Shenzhen-2011 Fide Women Grand Prix
Манай улсын эмэгтэй шатарчдын номер нэг тамирчин их мастер Б.Мөнгөнтуул Хятад улсыг өчигдөр зорилоо.
Тэрбээр FIDE-гийн эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний энэ оны хоёр дахь цувралд оролцохоор мордож буй нь энэ.
Шинжань хотноо өнөөдөр эхлэх уг тэмцээн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм. Эл тэмцээнд дэлхийн шилдэг 12 шатарчин оролцох бөгөөд тэд тойргоор тоглоно. Гурав дахь цуврал ирэх сарын 8-24-нд ОХУ-ын Нальчик хотноо болох юм.
Харин 2012 онд болох гурван цуврал нь Турк, Армян, болон Орост болохоор товлогдоод байгаа билээ.
С.Туул http://www.niigmiintoli.mn/
Товч мэдээлэл
Latest Message: 5 months, 2 weeks ago
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post