 насны хөвгүүдийн ангилалд:

 

  1. 1.Ц.Бат-Эрдэнэ ”Ирээдүй”/УБ/
  2. 2.М.Эрхэмбаяр “Хос морь”/Орхон/
  3. 3.Э.Хашхүү “Хангарьд”/Орхон/

 

12-  13  насны охидын ангилалд:

 

  1. 1.Б.Эрдэнэхөлөг “Алаг морь”/Сэлэнгэ/А
  2. 2.Г.Оюумаа /Булган0
  3. 3.Э.Хорол-Эрдэнэ /Булган/

 

14-15 насны хөвгүүдийн ангилалд:

 

  1. 1.О.Балжинням /Хөвсгөл/
  2. 2.А.Жаргалсайхан “Хос морь”/Орхон/
  3. 3.Э.Хоролгарав /Булган/

 

14-15 насны охидын ангилалд:

 

  1. 1.Б.Янжинлхам “Хос морь “/Орхон/
  2. 2.С.Энхжин “Хангарьд” /Орхон/
  3. 3.Г.Ганшүр /Булган/

 

Насанд хүрэгчдийн тэмцээнд олон улсын мастер 2, дэлхийн шатрын холбооны мастер 3, спортын мастер 4 нийт 40 гаруй шатарчид оролцсоны дотор 2010 оны улсын аварга олон улсын мастер Б.Баттулга, олон улсын мастер,гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, Дэлхийн шатрын холбооны мастер Ч.Хүрэлбаатар  нарын манай шилдэг шатарчид байсан бөгөөд 9 өрөг наадсанаас Сүхбаатар аймгийн харьяат “Урамтай шатар” клубын 14 настай Энхбаатарын Энхнар нэг ч хожигдолгүй түрүүлж, авьяаслаг шатарчин гэдгээ дахин харууллаа.Тэрээр  “Авьяаслаг хүүхдүүдийг бэлтгэх” төслийн сургалтанд хамрагдан хичээллэж байгаа юм..Тэмцээний эхний 5 байранд:

 

  1. 1.Э.Энхнар “Урамтай шатар”/Сүхбаатар/
  2. 2.Ч.Хүрэлбаатар /Булган/
  3. 3.О.Батзориг “Хангарьд”/Орхон/
  4. 4.Р.Амгаланбаатар “Урамтай шатар” /УБ/
  5. 5.Н.Бэх-Очир “Хангарьд”/Орхон/

 

Эмэгтэй шатарчдаас:

 

1.Д.Халиун “Хангарьд”/ Орхон/

 

2. Ө.Уянга “Монген” /УБ/

 

3. Б.Цэлмэгтэнгэр /Булган/

 

Ахмад шатарчдаас:

 

  1. 1.Ш.Дэчин /Булган/
  2. 2.Д.Загдаа /Булган/
  3. 3.Ж.Больхүү /Булган/
  4. 4.Ц.Лхагвасүрэн /Булган/ нар эхний байруудыг тус тус эзэлж,

 

Багийн ангилалд:

 

1.“Алаг морь” /Сэлэнгэ/

 

2. “Хөвсгөл/, “Хос морь”/Орхон/

 

3.”Урамтай шатар”/УБ/ эхний 3 байранд орсон байна.



Чин Ван Ханддоржийн нэрэмжит “Булган-2011” шатрын тэмцээний удирдамж

  1. 1.Тэмцээн  санаачлан ивээн тэтгэсэн УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл
  2. Тэмцээний ерөнхий  зохион байгуулагчид, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо.

  3. 3.Тэмцээний  зорилго:
  • Чин Ван Ханддоржийн нэр алдрыг мөнхжүүлэх, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, тэдний өв уламжлал, түүхийн талаархи  мэдлэгийг дээшлүүлэхэд тус дөхөм болох
  • Үндэсний уламжлалт тоглоом шатрыг түгээн дэлгэрүүлэх
  • Хөдөө орон нутгийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг залуу шатарчдыг Булган нутгаас нээн  гаргах улмаар анхны их мастерыг төрүүлэн гаргах.
  1. 4.Тэмцээн 2011 оны 09 сарын 10-11 –ны өдрүүдэд БУлган аймгийн төв Булган хотод зохиогдоно.
  2. 5.
  • А – 7 хүртэлх насны /Охид, хөвгүүд, 2004 он/
  • Б - 9 хүртэлх насны /Охид, хөвгүүд, 2002 он/ 
  • В –11 хүртэлх насны /Охид, хөвгүүд, 2000 он/
  • Г – 13  хүртэлх насны /Охид, хөвгүүд,1998 он/
  • Д-  15  хүртэлх насны /Охид, хөвгүүд,1996 он/
  • Е- Насанд хүрэгчдийн тэмцээн:/1-5 дугаар байр, эмэгтэй  эхний 3 байр, ахмад эхний 3 байр тус тус шагналтай.

 

        Шатарчид тэмцээнд А-Б-В-Г-Д-Е  ангилалд, швейцарь системээр 7-9 өрөг тоглоно. Цагийн хяналт талдаа 30 минут

 4. Шагнал, урамшуулал:

  • А-Б-В-Г-Д ангилалын тэмцээнүүдэд оролцогчдыг хувийн болон багийн дүнгээр шалгаруулж, диплом, медаль, мөнгөн болон үнэ бүхий зүйлээр шагнана. Багийн дүнг хамгийн өндөр оноо авсан 3 шатарчны үзүүлэлтээр 3 байр эзлүүлж, түрүүлсэн багт цом, алт, мөнгө, хүрэл медаль, диплом, гардуулж, дараах үнэ бүхий шатрын хэрэгслийн иж бүрдэл:
  • 1 дүгээр байр 150.000 ₮
  • 2 дугаар байр 100 000 ₮
  • 3 дугаар байр  50 000 ₮
  • А-Б-В-Г-Д ангилал тус бүрд хувийн амжилтаар эхний 3 байр эзлүүлж:
  • 1 дүгээр байр 80 000 ₮
  • 2 дугаар байр 60 000 ₮
  • 3 дугаар байр  40 000 ₮- өөр тус тус  шагнаж урамшуулна.

Е ангилалын тэмцээнд дараахи шагнал олгоно:

  • 1 дүгээр байр 180.000 ₮
  • 2 дугаар байр 140 000 ₮
  • 3 дугаар байр  100 000 ₮
  • 4 дүгээр байр  0 000 ₮
  • 5 дугаар байр     50 000 ₮

Тусгай шагнал:

  • 1 дүгээр байр 2х 75.000 ₮ /Эмэгтэй, ахмад/
  • 2 дугаар байр 2х 50 000 ₮ /Эмэгтэй, ахмад/
  • 3 дугаар байр  2х 40 000 ₮ /Эмэгтэй, ахмад/

Тусгай шагналыг Булган аймгийн оролцогчдод гардуулна.

     Монгол туургатны “Урамтай шатар” холбооны мастер, дэд мастер, “Шилдэг шүүгч”-ийн  батламж, тэмдгийг орон нутагт шатрыг хөгжүүлэхэд хүч авьяасаа зориулсан ахмад шатарчид, дасгалжуулагчид, шүүгчид амжилттай тоглож буй шатарчдад олгоно. Мөн УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн санал болгосон Булган аймгийн тэргүүний ажиллагаатай 1-2 шатрын клубт  шатрын хэрэгсэл гардуулна.

 5. Тэмцээний бүртгэл, техникийн асуудлууд:

Тэмцээн  2011-09-10-ны 10 цагт Булган хотын “..............................” спортын цогцолборт эхэлнэ

Товч мэдээлэл

Latest Message: 5 months, 2 weeks ago
  • MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ

Only registered users are allowed to post

Нэвтрэх

Copyright © 2012 MongolChess.com 2003-2011 архив. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.